Португал – Босни дахин таарлаа

бичсэн: Tseko, 2011-10-14, 11:21
Rating: 10.0/10 (2 votes cast)

Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны плэй – оффын сугалаа явагдлаа. Хэсэгтээ 2-р байраар шалгарсан багууд энэхүү хасагдах шатанд өрсөлдөж Польш – Украйныг зорих эрхээ өвөртлөх юм.
Эцсийн мөчид хэсгийн тэргүүн байраа алдсан Португалын шигшээ Босни – Герцеговины эсрэг хүнд шалгуур өгөхөөр боллоо.
Эдгээр багууд 2010 оны дэлхийн урьдчилсан шатанд мөн таарч Португал хожил авч байсан билээ.
Чехийн шигшээ Монтенегротой учраас таарсан бол Эстони – Ирланд, Турк – Хорват гэсэн учраа таарсан байна.
Хорват – Туркийн багууд Евро 2008-н шөвгийн наймд тоглож байсан юм.
Эхний ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чичарито шинэ гэрээ байгууллаа

бичсэн: Tseko, 2011-10-13, 20:06
Rating: 10.0/10 (4 votes cast)

Хавьер Эрнандез МанЮ-тай 5 жилийн урт хугацааны гэрээ байгууллаа. Бяцхан Мексик залуу өнгөрсөн зун Гуадалахара багаас ирснээсээ хойш Юнайтедийн салшгүй хэсэг болж чадсан. Тэрээр анхны улиралдаа бүх тэмцээнд 20 гоол оруулж фенүүдийн хайрыг татсан билээ.
Харин одоо Юнайтедийн удирдлага клубын түүхэн дэх анхны Мексик тоглогчдыг аль болох удаан үлдээхийг зорьж байна.
Эрнандезийн агент Эдуардо ESPN-д өгсөн ярилцлагадаа “Бид Юнайтедтай тохиролцоод хүрсэн. Хавьер 5 жилийн шинэ гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээ МанЮтд болон Хавьерт аль алинд нь сайн зүйл болж байна. ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хөлбөмбөгийн дүрэм

бичсэн: Tseko, 2011-10-12, 23:01

Өмнөх үг

Манай орны хөлбөмбөг сонирхдог болон энэ спорттой холбоотой хүн бүр Дүрмийн заалтууд болон нэр томьёоны талаар Монгол улсын хэмжээнд нэгдсэн жишиг ойлголттой байж түүнийгээ хэвшил болгон хэрэглэхэд нь дөхөм болог гэж Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны (ДХХ) эмхтгэлээс зөвхөн дүрмийн хэсгийг авч орчууллаа.

Шүүгчдэд зориулсан нэмэлт зааварчилгаа, ДХХЗ-ийн журмыг Монголын Хөлбөмбөгийн Холбооноос (МХХ) зохион явуулдаг Шүүгчдийн сургалт семинариудаар тусгайлан үздэг тул сонирхсон шүүгч, дасгалжуулагч, тоглогч болон багийн албаны бусад хүмүүс, сонирхогч, хөгжөөн дэмжигч, хувь хүмүүс туха...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

2018 оны ДАШТ-ий өмнөх анхны уулзалт боллоо

бичсэн: Tseko, 2011-10-12, 22:53
Rating: 10.0/10 (3 votes cast)

ОУХХ-ны ерөнхий нарий бичгийн дарга Жером Валке болон ОХУ-н спортын сайд Виталий Мутко нар 2018 оны дэлхийн аваргын зохион байгуулалалтын бэлтгэл ажлын талаар уулзаж ярилцлаа.
Валке энэ үеэр тэмцээнийг сайн зохион байгуулахын тулд их зүйл хийх хэрэгтэй байгаа талаар санууллаа. Мөн тэд сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн юм.
2018 оны дэлхийн аваргын зохион байгуулах хорооны анхны уулзалт ОХУ-н нийслэл Москва хотод явагдлаа.
ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валке болон ОХУ-н спортын сайд Виталий Мутко нар бэлтгэл ажлын явцад сэтгэл хангалуун байгааг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Самир Насри Францыг аварлаа (Евро 2012 – D хэсэг)

бичсэн: Tseko, 2011-10-12, 22:51
Rating: 10.0/10 (4 votes cast)

Францын шигшээ тун эгзэгтэй байдлаар Евро 2012-н эрхээ халаасаллаа. Урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо тэд Боснигийн эсрэг хийсэн бөгөөд хожигдвол шууд эрхээ алдах аюулд байв. Бүх зүйл маш эгзэгтэй өрнөж Эдин Жеко 40 дэх минутад Боснид тэргүүллийг авчирлаа.

Харин 78 дахь минутад түүний Ситигийн багийн анд  Самир Насри торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэснээр тооны харьцаа тэнцсэн юм. Насри 2007 оноос хойш шигшээ багтаа анхны гоолоо авчирч байна. Тэрээр ердөө гурван удаа л эх орныхоо төлөө гоолдож байсан билээ.

Тоглолт энэ чигээрээ дууссан бөгөөд Франчууд 2...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих