2012-08-06
Дамиаогийн гоол Бразилийг хагас шигшээд шалгарууллаа

Бразилчууд 9 хүнтэй үлдсэн Хондурасын багийг буулган авч Олимпийн наадмын хагас шигшээд шалгарлаа. Ньюкасл хотод явагдсан уг тоглолт үзэх харах юм ихтэй болсон. Хондурасын Марио Мартинес 12 дахь минутад тооны харьцааг нээж Бразилийг хүнд байдалд оруулсан. Гэхдээ 33 дахь минутад Вильмер Крисанто улаан хуудас авснаар Хондурас хүн дутуу үлдсэн юм. Энэ давуу талаа ашиглан Бразилчууд тоог тэнцүүллээ. 38 дахь минутад Дамиао энэ гоолыг оруулсан бөгөөд эхний үе 1 : 1-ээр дууссан юм.

2-р үе эхлээд удаагүй байхад мөн л Хондурас сөрөг цохилт хийж Рохер Эспиноса алсын цохилтоор багтаа гоол авчирлаа. Гэхдээ Сантостоо 2014 он хүртэл үлдэнэ хэмээн мэдэгдээд байгаа Неймар 50 дахь минутад торгуулийн цохилтоос тоог дахин тэнцүүлсэн юм.

Улмаар 60 дахь минутад өмнөх гоолын эзэн Дамиао дахин гоол оруулснаар Бразилчууд тэргүүлж эхэлсэн.  Цаг дуусах мөчид Рохер Эспиноса хоёр дахь  шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдсөн юм.

 Ньюкасл. Стадион “Спортс Директ Арена”.
Шүүгч- Феликс Брых (Герман).

БРАЗИЛ – ХОНДУРАС – 3:2 (1:1)
Марио Мартинес, 12 (0:1). Леандро Дамиао, 38 (1:1). Рохер Эспиноса, 48 (1:2). Неймар, 50-с пенальти (2:2). Леандро Дамиао, 60 (3:2).
Бразилия Хондурас
 Габриэль  Хосе Мендоса
 Рафаэл  Вильмер Крисанто
 Тиаго Силва  Хосе Веласкес
 Жуан Жезус  Джонни Леверон
 Марсело  Мэйнор Фигероа
 Ромуло  Арнольд Пералта
 Сандро, 42  Луис Гарридо, 73
 Оскар  Орлин Пералта, 59
 Леандро Дамиао, 89  Рохер Эспиноса
 Неймар  Марио Мартинес
 Халк, 67  Джерри Бенгтсон, 87
Сэлгээ :
 Данило, 42  Альфредо Мехия, 59
 Лукас, 67  Александр Лопес, 73
 Пато, 89  Антонио Лосано, 87

Шар хуудас :

 Сандро, 23  Хосе Веласкес, 16
 Ромуло, 66  Рохер Эспиноса, 25
 Леандро Дамиао, 80  Вильмер Крисанто, 32
 Марсело, 83  Вильмер Крисанто, 33
   Арнольд Пералта, 54
   Мэйнор Фигероа, 78
   Рохер Эспиноса, 90

Мексик Сенегалын тоглол өрсөлдөөнтэй болж Мексикчүүд 4 : 2-оор ялалт байгууллаа.  Хагас шигшээд тэд Японы багтай тоглох юм.

 Лондон. Стадион “Уэмбли”.
Шүүгч- Марк Клаттенбург (Англи).

МЕКСИК – СЕНЕГАЛ – 4:2 (1:0)
Хорхе Энрикес, 10 (1:0). Хавьер Акино, 62 (2:0). Мусса Конате, 69 (2:1). Ибрагима Бальде, 76 (2:2). Джовани Дос Сантос, 98 (3:2). Эктор Эррера, 109 (4:2).
Мексика Сенегал
 Хосе Корона  Усман Мане
 Исраэль Хименес  Салиу Сиссе, 69
 Карлос Сальсидо  Абдулайе Ба
 Хирам Миер  Папа Гуэйе
 Дарвин Чавес  Зарго Туре
 Диего Рейес  Папе Суаре
 Хорхе Энрикес  Мохамед Диаме, 90+1
 Хавьер Акино, 75  Шейху Куйате
 Марко Фабиан, 100  Садио Мане
 Джовани Дос Сантос  Мусса Конате
 Орибе Пералта, 107  Калиду Йеро, 60
Сэлгээ :
 Эктор Эррера, 75  Ибрагима Бальде, 60
 Мигель Понсе, 100  Магайе Гуэйе, 69
 Рауль Хименес, 107  Кара Мбоджи, 90+1

Шар хуудас :

 Исраэль Хименес, 74  Калиду Йеро, 50
 Эктор Эррера, 75  Зарго Туре, 74
   Папе Суаре, 82
   Абдулайе Ба, 116
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax