2011-10-13
Чичарито шинэ гэрээ байгууллаа
Rating: 10.0/10 (4 votes cast)

Хавьер Эрнандез МанЮ-тай 5 жилийн урт хугацааны гэрээ байгууллаа. Бяцхан Мексик залуу өнгөрсөн зун Гуадалахара багаас ирснээсээ хойш Юнайтедийн салшгүй хэсэг болж чадсан. Тэрээр анхны улиралдаа бүх тэмцээнд 20 гоол оруулж фенүүдийн хайрыг татсан билээ.
Харин одоо Юнайтедийн удирдлага клубын түүхэн дэх анхны Мексик тоглогчдыг аль болох удаан үлдээхийг зорьж байна.
Эрнандезийн агент Эдуардо ESPN-д өгсөн ярилцлагадаа “Бид Юнайтедтай тохиролцоод хүрсэн. Хавьер 5 жилийн шинэ гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээ МанЮтд болон Хавьерт аль алинд нь сайн зүйл болж байна. Тухайн улирлын амжилтаас шалтгаалж түүний цалингийн хэмжээ өөрчлөгдөх болно” хэмээлээ. Мөн Реал Мадридтай нэр холбогдсон тухай яриаг үгүйсгэж байна.
Юнайтед үүний өмнө Том Клеверлитэй шинэ гэрээ байгуулаад байсан. Харин одоо Данны Уэлбэктэй гэрээ шинэчлэхээр бэлдэж байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax