2012-08-08
Ирэх улиралд “Челси”-гээс хүлээх найман зүйл


1. 4-2-3-1 Байрлал.
РДМ өнгөрсөн улиралд хэрэгжүүлсэн энэ байрлалаа хадгалана. Шугамыг Торрес тэргүүлэх бөгөөд түүний чанх ард нь шинэ залуу од Хазард найдвартай байрлана.

2. Шалгарсан хамгаалалт. Аваргуудын лиг болон Холбооны цомыг хүртэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл бол хамгаалалтын шугамыг найдвартай болгосон явдал. РДМ улирлын төгсгөлд хэрэгжүүлсэн хамгаалалтын тактикийг яг барихгүй ч  шугамыг системэй байлгахад анхаарна.

3. Фрэнк Лампард голдуу хамгаалалт дэмжинэ. 4-2-3-1 байрлалд Челсигийн фэнүүд Лампардыг арын хоёр хагас хамгаалагчийн нэгээр төсөөлөх хэрэгтэй. Хааяа довтлогчийн (Торрес) ард тоглохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ байрлалд хурдтай залуус Хазард, Мата нар байх болно.

4. Довтолж тоглоно. РДМ өнгөрсөн улиралын төгсгөлд хамгаалах тактик хэрэгжүүлсэн ч Вэст Бромивичийг дасгалжуулж байхдаа довтлогоо давамгайлсан хөлбөмбөг үзүүлдэг байв. Хурд, ур чадвартай шинэ залуус (Хазард, Мата, Марин, Брюн, Оскар, Рамирес) довтолгоог дэмжих хүчин байх болно.

5. Торрес Торрес. Аваргуудын лиг, Холбооны цом, Европын аварга, алтан шаахай гэх мэт шагналууд Фернандо Торресийг улам бүр итгэлтэй болгох нь гарцаагүй.  Дээр нь шилдэг довтлогч Дрогба хятадын лигт явсан нь түүнийг довтолгооны гол хүн болгож байна. Мата, Марин, Хазард зэрэг шилдэг найруулагч түүнд тус хүргэх нь дамжиггүй. Мөн Лукаку, Старриж нар өрсөолдөөнд байгааг мартаж болохгүй.

6. Илүү олон гоол. 2011/2012 АПЛ- ийг улирлыг 65 гоолтой үдсэн Челсичүүдээс ирэх улиралд фэнүүд нь илүү олон гоол бэлэглэнэ гэж найдаж байна. Шинээр ирсэн шилдэг залуус үүнийг хийнэ гэж хүлээж байна.

7. Роберто Ди Маттеод
ирэх дарамт шахалт. РДМ ирэх улиралыг их ололт амжилтыг хүлээсэн хэцүүхэн улиралын доор өнгөрүүлнэ. Багийн эзэн Абрамовичид Барсагийн Пеп Гуордилог ирээдүйд авч ирэх чин хүсэл байгаа учир байраа хадгалах боломж РДМ өөрөөс нь хамаарна.

8. Бүх цомын төлөө. Челси клуб ирэх улиралд дотоод, гадаадын 6 цомд хүч үзэх сайхан боломж байна. EPLeague, FA cup, Carling Cup, Club World Cup, UEFA Super Cup, Champions League.  Энэ мэдээж багийг бүрэн дайчлах, амаргүй, хүнд тэмцээнүүд байх болно.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax