2012-08-06
Британий мөрөөдлийг Солонгосчууд үгүй хийлээ

Британий хөлбөмбөгийн түүхэнд гайхалтай ялалтыг авчирна хэмээн нэрлэгдэж байсан Олимпийн шигшээ баг харамсалтайгаар тэмцээнийг орхилоо. Тэд шөвгийн наймд Өмнөд Солонгосын багтай учраа таарсан бөгөөд үндсэн цаг нэмэлт цаг 1 : 1-н харьцаатай тэнцсэн учраас торгуулийн цохилтоор ялагчыг шийдэх болсон юм. Энэ шийдвэрлэх үед  Даниэль Старридж багаа хөөдөж цохилтоо алдсанаар Их Британичууд 4 : 5-н харьцаатай ялагдал хүлээлээ.

Британичууд үндсэн цагт хожих боломж байсан. Гэвч Арон Рэмси торгуулийн цохилтоо алдаж тооны харьцаа тэнцүү хэвээр үлдсэн ю. Тоглолт эхлээд 29 дахь минутад Чи Дон Вон тооны харьцааг нээж Милленниумд цугласан Британий дэмжигчдийг чимээгүй болголоо. Гэхдээ 36 дахь минутад шүүгч Британий багт торгуулийн цохилтыг өгсөн. Арон Рэмси энэ цохилтыг амжилттай гүйцэтгэн тооны харьцааг тэнцүүлсэн боловч 4 минутын дараа багтаа тэргүүлэл авчирах боломжоо хийсгэсэн билээ.

Хэдийгээр шүүгч талбайн эздийн талд бага зэргийн давуу тал олгож байсан ч тэднийг аз ивээсэнгүй. Солонгосчууд хагас шигшээд Бразилийн багтай мягмар гаригийн шөнө тоглох болно.

Кардифф. Стадион “Милленниум”.
Шүүгч – Вилмар Ролдан (Колумб).

ВЕЛИКОБРИТАНИЯ – КОРЕЯ – 1:1 (1:1)
Чи Дон Вон, 29 (0:1). Арон Рэмси, 36-с пенальти (1:1).
Арон Рэмси, 40 (хаалгач).
Великобритания Корея
 Джек Батлэнд  Чон Сон Рён, 62
 Мика Ричардс, 60  Юн Сук Ён
 Нил Тэйлор  Ким Ён Гвон
 Райан Бертран  Хванг Се Кхо
 Стивен Каулкер  Ким Чен Су, 7
 Том Клеверли  Ки Сон Ён
 Арон Рэмси  Чи Дон Вон, 104
 Джо Аллен  Нам Тхэ Хи
 Скотт Синклэйр, 106  Ку Джа Чхоль
 Даниэль Старридж  Пак Ён Ву
 Крэйг Беллами, 85  Пак Чу Ён
:Сэлгээ
 Крэйг Доусон, 60  Ох Джэ Сук, 7
 Райан Гиггз, 85  Ли Бум Ён, 62
 Дэнни Роуз, 106  Бек Сон Дон, 104
Шар хуудас
 Даниэль Старридж, 34  Ки Сон Ён, 31
 Джо Аллен, 71  Ох Джэ Сук, 34
   Ким Ён Гвон, 34
   Ли Бум Ён, 120


Торгуулийн цохилт

Арон Рэмси (1:0). Ку Джа Чхоль (1:1). Том Клеверли (2:1). Бек Сон Дон (2:2). Крэйг Доусон (3:2). Хванг Се Кхо (3:3). Райан Гиггз (4:3). Пак Ён Ву (4:4). Даниэль Старридж (4:4 – вратарь). Ки Сон Ён (4:5).

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax