2012-08-06
Видич эргэн ирж, Сити 4 : 0-ээр ялалт байгууллаа

Неманья Видич Валеренгатай хийсэн нөхөрсөг тоглолтонд эргэн ирж 60  минутыг талбайд өнгөрүүллээ. Осло хотод явагдсан уг тоглолт гоолгүй өндөрлөсөн юм. Зочин багийнхан тоглолтыг ерөнхийд нь илүүрхсэн бөгөөд Дэнни Уэлбэк болон Валенсия нарын аюултай цохилтыг эсрэг багийн хаалгач амжилттай зогсоосон юм.

Сер Алекс Фергусон уг тоглолтыг талбайн хажуугаас үзэж чадаагүй боловч Серби тоглогчыг эргэн ирсэнд баяртай байгаагаа өгүүлсэн байна. Видич Рио Фердинандтай хамт Юнайтедийн арын хамгаалалтыг сайн авч явж байсан юм.

Видич өнгөрсөн улирлын ихэнхийг бэртлийн улмаас өнжсөн юм. Харин ирэх улиралд тэрээр алдсан бүхнээ нөхнө хэмээн амлаж байгаа.

Энэ хооронд Манчестер Сити Ирландын Томонд Парк цэнгэлдэхэд Лимерик багийг 4-0-ийн харьцаатай буулган авсан байна. Эдин Жеко хоёр гоол оруулсан бол хамгаалагч Дэдрик Бояата, Итали хагас хамгаалагч Лука Скапуцци нар тус бүр нэгийг нэмэрлэжээ.

Сити долоо хоногийн сүүлээр Челситэй Английн супер цомын төлөө тоглох юм.

Блекпуль Эвертоныг 2 : 0-н харьцаатай буулган авсан байна. Алекс Баптисте 63 дахь минутад эхний гоолыг булангийн цхохилтос оруулсан бол цаг дуусахаас 3 минутын өмнө Жэймс Катон эцсийн цэгийг тавьсан юм. Эвертон уг тоглолтонд үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцсон боловч ийнхүү ялагдал хүлээж байна.

Жэрмэйн Дефогийн гоол Тоттенхэмд хожил авчирлаа. Тэд Ватфордотой нөхөрсөг тоглолт хийсэн юм. Кайл Уолкерийн дамжуулалтаар Дефо тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax