2011-10-12
Хөлбөмбөгийн дүрэм

Өмнөх үг

Манай орны хөлбөмбөг сонирхдог болон энэ спорттой холбоотой хүн бүр Дүрмийн заалтууд болон нэр томьёоны талаар Монгол улсын хэмжээнд нэгдсэн жишиг ойлголттой байж түүнийгээ хэвшил болгон хэрэглэхэд нь дөхөм болог гэж Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны (ДХХ) эмхтгэлээс зөвхөн дүрмийн хэсгийг авч орчууллаа.

Шүүгчдэд зориулсан нэмэлт зааварчилгаа, ДХХЗ-ийн журмыг Монголын Хөлбөмбөгийн Холбооноос (МХХ) зохион явуулдаг Шүүгчдийн сургалт семинариудаар тусгайлан үздэг тул сонирхсон шүүгч, дасгалжуулагч, тоглогч болон багийн албаны бусад хүмүүс, сонирхогч, хөгжөөн дэмжигч, хувь хүмүүс тухайн сургалт семинариудад оролцож дэлгэрэнгүй мэдлэгийг олж авч болно.

Хөлбөмбөгийн Дүрмэнд өөрчлөлт хийх эсэх тухай асуудлыг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн (ДХХЗ) их хурлаар хэлэлцдэг.

2006 оны 3 сарын 4-ний ДХХЗ-ийн хурлаар Дүрмэнд дараах хэд хэдэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан байна.

Үүнд : тохойлдох, бүдүүлгээр хөлд унах зэрэг ноцтой алдаануудыг Улаан хуудсаар торгох, цамцнаас нь болон өрсөлдөгчөө зуурч татсан алдаануудыг Шар хуудсаар торгох болжээ. Үүний адилаар шүүгч тоглолтыг зогсоосон байхад өрсөлдөгчийг өдсөн байдлаар бөмбөгөнд хүрсэн тоглогчийг мөн Шар хуудсаар торгоно.

Мөн 4-р дүрмийн хамаарал болох тоглогчийн үндсэн хувцас хэрэглэлүүд нь нэг нэгнээсээ салангид хэрэглэлээс (Жишээ нь : Нэгэн шигшээ баг өмнөх Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр өмд цамц нь хамтдаа хувцас өмссөн тоглож байсан)  бүрдэнэ гэж тодорхойлжээ. Цаашилбал, сэлгээний болоод сэлгэгдсэн тоглогч нь Хөлбөмбөгийн дүрмийг зөрчсөн л бол талбай дээрхи тоглогчдын адил шийтгүүлэх тухай 12-р дүрэмд тодорхойгоор нэмж заажээ.

Дээрхи нэмэлтүүдийн сацуу цаг үрэх тохиолдлууд, бүдүүлэг тоглолт хийсэн, дүр үзүүлэх гэх мэт зөрчлүүдийг гаргасан үед нь маш хатуу шийтгэх тухай зааврыг шүүгч нарт зориуд өгчээ. Хэдийгээр Дүрмийн аливаа өөрчлөлтүүд тухайн оныхоо 7 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх журамтай ч энэ удаа 6 сарын 9-нд эхлэх Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд шинэчлэгдсэн заалтуудыг мөрдөж эхлэхээр болсон байна.

Анхны хэвлэл тул алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй бөгөөд хэрвээ танд энэ талаар санал болон зөвлөгөө байвал Монголын Хөлбөмбөгийн Холбоонд болон monfootref@yahoo.com хаягаар хандаж болно.

М.Батболд

ДХХ-ны Шүүгчийн Зааварлагч

Улаанбаатар хот

2006 оны IV сар

Хөлбөмбөгийн дүрмийн тайлбар

Өөрчлөлтүүд

Тухайн гишүүн холбоодууд дүрмийн заалтуудын үндсэн зарчмууд хэвээр байхаар харилцан тохиролцсон тохиолдолд өсвөрийн буюу 16 хүртэлх насныхан, эмэгэйчүүд, ахмад насны (35-аас дээш) хөлбөмбөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй хөлбөмбөгчдийн тэмцээнд тохируулан дүрмийг өөрчилж болно.

Дараах заалтуудын аль нэгэнд эсвэл бүгдэд нь өөрчлөлт хийхийг зөвшөөрдөг :

  • Тоглолтын талбайн хэмжээ ,
  • Бөмбөгийг хийсэн материал, хэмжээ, жин,
  • Босоо шонгийн хоорондхи хаалганы өргөн болон газраас хөндлөн шон хүртэлх өндөр,
  • Тоглолтын үеүүдийн үргэлжлэх хугацаа,
  • Сэлгээний тоо

Зөвхөн Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлөөс зөвшөөрсөн тохиолдолд бусад өөрчлөлтүүд хийгдэж болно.

Хүйсийн илэрхийлэл

Энэхүү Хөлбөмбөгийн Дүрмийн шүүгч, туслах шүүгч, тоглогчид болон албаны хүмүүсийг ямагт эрэгтэй хүйсээр төлөөлүүлэн илэрхийлсэн байгаа нь зөвхөн хялбарчлах гэсэн арга тул аль ч хүйсэнд адил илэрхийлэгдэнэ.

Санамж

Энэ дүрмийн заалтуудад дараах тэмдэглэлүүд хэрэглэгдсэн байгаа :

  • Тоглолт эхлүүлэх болон дахин эхлүүлэх буюу  8-р дүрмэнд дурьдсан Онцгой Тохиолдлууд гэдэгт заагаагүй бол …

| Нэг зураасаар дүрмэнд орсон шинэ өөрчлөлтийг тэмдэглэв.

1-р дүрэм  – Тоглолтын талбай

Талбайн гадаргуу

Тухайн тэмцээний журамд заасны дагуу тоглолтыг байгалийн эсвэл хиймэл зүлгэн дээр явуулж болно.

Хэмжээс

Тоглолтын талбай заавал тэгш өнцөгт хэлбэртэй байна. Хажуугийн шугамын урт нь нүүрний шугамын уртаас ямагт илүү байна.

Урт нь                       Хамгийн багадаа                90 метр           (100 ярд)

Хамгийн ихдээ                   120 метр           (130 ярд)

Өргөн нь                  Хамгийн багадаа                45 метр           (50 ярд)

Хамгийн ихдээ                   90 метр           (100 ярд)

Олон улсын тэмцээний талбай

Урт нь                       Хамгийн багадаа                100 метр           (110 ярд)

Хамгийн ихдээ                   110 метр           (120 ярд)

Өргөн нь                  Хамгийн багадаа                64 метр           (70 ярд)

Хамгийн ихдээ                   75 метр           (80 ярд)

Талбайн тэмдэглэгээ

Тоглолтын талбай нь шугамуудаар тэмдэглэгдсэн байна. Эдгээр шугамууд нь хүрээлж байгаа тэр талбайныхаа хэсэгт тооцогдоно.

Хамгийн урт хоёр шугамыг хажуугийн шугамнууд гэнэ. Арай богино хоёрыг нь нүүрний шугамууд гэнэ.

Бүх шугамын өргөн нь 12 см (5 инч) –аас илүүгүй байна.

Тоглолтын талбай нь тэг голоор нь татсан шугамаар хоёр тэнцүү хагаст хуваагдана.

Энэхүү төвийн шугамны яг голд талбайн төвийг тэмдэглэж , түүн дээр төвтэй 9.15 метрийн (10 ярд) радиус бүхийн тойргийг зурж тэмдэглэнэ.

Хаалганы талбай

Хаалганы талбайг дараах аргаар талбайн хоёр төгсгөлд байгуулна :

Хаалганы шонгуудын дотор талын ирмэгээс 16.5 метрийн (18 ярд) зайд нүүрний шугамтай тэгш өнцөг үүсгэх хоёр шугам татна. Талбайн гүн рүү 16.5 метр (18 ярд) татагдсан дээрхи шугамуудыг нүүрний шугамтай параллель шугамаар холбоно. Ийнхүү үүссэн талбай нь хаалганы талбай юм.

Торгуулийн талбай

Торгуулийн талбайг дараах аргаар талбайн хоёр төгсгөлд байгуулна :

Хаалгануудын шонгуудын дотор талын ирмэгээс 16.5 метрийн (18 ярд) зайд нүүрний шугамтай тэгш өнцөг үүсгэх хоёр шугам татна. Талбайн гүн рүү 16.5 метр (18 ярд) татагдсан дээрхи шугамуудыг нүүрний шугамтай параллель шугамаар холбоно.

Эдгээр болон нүүрний шугамаар хүрээлэгдсэн энэ талбай нь торгуулийн талбай юм.

Торгуулийн талбай тус бүрийн дотор хаалганы шонгийн хоорондхи гол цэгээс 11 метрт (12 ярд) орших торгуулын цохилтын цэгийг тэмдэглэнэ. Торгуулийн цохилтын тэмдэг тус бүрээс 9.15 метрийн (10 ярд) радиустай нумыг торгуулийн талбайнуудын гадна татна.

Булангийн тугны ишнүүд

1.5 метрээс (5 фүүт) багагүй урттай дээд үзүүр нь мохоо иш бүхий тугийг талбайн дөрвөн буланд байрлуулна. Ийм тугийг төвийн шугамын төсгөлүүд дээр байрлуулах бол талбайн гадна, хажуугийн шугамнаас 1 метрээс багагүй зайнд хатгана.

Булангийн нум

Булангийн тугнуудаас 1 метр (1 ярд) радиустайгаар тойргийн дөрөвний нэгтэй тэнцэх нумыг талбайд тэмдэглэнэ.

Хаалга

Хаалганууд нь заавал нүүрний шугам тус бүрийн голд байрлана.

Тэд булангийн дарцагнуудаас яг ижил зайд орших хоёр босоо шонгоос бүрдэх багаад дээгүүрээ хөндлөвч шонгоор холбогдсон байна.

Шонгуудын хоорондхи зай 7.32 метр (8 ярд) байх бөгөөд хөндлөвчийн доод ирмэгээс газар хүртэлх зай 2.44 метр (8 фүүт) байна.

Шон болон хөндлөвчийн өргөн ба зузаан нь ижил байх бөгөөд 12 см-аас (5 инч) илүүгүй байна.

Нүүрний шугамны өргөн нь, шон болон хөндлөвчийн өргөнтэй адил байна. Торыг хаалга болон хаалганы арын газарт тогтоож болох бөгөөд энэ нь хаалгачийн хөдөлгөөнд саад болохгүй, сайн бэхлэгдсэн байх ёстой.

Шонгууд болон хөндлөвч заавал цагаан өнгөтэй байна.

Зураг

Аюулгүй байдал

Хаалганууд газарт найдвартай бэхлэгдсэн байна. Зөвхөн энэ шаардлагийг хангасан тохиолдолд зөөврийн хаалга хэрэглэж болно.

Тоглолтын талбай

Зураг

Булангийн туг

Scan0030

Метрийн хэмжүүрээр

Scan0031



Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд

Шийдвэр 1

Хөндлөвч унах эсвэл хугарсан тохиолдолд застал нь эсвэл сольтол нь тоглолтыг зогсооно. Засагдах боломжгүй бол тоглолтыг шууд дуусгана. Хөндлөвчийг олсоор орлуулан хэрэглэхийг хориглоно. Хэрвээ хөндлөвч  засагдах боломжтой бол тоглолт зогсох үед бөмбөг байсан тэр газарт бөмбөгийг хаяж тоглолтыг дахин эхлүүлнэ.

Шийдвэр 2

Шонгууд болон хөндлөвч нь мод, төмөр эсвэл бусад зөвшөөгдсөн материалаар хийгдсэн байх ёстой. Шонгийн гадаргуу нь дөрвөлжин, тэгш өнцөгт, дугуй эсвэл зуйван хэлбэртэй байж болох бөгөөд гагцхүү тоглогчдод аюул учруулахааргүй байх ёстой.

Шийдвэр 3

Бодитоор болон бичилтээр илэрхийлэгдэх арилжаа сурталчилгааны ямар ч хэлбэрийг, багийн тоглогчид талбайд гараад завсарлах хүртэл нь болон тэд дахин гарч ирээд тоглолтыг дуусгатал нь тоглолтын талбайд болон хэрэглэлүүд дээр (хаалганы тор болон хаалганы дотор зайд) үзүүлэхийг хориглоно. Ялангуяа хаалга, тор тугны иш болон туг дээр ямар ч зар сурталчилгааг байрлуулахгүй.  Эдгээр хэрэглэлүүд дээр хөндлөнгийн ямар ч төхөөрөмж (зургийн аппарат, микрофон гм. ) байрлуулахыг хориглоно.

Шийдвэр 4

Техникийн талбай болон тоглолтын талбайн хажуугийн шугамнаас гадагш нэг метр орчмын газраар ямар ч зар сурталчилгааг байрлуулахгүй. Мөн хаалганы тор нүүрний шугамны хоорондхи зайд ямар ч зар сурталчилгааг зөвшөөрөхгүй.

Шийдвэр 5

Тоглолтын явцад ДХХ-ны лого, эмблем, Конфедераци болон Гишүүн холбоо, Лиг, клуб болон бусад ямар нэгэн байгууллагийн төлөөллийг бодитоор болон бичилтээр илэрхийлэх аливаа. Үзүүлэнгүүдийг тоглолтын талбайд болон хэрэглэлүүд дээр (хаалганы тор болон хаалганы доторхи зайд) шийдвэр 3-т заасанчлан үзүүлэхийг хориглоно.

Шийдвэр 6

Булангийн цохилтын үед эсрэг багийнхны зогсох зайг хянах үүднээс булангийн нумнаас 9.15 метрийн зайд (10 ярд) нүүрний шугамтай тэгш өнцөг үүсгэх тэмдэглэгээг талбайгаас гадагш хийж болно.

Шийдвэр 7

ДХХ-ны харьяа гишүүн холбооны болон бэлгэдлийн шигшээ багуудын хоорондхи эсвэл клубуудын хоорондхи олон улсын тэмцээнүүдийн тоглолтыг хиймэл зүлгэн дээр явуулах тохиолдолд тэр зүлэг нь ДХХ-оос тусгайлан зөвшөөрөөгүй бол “ДХХ-ны Хиймэл Зүлгийн Чанарын Тухай журам” эсвэл “Олон Улсын Хиймэл Зүлгийн Жишигт” заагдсан шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.

Шийдвэр  8

Хэрвээ техникийн талбайтай бол энэ талбай нь энэхүү Хөлбөмбөгийн Дүрмэнд дурьдсан ДХХЗ-өөс баталсан шаардлагыг хангасан байх ёстой.

2-р дүрэм Бөмбөг

Шинж чанар болон хэмжээ

Бөмбөг нь :

  • Бөөрөнхий хэлбэртэй
  • Шир эсвэл бусад тохиромжтой материалаар хийгдсэн,
  • 70 см-ээс (28 инч) ихгүй, 68 см-ээс (27 инч) багагүй тойргийн урттай,
  • Тоглолт эхлэх үед 450 граммаас (16 унц) ихгүй, 410 граммаас (14 унц) багагүй жинтэй,
  • Далайн түвшинд 0.6-1.1 атмосфер (600-1100 гр/см2) даралттай (8.5 lbs/sq in x 15.6 lbs/sq in) тэнцүү байна.

Гэмтсэн бөмбөгийг солих

Хэрвээ тоглолтын явцад бөмбөг хагарах юм уу гэмтвэл :

  • Тоглолтыг зогсооно,
  • Тоглолтыг үргэлжлүүлэхдээ бөмбөг гэмтсэн тэр газарт  шинэ бөмбөгийг хаяж тоглолтыг цааш үргэлжлүүлнэ.  * 3-р хуудсыг хар

Бөмбөг хэрвээ тоглолтын явцад бус харин тоглолт эхлэхийн өмнө буюу эсвэл хаалганаас, булангийн, чөлөөт, торгуулийн  цохилтууд болон хажуугаас шидэх үед хагарах юм уу гэмтвэл :

  • Тоглолтыг дүрмийн дагуу үргэлжлүүлнэ

Тоглолтын үед бөмбөгийг шүүгчийн зөвшөөрөлгүй солихыг хориглоно.

Зураг

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд

Шийдвэр 1

2-р дүрмийн  техникийн энгийн шаардлагыг хангасан бөмбөгнүүдийг л тэмцээнд хэрэглэнэ.

ДХХ-ны болон Конфедерацийн ивээл дор явагдаж байгаа тэмцээнүүдэд хэрэглэгдэх бөмбөгнүүд дараах 3 тэмдэгтүүдийн аль нэгтэй нь байх ёстой.

  • Албан ёсны “FIFA APPROVED” тэмдэг, эсвэл
  • Албан ёсны “FIFA INSPECTED” тэмдэг, эсвэл
  • Жишиг  “INTERNATIONAL MATCHBALL STANDARD”

Эдгээр тэмдэг нь ангилал бүртээ ялгаатай ч тухайн бөмбөг 2-р дүрмийн энгийн шаардлагуудыг бүрэн хангасан төдийгүй албан ёсны нэмэлт шалгуураар орж техникийн тусгай шаардлагуудыг хангасны илэрхийлэл юм.  Ангилал тус бүрт мөрдөгдөх нэмэлт шаардлагуудыг жагсаалт нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоон Зөвлөлөөр  батлагдсан байх ёстой. Ийм шалгалт хийх Хүрээлэн нь ДХХ-ны зөвшөөрөлтэй байх ёстой.

Гишүүн Холбооны тэмцээнүүдэд хэрэглэгдэх бөмбөг 2-р дүрмийн шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой.

Шийдвэр 2

ДХХ, Конфедераци, Гишүүн холбооны ивээл дор зохиогдож байгаа тэмцээнүүдэд хэрэглэгдэх бөмбөгнүүд дээр үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, тэмцээн зохион байгуулагчын юм уу тухайн тэмцээний эмблемээс өөр сурталчилгааны ямар ч хэлбэрийг тэмдэглэж болохгүй. Тухайн тэмцээний журам дээрхи тэмдэглэгээний тоо хэмжээг хязгаарлаж болно.

Зураг

3-р дүрэм – Тоглогчдын тоо

Тоглогчид

Тоглолт нь нэг нэг хаалгач бүхий арван нэгээс илүүгүй тоглогчтой хоёр багийн хооронд явагдана.  Хэврээ аль нэг баг нь долоогоос доош хүнтэй байвал тоглолтыг эхлүүлэхгүй.

Албан ёсны тэмцээнүүд

ДХХ, Конфедераци, Гишүүн Холбооны ивээл дор зохиогдож байгаа бүх тэмцээнд дээд тал нь гурван сэлгээг хийнэ.

Тэмцээний журам нь хэдэн сэлгээ хийх тухайгаа заавал заасан байх бөгөөд, гурваас (дээд тал нь) долоо байна.

Бусад тэмцээнүүд

| Үндэсний А зэрэглэлийн багуудыг тэмцээнд дээд тал нь зургаа хүртэлх сэлгээг хийж болно.

| Бусад бүх төрлийн тэмцээнүүдэд доорхи шаардлагыг хангасан бол олон тооны сэлгээ хийж болно. Үүнд :

  • Тоглох багууд сэлгээний тоог харилцан тохиролцсон байх,
  • Энэ тухайгаа шүүгчид тоглолтын өмнө мэдэгдсэн байх ёстой.

| Энэ тухай шүүгч мэдээгүй, эсвэл тоглолт эхлэхээс өмнө багууд харилцан тохироогүй бол 6-гаас илүү сэлгээ хийлгэхгүй.

Дээрхи бүх тэмцээнүүд

Дээрхи бүх тэмцээнүүдэд сэлгээний тоглогчдын нэрсийг шүүгчид тоглолт эхлэхээс өмнө заавал өгсөн байна. Нэр нь өгөгдөөгүй сэлгээг тоглолтонд оруулахгүй.

Зураг

Сэлгээ хийх журам

Тоглогчийг сэлгээгээр солихдоо доорхи журмуудыг мөрдөнө :

  • Хийгдэх гэж буй сэлгээний тухай шүүгчид урьдчилан мэдэгдэнэ,
  • Гарч байгаа тоглогчийг талбайгаас гарсны дараа шүүгчээс зөвшөөрсөн дохио авч байж сэлгээний тоглогч талбайд орно,
  • Сэлгээний тоглогч нь зөвхөн тоглолт зогссон үед төвийн шугамаар тоглолтын талбайд орно,
  • Сэлгээний тоглогч тоглолтын талбайд орсноор сэлгээний үйл явц дуусгавар болно,
  • Сэлгээний тоглогч энэ мөчөөс эхлэн талбайн тоглогч болж харин сэлгэгдэн гарсан нь тоглогч биш болно,
  • Сэлгэгдсэн тоглогч үүнээс хойш энэ тоглолтонд оролцохгүй
  • Тоглолтонд орсон эсвэл ороогүйгээс үл хамааран сэлгээний бүх тоглогч нар шүүгчийн удирдлага, захиргаанд хамаарагдана.

Хаалгачийг солих

Дараах нөхцөлүүдэд аль  ч тоглогч хаалгачтай солигдож болно,

Үүнд :

  • Энэхүү солиог болохоос өмнө шүүгчид мэдэгдсэн байх,
  • Энэхүү солио нь тоглолт зогссон үед хийгдсэн байх.

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Хэрвээ сэлгээний тоглогч тоглолтын талбайд шүүгчийн зөвшөөрөлгүй орвол :

  • Тоглолтыг зогсооно,
  • Сэлгээний тоглогчийг шар хуудсаар торгон тоглолтын талбайгаа гаргана,
  • | Тоглолт зогсох үед бөмбөг байсан тэр газраас шууд бус чөлөөт цохилтоор тоглолтыг дахин эхлүүлнэ.

Хэрвээ тоглогч шүүгчийн зөвшөөрөл урьдчилж авалгүйгээр хаалгачтай солигдсон бол :

  • Тоглолтыг үргэлжлүүлнэ,
  • Бөмбөг тоглолтоос гармагц тоглогчдийг анхааруулан шар хуудсаар торгоно,

Энэ дүрмийн бусад аливаа зөрчлүүдэд :

  • Тухайн тоглогчдыг анхааруулан шар хуудсаар торгоно.

Тоглолтыг дахин эхлүүлэх

Хэрвэ шүүгч торгууль өгөхөөр тоглолтыг өөрөө зогсоосон бол :

  • Тоглолт зогсоход бөмбөг байсан тэр газраас эсрэг багийн тоглогч шууд бус чөлөөт цохилтоор тоглолтыг дахин эхлүүлнэ.

Тоглогч болон Сэлгээний тоглогч хөөгдөх нь

Тоглолтын Кик-Ооф-оос өмнө хөөгдсөн тоглогчийг зөвхөн сэлгээний нэрэнд орсон тоглогчоор сэлгэж болно.

Сэлгээнд нэр нь орсон тоглогч тоглолт эхлэхээс өмнө, эсвэл эхэлснээс хойш хөөгдвөл түүнийг орлуулахгүй.

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд

Шийдвэр 1

Гишүүн Холбоод багийн тоглогчдын тооны доод хязгаарыг өөрсдөө шийдэх буюу 3-р дүрмийг мөрдөхгүй байх нөхцөл байдаг. Гэхдээ аль нэг баг нь долоогоос доош тооны тоглогчтой байвал ямар ч тоглолтыг үргэлжлүүлэх хэрэггүй гэж Зөвлөл үздэг.

Шийдвэр 2

Багийн албаны аль нэг хүн тоглолтын явцад багийнхандаа тактикийн зааварчилгаа өгч болох хэдий ч заавраа өгсний дараа заавал байрлалдаа буцах ёстой. Хэрвэ техникийн талбай өгөгдсөн байгаа бол багийн албаны бүх хүмүүс заавал тэр талбай дотроо дэг журамтай байрлах ёстой.

4-р дүрэм – Тоглогчдын хувцас хэрэглэл

Аюулгүй байх

Тоглогч нь өөртөө болон өөр тоглогчид аюултай байж болох хэрэглэл хэрэглэх юм уу өмсөж болохгүй (бүх төрлийн гоёл чимэглэл үүнд орно).

Үндсэн хэрэглэл

Тоглогчийн заавал хэрэглэх үндсэн хэрэглэлүүд :

  • Цамц эсвэл футболк,
  • Богино өмд – хэрвээ дотуур нь термол өмд өмссөн бол заавал богино өмдний үндсэн өнгөтэй адил байна,
  • Оймс,
  • Шилбэний хамгаалалт,
  • Пүүз.

Шилбэний хамгаалалт

  • Оймсоор бүрэн халхлагдсан байх,
  • Тохиромжтой материалаар (резин, хуванцар эсвэл төстэй эдээр) хийгдсэн байх,
  • Зохих түвшинд хамгаалж чадахаар байх ёстой.

Хаалгач

  • Хаалгач бусад тоглогч, шүүгч, туслах шүүгчээс ялгагдахуйц өнгийн хувцастай байна.

Зураг

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Энэ дүрмийн аливаа зөрчлүүдэд :

  • Тоглолтыг зогсоох хэрэггүй,
  • Шүүгч зөрчилтэй тоглогчид талбайгаас гарч хэрэглэлээ засахыг зааварлана,
  • Хэрэглэлээ засаагүй байвал бөмбөг тоглолтоос гармагц тухайн тоглогчийг талбайгаас гаргана,
  • Хэрвээ тоглогч нь хэрэглэлээ засахаар талбайгаас гарсан бол шүүгчийн зөвшөөрөлгүйгээр талбайд эргэн орохгүй,
  • Тухайн тоглогчийг талбайд оруулахаасаа өмнө хэрэглэлээ зассан эсэхийг нь шүүгч шалгана,
  • Тухайн тоглогч нь зөвхөн бөмбөг тоглолтоос гарсан үед талбайд эргэн орж болно.

Энэ дүрмийн заалтыг зөрчсөний учир талбайгаас гарч хэрэглэлээ зассан тоглогч талбайд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эргэн орвол шүүгч анхааруулга өгч шар хуудсаар торгоно.

Тоглолтыг дахин эхлүүлэх нь

Хэрвээ шүүгч нь торгууль өгөхөөр тоглолтыг зогсоосон бол :

  • Шүүгч тоглолтыг зогсооход бөмбөг байсан тэр газраас эсрэг багийн тоглогч шууд бус чөлөөт цохилтоор тоглолтыг дахин эхлүүлнэ.

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны  Зөвлөлийн шийдвэрүүд

Шийдвэр 1

  • Тоглогч нь  сурталчилгаа болон уриалга бүхий дотуураа өмссөн цамцаа харуулж болохгүй.

Цамцаа тайлу сурталчилгаа болон уриалгаа харуулсан тоглогчид тэмцээний зохион байгуулагчдаас шийтгэл хүлээлгэнэ.

  • Цамц нь заавал ханцуйтай байна.

5-р дүрэм –Талбайн шүүгч

Талбайн шүүгчийн бүрэн эрх

Бүх тоглолт нь Хөлбөмбөгийн дүрмийг тухайн тоглолтонд мөрдүүлэхээр томилогдсон бүрэн эрх бүхий шүүгчийн хяналтын доор явагдана.

Талбайн шүүгчийн эрх, үүргүүд

  • Хөлбөмбөгийн дүрмийг сахиулах,
  • Тоглолтыг туслах шүүгч нар болон зохих үед 4 дэх шүүгчийн хамтаар бүрэн хянах,
  • Бөмбөг нь 2-р дүрмийн шаардлагатай нийцэж байгааг шалгах,
  • Тоглогчдийн хэрэглэл 4-р дүрмийн шаардлагатай нийцэж байгааг шалгах,
  • Тоглолтын тэмдэглэл хөтөлж, цаг хянагчийн үүргийг гүйцэтгэнэ,
  • Хөлбөмбөгийн дүрмийн аливаа зөрчлүүдэд өөрийн шийдвэрээр тухайн тоглолтыг зогсоох, дуусгах, эсвэл хүчингүй болгох,
  • Гадны ямар нэгэн саад тохиолдоход тоглолтыг зогсоох , дуусгах, эсвэл хүчингүй болгох,
  • Тоглогч хүнд гэмтэл авсан гэж үзвэл шүүгч тоглолтыг зогсоож түүнийг заавал талбайгаас гаргах. Тухайн тоглогч нь зөвхөн бөмбөг тоглолтонд орсоны дараа талбайд эргэн орж болно,
  • Тоглогч хөнгөн бэртлээ гэж шүүгч үзвэл бөмбөг тоглолтоос гарах хүртэл тоглолтыг үргэлжлүүлнэ,
  • Шархнаас  нь цус гарч байгаа тоглогчийг заавал талбайгаас гаргах, цус гаралт нь бүрэн зогссон гэж үзээд зөвшөөрсний дараа л тухайн тоглогч талбайд эргэн орж болно,
  • Алдаа гаргасан багийн эсрэг тал давуу байдлаа ашиглахаар байвал тоглолтыг үргэлжлүүлэх харин тухайн үед ашигтай байдал үүсэхээргүй байвал гаргасан алдааг шийтгэх,
  • Тоглогч нэгээс илүү алдааг нэг дор гаргавал аль ноцтой алдааг нь тооцож шийтгэх,
  • Торгуулах болон талбайгаас хөөгдөх алдаа гаргасан тоглогчид сахилгын арга хэмжээ авах бөгөөд шүүгч шийтгэлийг заавал тэр дор нь өгөөгүй ч бөмбөг тоглолтоос гармагц өгөх ёстой.
  • Шүүгчийн бодлоор багийн албаны хүмүүс өөрсдийгөө дэг журамтайгаар удирдаж чадахгүй байна гэж үзвэл талбай юм уу, талбай орчмоос хөөх,
  • Өөрийн анзаараагүй ямар нэгэн үйлдлүүдэд туслах шүүгчийн зөвлөсний дагуу арга хэмжээ авах,
  • Тоглолтын талбайд зөвшөөрөгдөөгүй хүмүүс орох байдал гаргахгүй байх,
  • Тоглолт түр зогссоны дараа тоглолтыг дахин эхлүүлэх,
  • Ямар тоглогчид болон албаны хүмүүст сахилгын ямар арга хэмжээ авсан хийгээд тоглолтын өмнө, дундуур эсвэл дараа нь ямар үйлдлүүд болсон тухай мэдээлэл тайлангаа, зохих удирдлагуудад өгөх.

Шүүгчийн шийдвэрүүд

Тоглолтын үйлдүүдтэй холбоотой гаргасан шүүгчийн шийдвэрүүд эцсийнх байна.

| Шүүгч гаргасан шийдвэр нь буруу байсныг өөрөө анзаарсан эсвэл туслах |шүүгчийн зөвлөснийг хүлээн авсан үед тоглолт дахин эхлэхээс болон бүрэн |дуусахаас өмнө шийдвэрээ өөрчилж болно.

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны  Зөвлөлийн шийдвэрүүд

Шийдвэр 1

Шүүгч нь (тухайн нөхцөлд туслах болон 4 дэх шүүгч нар ч мөн адил) :

-       Тоглогчид, үзэгчид болон албаны хүмүүст учирсан ямар нэгэн гэмтлийн,

-       Өмчийн ямарч хэлбэрт учирсан ямар нэгэн эвдрэл гэмтлийн,

-       Тоглолтыг хэвийн хэмжээнд нь явуулах, тоглуулах, хянахад болон Хөлбөмбөгийн дүрмийн дагуу гаргасан аливаа шийдвэрээс болж хувь хүн, Клуб, Компани, Холбоо болон байгууллагад учирсан эсвэл учирсан байж болох аливаа хохирлын хариуцлагуудыг огт хүлээхгүй.

Үүнийг тодруулбал

  • Тоглолтын талбай, талбайн ойр орчмын байдал болон тоглолтыг явуулах үгүйд нөлөөлөхүйц цаг агаарын нөхцлүүдээс хамаарч гаргасан шийдвэртээ,
  • Ямар нэгэн шалтгаанаар тоглолтыг дуусгаж хүчингүй болгосон шийдвэртээ,
  • Хаалганы босоо ба хөндлөн шонгууд, тугны ишнүүд болон бөмбөг зэрэг тоглолтонд хэрэглэгдэж буй хэрэглэл, хэрэгслүүдийн нөхцлөөс шалтгаалж гаргасан шийдвэрүүддээ,
  • Үзэгчдийн хэсэгт гарсан аливаа асуудал болон тоглолтонд үзэгчдээс саад учруулснаас болж тоглолтыг хүчингүй болгоход хүрсэн шийдвэртээ,
  • Бэртсэн тоглогчид талбайгаас гарч тусламж авах боломж олгохын тулд тоглолтыг зогсоосон шийдвэртээ,
  • Тоглогч зарим нэгэн хэрэглэл, хувцас хэрэглэж болохыг зөвшөөрсөн шийдвэртээ
    тус тус хариуцлага хүлээхгүй.

Шийдвэр 2

Хэрвээ тэмцээн, тоглолтуудад 4 дэх шүүгч томилогдсон бол түүний эрх үүрэг нь энэхүү Хөлбөмбөгийн дүрмэнд багтсан ДХХЗ-өөс батлан гаргасан шийдвэрийн дагуу байх ёстой.

Шийдвэр 3

Тоглолтын үйлдлүүдтэй холбоотой гэдэг ойлголтод Гоол орсон ороогүй эсэх мөн тоглолтын эцсийн дүн зэрэг нь заавал багтана.

6-р дүрэм – Туслах шүүгч

Үүргүүд

Талбайн шүүгчийн удирдлаган дор хоёр туслах шүүгч нь дараах заах үүргүүдийг гүйцэтгэнэ :

  • Бөмбөг бүтнээрээ талбайгаас гарсныг,
  • Аль тал нь булангаас болон хаалганаас цохих эсвэл хажуугаас шидэх эсэхийг,
  • Отон тоглолтонд орсон тоглогч шийтгүүлэх эсэхийг,
  • Сэлгээний тоглогч орох болсныг,
  • Талбайн шүүгчийн анзаараагүй байхад гарсан алдаа бусад зөрчлүүдийг,
  • Талбайн шүүгчээс илүүтэйгээр туслах шүүгчид ойр гарсан (ялангуяа торгуулийн талбайд болсон алдаанууд үүнд хамаарна) алдаануудыг,
  • Торгуулийн цохилтын үед хаалгач бөмбөг өшиглөхөөс өмнө урагш хөдөлсөн эсвэл цохисон бөмбөг нүүрний шугам давсан эсэхийг тус тус заана.

Туслагчийн хувьд

Талбайн шүүгчид тоглолтыг Хөлбөмбөгийн Дүрмийн дагуу хянахад нь  туслах шүүгч тусална. Ялангуяа 9.15 м-ийн зайд зогсох зайг хянахын тулд тэд талбайд орж болно.

Талбайн шүүгчийн ажилд хөндлөнгөөс оролцох эсвэл зохисгүй байдал гаргалаа гэж үзвэл талбайн шүүгч нь туслах шүүгчийг үүргээс нь чөлөөлж энэ тухайгаа зохих удирдлагуудад мэдэгдэнэ.

Зураг

7-р дүрэм – Тоглолт үргэлжлэх хугацаа

Тоглолтын үеүд

Өрсөлдөж буй хоёр баг болон шүүгч нар харилцан тохиролцоогүй л бол тоглолт нь тус бүр 45 минутын хугацаатай хоёр үе үргэлжилнэ. Тоглолтын хугацааг өөрчлөх ямар нэгэн тохиролцоо нь (Жишээ нь : гэрэлтүүлгийн чадамжаас шалтгаалан нэг үеийн хугацааг 40 минут болгох гэх мэт) заавал тоглолт эхлэхээс өмнө хийгдэх ёстой бөгөөд тэмцээний журам мөрдөгдөнө.

Завсарлага

Тоглолтын нийт хугацааны дунд хэсэгт тоглогчид завсарлага авах эрхтэй.

Завсарлага нь 15 минутаас хэтэрч үл болно.

Тэмцээний журамд завсарлагааны үргэлжлэх хугацааг заавал заасан байна.

Завсарлагааны үргэлжлэх хугацаа зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр өөрчлөгдөж болно.

Алдагдсан хугацааг нөхөх (Нэмэлт цаг)

Үе бүрт гарсан дараах үйлдлүүдэд алдагдсан нийт хугацааг нөхдөг :

  • Сэлгээ хийхэд,
  • Тоглогчдын гэмтлийг шалгахад,
  • Гэмтсэн тоглогчийг тусламж авахуулахаар талбайгаас гаргахад,
  • Алдагдсан хугацаануудад,
  • Өөр бусад шалтаануудад,

Хэдийг нэмэх нь шүүгчийн шийдвэр юм.

Торгуулийн цохилт

Хэрвээ торгуулийн цохилт хийгдэх эсвэл давтан хийгдэх байвал тухайн үе бүрийн хугацааг торгуулийн цохилт хийгдэж дуустал нь сунгана.

Хүчингүй болгосон тоглолт

Тухайн тэмцээний журамд өөрөөр заагаагүй бол хүчингүй болгосон тоглолтыг дахин тоглуулна.

8-р дүрэм – Тоглолтын эхлэл ба тоглолтыг дахин эхлүүлэх

Тоглолт эхлэхийн өмнө

Шидсэн зоосны буусан талыг сонгосон баг нь тоглолтын эхний үед аль хаалга руу довтлохоо сонгоно.

Нөгөө баг нь эхлэн бөмбөгөнд хүрэн Кик-Ооф хийж тоглолтыг эхлүүлнэ.

Тоглолтын 2-р үед  багууд байраа солин эсрэг хаалга руу довтолно.

Kick-off

Кик-Ооф нь тоглолтыг эхлүүлэх буюу тоглолтыг дахин эхлүүлэх аргуудын нэг юм. Үүнд :

  • Тоглолт эхлэхэд,
  • Гоол орсны дараа,
  • Тоглолтын 2-р үе эхлэхэд,
  • Цаг сунган тоглох тохиолдолд үе тус бүрийг эхлэхэд.

Кик-Оофоос шууд Гоол хийж болно.

Журам

  • Бүх тоглогчид талбайн өөрийн хагаст байрлана,
  • Кик-Ооф хийх багийн эсрэг багийн тоглогчид бөмбөг тоглолтонд ортол бөмбөгнөөс 9.15 метрийн (10 ярд) зайнд байх ёстой,
  • Бөмбөг нь талбайн төвийн тэмдэг дээр хөдөлгөөнгүй байна,
  • Шүүгч дохио өгнө,
  • Бөмбөг өшиглөгдөн урагш хөдөлмөгцөө тоглолтонд орно,
  • Бөмбөгөнд эхлээд хүрсэн тоглогч өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд дахин хүрэхгүй.

Аль нэг баг нь Гоол оруулбал эсрэг баг нь Кик-Ооф хийнэ.

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Хэрвээ бөмбөгөнд эхлээд хүрсэн тоглогч өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд дахин хүрвэл :

  • Эсрэг багт тухайн зөрчил гарсан газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг өгнө.

Кик-Ооф хийж журмын өөр бусад зөрчлүүдэд :

  • Кик-Ооф-ыг дахин хийнэ.

Бөмбөг дунд нь хаях

Бөмбөг дунд нь хаях гэдэг нь бөмбөг тоглолтонд байх үед Хөлбөмбөгийн дүрмийн бусад хэсэгт дурьдагдаагүй өөр шалтгаануудаар тоглолтыг түр зогсоосны дараа тоглолтыг дахин эхлүүлэх нэг арга юм.

Зураг

Журам

Тоглолтыг зогсооход бөмбөг байсан тэр газар шүүгч бөмбөгийг газраар хаяна.

Бөмбөг газар хүрмэгц тоглолт дахин эхэлнэ.

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Бөмбөгийг дунд нь дахин хаях тохиолдлууд :

  • Хэрвээ тоглогч бөмбөгөнд газар хүрэхээс нь өмнө хүрвэл,
  • Хэрвээ бөмбөг газар хүрсэн ч тоглогч хүрээгүй байхад тоглолтын талбайгаас гарвал.

Онцгой тохиолдлууд

Хаалганы талбайгаас чөлөөт цохилт хийх эрх хамгаалж байгаа багт олгогдсон бол цохилтыг хаалганы талбайн аль ч цэгээс хийж болно.

Эсрэг багийн хаалганы талбайд шууд бус чөлөөт цохилт хийх эрх довтолж байгаа багт олгогдсон бол зөрчил гарсан цэгт хамгийн ойр, нүүрний шугамтай параллель хаалганы талбайн шугаман дээрээс хийнэ.

Хаалганы талбайд түр зогссон тоглолтыг бөмбөг дунд нь хаяж дахин эхлүүлэхдээ тоглолт зогсох үед бөмбөг байсан тэр цэгт хамгийн ойр, нүүрний шугамтай параллель хаалганы талбайн шугаман дээр хийнэ.

9-р дүрэм – Бөмбөг тоглолтонд байх болон тоглолтоос гарах

Бөмбөг тоглолтоос гарах

Дараах тохиолдлуудад бөмбөгийг тоглолтоос гарсан гэж үзнэ :

  • Агаараар эсвэл газраар бөмбөг бүхлээрээ нүүрний болон хажуугийн шугам давж гарсан бол
  • Шүүгч тоглолтыг зогсоосон бол

Бөмбөг тоглолтонд байх

Бусад бүх тохиолдолд бөмбөг тоглолтонд байх бөгөөд үүнд мөн дараах тохиолдлууд тооцогдоно :

  • Бөмбөг хаалганы шон, хөндлөвч, булангийн тугны ишнээс буцаж ойгоод тоглолтын талбайдаа байгаа бол
  • Тоглолтын талбайд байгаа шүүгч болон туслах шүүгч нараас буцаж ойсон бол

Scan0032

10-р дүрэм – Оноо тооцох арга

Гоол орох

Гоол оруулж байгаа баг Хөлбөмбөгийн дүрмийн заалтуудыг  зөрчилгүйгээр бөмбөгийг бүхлээр нь шонгуудын хоорондуур хөндлөвчний доогуур нүүрний шугам дээгүүр давуулбал Гоол орсонд тооцно.

Ялагч баг

Тоглолтын явцад аль олон Гоол оруулсан баг нь ялагч болно. Хэрвээ хоёр баг адил тооны Гоол оруулах юм уу, эсвэл Гоол оруулж чадаагүй бол тоглолт тэнцсэнд тооцно.

Тэмцээний журам

Тухайн тоглолт тэнцсэн хэдий ч тэмцээний журам ялагч баг тодруулахыг шаардсан бол зөвхөн ДХХЗ-өөс баталсан дараах журмуудыг мөрдөнө :

  • Зочлон тоглолтонд оруулсан Гоолын дүрмээр,
  • Цаг сунгалтаар,
  • Торгуулийн цэгээс хийх цохилтоор.

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд

Шийдвэр 1

  • Тоглолтын ялагч багийг хэрхэн тодруулах тухай энэхүү Хөлбөмбөгийн дүрмэнд дурьдсан зөвхөн ДХХЗ-өөс баталсан журмуудыг тэмцээний журамд оруулан хэрэглэнэ.

Scan0033

11-р дүрэм – Отон тоглолт

Отон тоглолтын байрлал

Отон тоглолтын байрлалд байх нь зөрчил биш.

Дараах нөхцөлд тоглогчийг Отон тоглолтын байрлалд байна гэж үзнэ :

  • Хэрвээ тоглогч нь эсрэг багийн нүүрний шугаманд эсрэг багийн хойноосоо хоёр дахь тоглогч юм уу эсвэл бөмбөгнөөс илүү ойрхон байвал,

Дараах нөхцөлд тоглогчийг Отон тоглолтын байрлалд байна гэж үзэхгүй :

  • Хэрвээ тоглогч талбайн өөрийн хагаст байвал,
  • Хэрвээ тоглогч эсрэг багийн хойноосоо хоёр дахь тоглогчтой нэг эгнээнд байвал,
  • Хэрвээ тоглогч эсрэг багийн сүүлийн хоёр тоглогчтой нэг эгнээнд байвал.

Отон тоглолт

Отон тоглолтын байрлалд байгаа тоглогчийг , багийнх нь тоглогч бөмбөгөнд яг хүрэх юм уу цохих үед шүүгчийн бодлоор зөвхөн дараах байдлуудаар тоглолтонд идэвхитэй оролцож байна гэж үзсэн үед шийтгэнэ :

  • Бөмбөгний чигт тоглож байх,
  • Өрсөлдөгчийг сатааруулах,
  • Отон тоглолтын байрлалаар давуу талаа ашиглах үед.

Отон биш тоглолт

Хэрвээ тоглогч бөмбөгийг дараах байдлуудаас хүлээж авбал зөрчилд тооцохгүй :

  • Бөмбөгийг хаалганаас цохиход,
  • Бөмбөгийг хажуугаас шидэхэд,
  • Бөмбөгийг булангаас цохиход.

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Отон тоглолтын ямар ч тохиолдолд шүүгч зөрчил гарсан газраас хийх шууд биш чөлөөт цохилтыг эсрэг багт өгнө.

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд

| Шийдвэр 1

Отон тоглолтын байрлалын тодорхойлолтод “эсрэг багийн нүүрний шугаманд ойрхон байвал ” гэсэн заалт нь “тоглогчийн толгой, бие болон улны нэг хэсэг нь эсрэг багийн нүүрний шугаманд эсрэг багийн хойноосоо хоёр дахь тоглогч юм уу эсвэл бөмбөгнөөс илүү ойрхон байвал ” гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ тодорхойлолтонд гар огт хамаарахгүй.

| Шийдвэр 2

Тоглолтонд идэвхтэй оролцож байна гэж үзэх байдлуудыг дараах үндэслэлээр тодорхойлно :

  • Бөмбөгний чигт тоглож байх гэдэг нь багийнх нь тоглогчийн хүрсэн эсвэл дамжуулсан бөмбөгийг авах эсвэл тоглохыг хэлнэ.
  • Өрсөлдөгчийг сатааруулах гэдэг нь өрсөлдөгчийн нүдний харах шугаманд болон хөдөлгөөнд илтээр саад болж бөмбөг тоглохыг болон тоглох боломжыг алдагдуулах, эсвэл шүүгчийн бодлоор өрсөлдөгчөө элдэв үйлдэл болон хөдөлгөөн хийж сатааруулахыг хэлнэ.
  • Отон тоглолтын байрлалаар давуу талаа ашиглах гэдэг нь отон тоглолтын байрлалаас хаалганы шон болон хөндлөвчнөөс буцаж ойсон бөмбөгөөр тоглох эсвэл отон тоглолтын байрлалаас өрсөлдөгчөөс буцаж бөмбөгөөр тоглохыг хэлнэ.

12-р Дүрэм – Алдаа, дүрмийн бус үйлдлүүд

Алдаа, дүрмийн бус үйлдлүүдийг дараах байдлаар шийтгэнэ.

Шууд чөлөөт цохилт

Шүүгчийн үзэж байгаагаар тоглогч хэрвээ дараах 6 алдааны аль нэгийг анхаарал болгоомжгүй, бүдүүлэг эсвэл хүч хэрэглэн гаргасан гэж үзвэл эсрэг багт нь шууд чөлөөт цохилт хийх эрх өгнө.

  • Өрсөлдөгчөө өшиглөх эсвэл өшиглөхийг завдах,
  • Өрсөлдөгчөө дэгээдэх эсвэл дэгээдэхийг завдах,
  • Өрсөлдөгч рүүгээ үсэрч орох,
  • Өрсөлдөгчийг мөрөөрөө дайрах,
  • Өрсөлдөгчөө гараар цохих эсвэл цохихыг завдах,
  • Өрсөлдөгчөө түлхэх.

Тоглогч хэрвээ дараах 4 алдааны аль нэгийг гаргасан гэж үзвэл мөн л эсрэг багт нь шууд чөлөөт цохилт хийх эрх өгнө :

  • Бөмбөг булаахын тулд бөмбөгөнд хүрэхээс өмнө өрсөлдөгчийнхөө хөлд унавал,
  • Өрсөлдөгчөөс зуурах,
  • Өрсөлдөгч рүү нулимах,
  • Торгуулийн талбайдаа байгаа хаалгачаас бусад тоглогч бөмбөгөнд санаатай гар хүрвэл.

Шууд чөлөөт цохилтыг алдаа гарсан тэр газраас гүйцэтгэнэ.

Торгуулийн цохилт

Тоглолтын явцад бөмбөг хаана байхаас үл хамаарч тоглогч хэрвээ дээрх 10 алдааны аль нэгийг өөрийн торгуулийн талбайд үйлдвэл торгуулийн цохилт өгнө.

Шууд бус чөлөөт цохилт

Хаалгач дараах 4 алдааны аль нэгийг өөрийн торгуулийн талбайд гаргавал эсрэг багт нь шууд бус чөлөөт цохилт хийх эрх өгнө :

  • Бөмбөгийг аваад гарнаасаа тавих хүртэл 6-гаас дээш секунд болвол,
  • Өөрийн гарнаасаа тавьсан бөмбөгөнд өөр тоглогч хүрээгүй байхад дахин гар хүрвэл,
  • Өөрийн багийн тоглогчоос өөрт нь зориуд дамжуулж өшиглөсөн бөмбөгөнд гар хүрвэл,
  • Өөрийн багийн тоглогчийн хажуугаас шидсэн бөмбөгийг хүлээж аваад гар хүрвэл.

Шүүгч тоглогчийг :

  • Аюултай тоглолт хийсэн,
  • Өрсөлдөгчийн хөдөлгөөнд саад учруулсан,
  • Гартаа барьсан бөмбөгөө дамжуулах гэж буй хаалгачид саад хийсэн,
  • 12-р дүрэнд дурьдаагүй ч тоглолтыг зогсоож тоглогчийг торгох эсвэл хөөх арга хэмжээнд хүргэхүйц бусад алдаа гаргасан гэж үзвэл эсрэг багт нь шууд бус чөлөөт цохилт хийх эрх өгнө.

Шууд бус чөлөөт цохилтыг алдаа гарсан тэр газраас гүйцэтгэнэ.

Торгуулийн арга хэмжээнүүд

Зөвхөн тоглогч, сэлгээний тоглогч эсвэл сэлгэгдсэн тоглогч нарт шар юм уу улаан хуудас үзүүлж торгоно.

| Тоглолтын талбайд орсноос хойш хамгийн сүүлчийн шүглийн дуу өгч талбайгаас гарах хүртэлх хугацаанд шүүгч торгуулийн арга хэмжээ авах эрхтэй.

Торгууль өгөх алдаанууд

Тоглогч хэрвээ дараах 7 алдааны аль нэгийг гаргавал шар хуудас бүхий торгууль хүлээнэ :

  1. Спортын бус авир гаргасан,
  2. Үг хэл болон үйл хөдлөлөөрөө эсэргүүцэл илэрхийлсэн,
  3. Хөлбөмбөгийн дүрмийг давтан зөрчсөн,
  4. Тоглолтыг дахин эхлүүлэхэд цаг барьсан,
  5. Булангийн болон чөлөөт цохилтоор тоглолт дахин эхлүүлэх үеийн бөмбөгнөөс хол зогсох зайг хүндлээгүй бол,
  6. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр талбайгаас гарсан эсвэл талбайд эргэж орсон бол,
  7. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр талбайг орхиж явбал.

Талбайгаас хөөх алдаанууд

Тоглогч хэрвээ дараах 7 алдааны аль нэгийг гаргавал улаан хуудас өгч түүнийг талбайгаас хөөнө :

  1. Ноцтой алдаа гаргавал,
  2. Балмад авир гаргавал,
  3. Өрсөлдөгч болон өөр хэн нэгэн рүү нулимсан бол,
  4. Эсрэг багийн Гоол эсвэл илт Гоол орох боломжыг санаатайгаар гар хүрэн алдагдуулбал (энэ заалт өөрийн торгуулийн талбайд байгаа хаалгачид үл хамаарна),
  5. Хаалга руу чиглэн тоглож буй эсрэг багийн тоглогчийн илт Гоол оруулах боломжыг чөлөөт эсвэл торгуулийн цохилт авахуйц үйлдэл хийн тасалдуулбал,
  6. Хэрүүл, хараалын болон доромжилсон үг хэлсэн эсвэл тийм дохио зангаа харуулбал,
  7. Нэг тоглолтын явцад хоёр дахь шар хуудас авбал.

Хөөгдсөн тоглогч тоглолтын талбай болон техникийн талбайг заавал орхиж явах ёстой.

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд

Шийдвэр 1

Торгуулийн болон талбайгаас хөөгдөх алдаанууд гаргасан тоглогчийг талбай дээр байсан байгаагүйгээс үл хамаарч, өөрийн багийн тоглогчийн, өрсөлдөгчийн, шүүгчийн, туслах шүүгчийн эсвэл өөр хэн нэгний эсрэг байсан эсэхээс нь биш харин гаргасан алдааны байдалд нь тохируулан шийтгэж байгаа болно.

Шийдвэр 2

Хаалгач гарын болон алганы аль нэг хэсгээр бөмбөгт хүрсэн байвал тэрээр бөмбөгийг эзэмшиж байгаад тооцогдоно.  Бөмбөг эзэмшилт гэдэгт хаалгачын зориудаар бултуулж байгаа бөмбөгийг мөн тооцох хэдий ч шүүгчийн бодлоор цохилт хаах үед тохиолддог шиг бөмбөг хаалгачаас буцаж ойхыг тооцохгүй.

Шийдвэр 3

12-р дүрмийн дагуу тоглогч өөрийн хаалгачдаа бөмбөгийг толгой,  цээж эсвэл өвдөг зэргээр дамжуулж болно. Гэвч хэрвэ шүүгчийн бодлоор тоглогч дүрмийг гажуудуулах зорилгоор тоглолтонд байгаа бөмбөгийг зориудын арга хэрэглэн дамжуулбал тухайн тоглогчийг Спортын бус авир гаргасанд тооцно. Тоглогчийг торгон Шар хуудас өгөөд зөрчил гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт өгнө.

Чөлөөт цохилт хийх гэж буй тоглогч Дүрмийг гажуудуулах зорилгоор зориудын арга хэрэглэвэл түүнийг спортын бус авир гаргасанд тооцон торгож шар хуудас өгнө.

Дээрхи тохиолдлуудад хаалгач дараа нь бөмбөгөнд гараар шууд хүрсэн эсэх нь чухал биш юм. Тухайн алдааг тоглогч 12-р дүрмийн үг үсгийн болоод үзэл санааг гажуудуулах зорилгоор үйлдсэн байна.

Шийдвэр 4

Хөлд нь унах өрсөлдөгчийн аюулгүй байдалд заналхийлж байгаа байдал тул ноцтой алдаанд тооцогдох.

Шийдвэр 5

Дүр үзүүлэх үйлдлийг талбайн аль ч хэсэгт хийсэн байснаас үл хамаарч шүүгчийг хуурах зорилготой байдаг тул Спортын бус зан авир гаргасанд тооцон торгох ёстой.

Шийдвэр 6

Зураг

13-р дүрэм чөлөөт цохилт

Чөлөөт цохилтын төрлүүд

Чөлөөт цохилтууд нь шууд эсвэл шууд бус байна.

Шууд болон шууд бус чөлөөт цохилтуудыг хийхэд бөмбөг заавал хөдөлгөөнгүй байх ёстой бөгөөд тухайн цохилт хийсэн тоглогч бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин хүрэхгүй.

Шууд Чөлөөт цохилт

  • Шууд чөлөөт цохилтыг хэрвээ эсрэг багийн хаалга руу цохиод бөмбөг орвол Гоолыг тооцно.
  • Шууд чөлөөт цохилтыг хэрвээ өөрийн багийн хаалга руу цохиод бөмбөг орвол эсрэг багт нь булангийн цохилт өгнө.

Шууд Бус Чөлөөт цохилт

Дохио

Шүүгч гараа эгц дээш өндөр өргөж Шууд бус чөлөөт цохилтын дохиог өгнө. Цохилт хийгдээд бөмбөг өөр тоглогчид хүрэх эсвэл тоглолтоос гартал шүүгч гараа өргөсөөр байх болно.

Бөмбөг хаалганд орвол

Хэрвээ бөмбөг хаалганд орохоосоо өмнө өөр тоглогчид хүрсэн бол Гоолыг тооцно.

  • Хэрвээ шууд бус чөлөөт цохилтоор өрсөлдөгчийн хаалганд оруулбал хаалганаас цохих цохилтыг өгнө.
  • Хэрвээ шууд бус чөлөөт цохилтоор өөрийн хаалганд оруулбал өрсөлдөгч багт нь булангаас хийх цохилтыг өгнө.

Чөлөөт цохилтын байрлал

Торгуулийн талбай доторхи чөлөөт цохилт

Хамгаалж байгаа багийн шууд болон шууд бус чөлөөт цохилтууд :

  • Эсрэг багийн бүх тоглогч нар бөмбөгнөөс наад зах нь 9.15 метрийн (10 ярд) зайнд байрлана,
  • Эсрэг багийн бүх тоглогч бөмбөг тоглолтонд ортол торгуулийн талбайн гадна байрлана,
  • Торгуулийн талбайгаас өшиглөгдөн гарснаар бөмбөг тоглолтонд  орно,
  • Хаалганы талбайгаас хийх чөлөөт цохилтыг хаалганы талбай доторхи аль ч цэгээс хийж болно.

Довтолж байгаа багийн хийх шууд бус чөлөөт цохилт :

  • Эсрэг багийн бүх тоглогч нар, хаалганы шонгуудын хооронд нүүрний шугам дээр зогсохоос бусад тохиолдолд, бөмбөг тоглолтонд ортол бөмбөгнөөс наад зах нь 9.15 метрийн (10 ярд) зайнд байрлана.
  • Бөмбөг нь өшиглөгдөн хөдөлснөөр тоглолтонд орно.
  • Шууд бус чөлөөт цохилтыг хаалганы талбайд хийх бол үүнийг нүүрний шугамтай параллель хаалганы талбайн шугамны зөрчил гарсан газарт хамгийн ойр цэгээс хийнэ.

Торгуулийн талбайн гадна хийх чөлөөт цохилт

  • Эсрэг багийн бүх тоглогч нар бөмбөг тоглолтонд ортол бөмбөгнөөс наад зах нь 9.15 метрийн (10 ярд) зайнд байрлана,
  • Бөмбөг нь өшиглөгдөн хөдөлснөөр тоглолтонд орно,
  • Чөлөөт цохилтыг зөрчил гарсан тэр газраас хийнэ.

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Чөлөөт цохилт хийх үед хэрвээ өрсөлдөгч бөмбөгнөөс барих ёстой зайг бариагүй бол :

  • Цохилтыг дахиулна.

Хэрвээ хамгаалж байгаа баг торгуулийн талбай дотроос чөлөөт цохилтыг хийхдээ бөмбөгийг шууд тоглолтонд оруулаагүй бол :

  • Цохилтыг дахиулна.

Хаалгачаас өөр тоглогчийн хийсэн чөлөөт цохилт :

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарыг оролцуулахгүйгээр) хүрвэл :

  • Эсрэг багт нь шууд бус чөлөөт цохилт өгөх бөгөөд цохилтыг алдаа гаргасан тэр газраас хийнэ.

Бөмбөг тоглолтонд ормогц оруулсан тоглогч бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө санаатайгаар гараар хүрвэл :

  • Эсрэг багт нь шууд чөлөөт цохилт өгөх бөгөөд цохилтыг алдаа гаргасан тэр газраас хийнэ.
  • Хэрвээ тоглогчийн өөрийн торгуулийн талбайд энэ алдаа гарвал торгуулийн цохилт өгнө.

Хаалгачын хийсэн чөлөөт цохилт :

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарыг оролцуулахгүйгээр) хүрвэл :

Эсрэг багт нь шууд бус чөлөөт цохилт өгөх бөгөөд цохилтыг алдаа гаргасан тэр газраас хийнэ.

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгийг санаатайгаар өөр тоглогч хүрэхээс өмнө гараар хүрвэл :

  • Хэрвээ энэ алдаа хаалгачын торгуулийн талбайн гадна болсон бол эсрэг багт нь шууд чөлөөт цохилт өгөх бөгөөд цохилтыг алдаа гаргасан тэр газраас хийнэ.
  • Хэрвээ энэ алдаа хаалгачын торгуулийн талбайн дотор болсон бол эсрэг багт нь шууд бус чөлөөт цохилт өгөх бөгөөд цохилтыг алдаа гаргасан тэр газраас хийнэ.

14-р дүрэм – Торгуулийн цохилт

Бөмбөг тоглолтонд байх үед шууд чөлөөт цохилтын 10 алдааны нэгийг өөрийн торгуулийн талбайд гаргасан багийн эсрэг багт торгуулийн цохилт хийх эрх өгдөг.

Торгуулийн цохилтоор шууд Гоол оруулж болно.

Үндсэн үеүдийн болоод цаг сунгасан үе бүрийн төгсгөлд хийгдэх болсон торгуулийн цохилтыг нэмэлт цаг өгч хийлгэнэ.

Бөмбөгний болон тоглогчдийн байрлал

Бөмбөг :

Торгуулийн цохилтын цэг дээр байрлана.

Торгуулийн цохилт хийх тоглогч :

  • Хэн хийх нь тодорхой байх ёстой.

Хаалгач :

  • Бөмбөг цохигдтол хаалганы шонгуудын хооронд, нүүрний шугам дээр цохих тоглогч руу харан зогсоно.

Торгуулийн цохилт хийх тоглогчоос бусад тоглогч нар :

  • Тоглолтын талбайд
  • Торгуулийн талбайн гадна
  • Торгуулийн цохилтын цэгээс хойш
  • Торгуулийн цэгээс наад зах нь 9.15 метрийн (10 ярд) зайл байрлана.

Шүүгч

  • Тоглогчид дүрмийн дагуу байрлалаа эзлэхээс наана торгуулийн цохилтыг хийх дохиог өгч үл болно.
  • Торгуулийн цохилт хэдийд хийгдэж дууссаныг шийднэ.

Журам

  • Торгуулийн цохилт хийх тоглогч бөмбөгийг урагш өшиглөнө.
  • Өөр тоглогч хүрэхээс өмнө тэрээр бөмбөгөнд дахин хүрэхгүй.
  • Бөмбөг нь цохигдон урагш хөдөлмөгц тоглолтонд орно.

Хэрвээ тоглолтын явцад хийгдсэн торгуулийн цохилтууд мөн үндсэн үеүдийн төгсгөлд цаг нэмэн хийгдэх болон дахин хийгдэх болсон торгуулийн цохилтын бөмбөг хаалганд орохоосоо өмнө дараах тохиолдлуудыг гаргасан ч Гоолыг тооцно :

  • Тухайн бөмбөг 1 эсвэл 2 шонд, эсвэл хөндлөвчид, эсвэл хаалгачын биенд хүрвэл.

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Хэрвээ шүүгч торгуулийн цохилт хийх дохио өгсөн байхад бөмбөг тоглолтонд орохоос өмнө дараах тохиолдлуудын аль нэг нь үүсвэл : торгуулийн цохилт хийх тоглогч Хөлбөмбөгийн дүрэм зөрчвөл :

  • Шүүгч цохилтыг хийлгэнэ.
  • Хэрвээ бөмбөг хаалганд орвол цохилтыг дахин хийлгэнэ.
  • | Хэрвээ бөмбөг хаалганд ороогүй бол шүүгч тоглолтыг зогсоогоод хамгаалж байгаа багт шууд бус чөлөөт цохилт өгч тоглолтыг дахин эхлүүлнэ.

Хаалгач Хөлбөмбөгийн Дүрэм зөрчвөл :

  • Шүүгч цохилтыг хийлгэнэ.
  • Хэрвээ бөмбөг хаалганд орвол Гоолыг тооцно.
  • Хэрвээ бөмбөг хаалганд ороогүй бол цохилтыг дахин хийлгэнэ.

Торгуулийн цохилт хийх тоглогчийн багийн тоглогч торгуулийн талбайд орсон эсвэл урагш хөдлөн торгуулийн цэгт 9.15 метрээс (10 ярд) дотогш ойртсон бол :

  • Шүүгч цохилтыг хийлгэнэ.
  • Хэрвээ бөмбөг хаалганд орвол цохилтыг дахин хийлгэнэ.
  • Хэрвээ бөмбөг хаалганд ороогүй бол шүүгч тоглолтыг зогсоож хамгаалж байгаа багт шууд бус чөлөөт цохилтыг өгч тоглолтыг дахин эхлүүлнэ.
  • | Хэрвээ хаалгачаас, хөндлөвчөөс эсвэл шонгуудаас буцаж ойсон бөмбөгөнд тухайн тоглогч хүрвэл шүүгч тоглолтыг зогсоож, хамгаалж байгаа багт шууд бус чөлөөт цохилтыг өгч тоглолтыг дахин эхлүүлнэ.

Хаалгачийн багийн тоглогч торгуулийн талбайд орсон эсвэл урагш хөдлөн торгуулийн цэгт 9.15 метрээс (10 ярд) дотогш ойртсон бол :

  • Шүүгч цохилтыг хийлгэнэ.
  • Хэрвээ бөмбөг хаалганд орвол Гоолыг тооцно.
  • Хэрвээ бөмбөг хаалганд ороогүй бол цохилтыг дахин хийлгэнэ.

Хэрвээ хоёр багийн аль алинаас тоглогчид Хөлбөмбөгийн дүрэм зөрчвөл :

  • Цохилтыг дахин хийлгэнэ.

Торгуулийн цохилт хийгдсэний дараа хэрвээ :

Цохисон тоглогч өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд дахин (гарнаас бусдаар) хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Цохисон тоглогч хэрвээ өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд гараараа санаатайгаар дахин хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Бөмбөг урагш хөдлөхдөө гадны биетэд хүрвэл :

  • Цохилтыг дахин хийлгэнэ.

Бөмбөг хаалгачаас, хөндлөвчөөс эсвэл шонгуудаас тоглолтын талбай руу буцаж ойгоод гадны биетэд хүрвэл :

  • Шүүгч тоглолтыг зогсооно.
  • Алдаа гарсан тэр газар бөмбөгийг дунд нь хаяж тоглолтыг дахин эхлүүлнэ.

15-р дүрэм  – Хажуугийн шидэлт

Хажуугийн шидэлт нь тоглолтыг дахин эхлүүлэх аргуудын нэг юм.

Хажуугийн шидэлтээс шууд оруулсныг Гоолд тооцохгүй.

Хажуугийн шидэлтийг :

  • Бөмбөг бүхлээрээ газраар болон агаараар хажуугийн шугамны дээгүүр давсан тохиолдолд,
  • Хажуугийн шугам давсан тэр цэгээс,
  • Хамгийн сүүлд бөмбөгөнд хүрсэн тоглогчийн эсрэг багт өгнө.

Журам

Тоглогч бөмбөгийг хажуугаас шидэхдээ :

  • Талбай руу харж зогсон,
  • Хажуугийн шугам дээр эсвэл шугамны гадна хоёр хөлөө газраас салгалгүй,
  • Хоёр гараараа,
  • Толгойн араас давуулан шидэж гүйцэтгэнэ.

Шидсэн тоглогч өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд дахин хүрч болохгүй.

| Бүх өрсөлдөгч хажуугийн шидэлт хийгдэж буй цэгт 2 метрээс багагүй зайнд зогсох ёстой.

Бөмбөг талбайн шугамыг давангуутаа тоглолтонд орно.

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Хаалгачаас өөр тоглогч хажуугийн шидэлт хийхэд :

Бөмбөг тоглолтонд ормогц шидсэн тоглогч хэрвээ өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд (гараас бусдаар) дахин хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Бөмбөг тоглолтонд ормогц шидсэн тоглогч, өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд гараараа санаатайгаар дахин хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.
  • Энэ алдаа хэрвээ шидэгчийн торгуулийн талбайд болвол торгуулийн цохилт хийх эрхийг өгнө.

Хаалгач хажуугийн шидэлт хийхэд :

Бөмбөг тоглолтонд ормогц хаалгач хэрвээ өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд (гараас бусдаар) дахин хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Бөмбөг тоглолтонд ормогц хаалгач хэрвээ өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд гараараа санаатайгаар дахин хүрвэл :

  • Энэ алдаа хэрвээ тухайн хаалгачийн торгуулийн талбайд болсон бол тэр газраас хийх шууд чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.
  • Энэ алдаа хэрвээ тухайн хаалгачийн торгуулийн талбайн гадна болсон бол тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Тоглогч хэрвээ шидэгчид дүрэм зөрчин саад учруулах эсвэл халхалбал :

  • Түүнийг Спортын бус авир гаргасан гэж үзэн Шар хуудсаар торгоно.

Энэ дүрмийн бусад алдаанд :

  • Хажуугийн шидэлтийг эсрэг багт өгнө.

16-р дүрэм Хаалганаас цохих

Хаалганаас хийх цохилт нь тоглолтыг дахин эхлүүлэх аргуудын нэг юм. Хаалганаас хийх цохилтоос зөвхөн эсрэг багийн хаалганд шууд орсон бөмбөгийг Гоолд тооцно.

Дараах тохиолдолд хаалганаас хийх цохилтыг олгоно :

  • Довтолж байгаа тоглогчийн биенд хамгийн сүүлд хүрсэн бөмбөг 10-р дүрмийн дагуу Гоол орсноос бусдаар бүхлээрээ газраар эсвэл агаараар нүүрний шугам давсан үед.

Журам

  • Бөмбөгийг хаалганы талбайн аль ч цэгээс хамгаалж байгаа багийн тоглогч өшиглөнө.
  • Бөмбөг тоглолтонд ортол эсрэг багийн бүх тоглогч торгуулийн талбайн гадна байрлана.
  • Өшиглөсөн тоглогч өөр тоглогч хүрэхээс өмнө  бөмбөгөнд дахин хүрч болохгүй.
  • Бөмбөг нь торгуулийн талбайгаас шууд гадагш өшигдөгдсөнөөр тоглолтонд орно.

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Бөмбөг хэрвээ торгуулийн талбайгаас шууд гадагш өшиглөгдөн тоглолтонд ороогүй бол.

  • Цохилтыг дахиулна.

Хаалгачаас өөр тоглогч цохилтыг хийхэд :

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарнаас бусдаар) хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд санаатайгаар өөр тоглогч хүрэхээс өмнө гараар хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.
  • Хэрвээ энэ алдаа тоглогчийн өөрийн торгуулийн талбайд гарвал торгуулийн цохилт өгнө.

Хаалгач цохилтыг хийхэд :

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарнаас бусдаар) хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Бөмбөг тоглолтонд ормогц хаалгач хэрвээ бөмбөгөнд санаатайгаар тоглогч хүрэхээс өмнө гараар хүрвэл :

  • Энэ алдаа хэрвээ тухайн хаалгачийн торгуулийн талбайн гадна болсон бол тэр газраас хийх шууд чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.
  • Энэ алдаа хэрвээ тухайн хаалгачийн торгуулийн талбай дотор болсон бол тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Энэ дүрмийн бусад зөрчлүүдэд :

  • Цохилтыг дахин хийлгэнэ.

17-р дүрэм – Булангийн цохилт

Булангийн цохилт нь тоглолтыг дахин эхлүүлэх аргуудын нэг юм. Булангийн цохилтоос зөвхөн эсрэг багийн хаалганд шууд орсон бөмбөгийг Гоолд тооцно.

Дараах тохиолдолд булангийн цохилтыг олгоно.

  • Хамгаалж байгаа тоглогчийн биенд хамгийн сүүлд хүрсэн бөмбөг 10-р дүрмийн дагуу Гоол оролгүйгээр бүхлээрээ газраар эсвэл агаараар нүүрний шугам давбал.

Журам

  • Бөмбөг нь аль ойр талын тугтай булангийн нумны дотор байрлана.
  • Булангийн тугны ишийг талбайгаас салгахгүй.
  • Эсрэг багийн тоглогч нар тоглолтонд ортол нь бөмбөгнөөс наад зах нь 9.15 метрийн (10 ярд) зайд байрлана.
  • Довтолж байгаа багийн тоглогч бөмбөгийг өшиглөнө.
  • Бөмбөг нь өшиглөгдөн хөдөлснөөр тоглолтонд орно.
  • Өшиглөсөн тоглогч бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин хүрч болохгүй.

Зураг

Зөрчлүүд/Шийтгэлүүд

Хаалгачаас өөр тоглогч булангийн цохилтыг хийхэд :

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарнаас бусдаар) хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд санаатайгаар өөр тоглогч хүрэхээс өмнө гараар хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Хэрвээ энэ алдаа тоглогчийн өөрийн торгуулийн талбайд гарвал торгуулийн цохилт өгнө.

Хаалгач булангийн цохилтыг хийхэд :

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарнаас бусдаар) хүрвэл :

  • Алдаа гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин гараар хүрвэл :

  • Энэ алдаа хэрвээ тухайн хаалгачийн торгуулийн талбайн гадна болсон бол тэр газраас хийх шууд чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.
  • Энэ алдаа хэрвээ тухайн хаалгачийн торгуулийн талбай дотор болсон бол тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт нь өгнө.

Энэ дүрмийн бусад зөрчлүүдээс :

Тоглолтын ялагчийг шийдэх журам

Тэмцээний журамд, тухайн тоглолт тэнцсэн тохиолдолд аль нэг баг нь ялагч байхаар заасан үед ялагч багийг шийдэх аргууд нь зочлон тоглохдоо оруулсан бөмбөгний тоо, нэмэлт цаг болон торгуулийн цэгээс хийх цохилтууд юм.

Зочлон тоглохдоо оруулсан бөмбөгний тоо

Тэмцээний журам нь багуудаас эсрэг багийн талбайд очиж тоглохоор заасан байж болох бөгөөд хэрвээ хоёр дахь тоглолтын дараа багуудын тооны харьцаа тэнцсэн бол зочлон тоглохдоо оруулсан бөмбөгийг нь хоёр дахин өсгөж тооцно.

Нэмэлт цаг

Тэмцээний журамд тус бүр 15 минутаас хэтрэхгүй хоёр нэмэлт үе тоглохоор заасан байж болно. 8-р дүрмийн заалтууд мөрдөгдөнө.

Торгуулийн цэгээс хийх цохилтууд

Журам

  • Шүүгч аль хаалга руу цохихыг сонгоно.
  • Шүүгчийн шидсэн зоосны буусан талыг сонгосон багийн ахлагч эхлээд эсвэл дараа нь цохих уу гэдгээ сонгоно.
  • Шүүгч хийгдсэн цохилтуудыг бүртгэнэ.
  • Доорхи заалтуудад тайлбарласны дагуу багууд тав таван цохилтууд хийнэ.
  • Цохилтыг багууд ээлжлэн хийнэ.
  • Хоёр баг таван цохилтоо бүгдийг нь хийгээгүй  ч хэрвээ нэг нь нөгөө багаасаа яаж ч оруулсан илүү Гоол оруулсан байвал заавал тав дахь цохилт хийгдтэл нь хүлээлгүй зогсооно.
  • Хоёр баг хоёул таван цохилт хийсний дараа адил тооны Гоол оруулсэн эсвэл огт оруулаагүй байвал ижил дарааллаар адил тооны цохилтуудын дараа аль нэгэн баг нь илүү Гоолыг оруултал үргэлжлүүлнэ.
  • Торгуулийн цэгээс хийх цохилтууд хийгдэх явцад хаалгач гэмтэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд хаалгачийг сэлгээний нэрэнд орсон тоглогчоор сэлгэж болох бөгөөд энэ нь гагцхүү тухайн баг тэр тэмцээний журмаар зөвшөөрөгдсөн бүх сэлгээгээ тоглолтонд оруулаагүй байх үед хамаарна.
  • Өмнөх заалтыг эс тооцвол тухайн тоглолтын ба тухайн тохиолдолд нэмэлт цагаар тоглосон үеийн дараа талбай дээр байсан тоглогчид торгуулийн цэгээс хийх цохилтуудыг хийнэ.
  • Цохилт бүрийг өөр тоглогч гүйцэтгэх бөгөөд аль нэг тоглогч хоёр дахь цохилтыг хийхээс өмнө цохих эрхтэй бүх тоглогчид цохилтоо хийсэн байх ёстой.
  • Торгуулийн цэгээс хийх цохилтууд хийгдэх явцад эрх бүхий тоглогч хаалгачтай солигдож болно.
  • Торгуулийн цэгээс хийх цохилтууд хийгдэх явцад зөвхөн эрх бүхий тоглогчид болон тоглолтын шүүгч нарт тоглолтын талбай дээр байхыг зөвшөөрнө.
  • Хоёр хаалгач болон цохилт хийх гэж байгаа тоглогч нараас бусад тоглогчид төвийн тойрог дотор байрлах ёстой.
  • Цохилт хийх гэж байгаа багийн хаалгач нь тоглолтын талбай дотор гэхдээ цохилт хийгдэж байгаа тэр торгуулийн талбайн гадна, торгуулийн талбайн шугам нүүрний шугамын огтлолцол дээр байрлана.
  • Өөрөөр заагаагүй л бол торгуулийн цэгээс хийх цохилтууд хийгдэх явцад Хөлбөмбөгийн Дүрмийн болон ДХХЗ-ийн шийдвэрүүдийн холбогдох заалтууд мөрдөгдөнө.
  • Хэрвээ аль нэг баг нь нөгөө багаасаа илүү тооны тоглогчтойгоор тоглолтыг дуусгасан бол адил тооны болтлоо тоглогчоо цөөрүүлэх бөгөөд тоглолтоос гарсан тоглогч бүрийн дугаар нэрсийг шүүгчид мэдэгдэнэ. Үүнийг тухайн багийн Ахлагч хариуцна.
  • Торгуулийн цэгээс хийх цохилтууд эхлэхээс өмнө баг бүрээс адил тооны тоглогчид төвийн тойрог дотор байгааг шүүгч шалгах ёстой бөгөөд гагцхүү тэдгээр  тоглогчид цохилт хийнэ.

Техникийн талбай

3-р дүрэм бол ДХХЗ-ийн 2-р шийдвэрүүдэд дурьдсан Техникийн талбай гэдэг нь дээрхи зурагт үзүүлсэн шиг техникийн албаныхан болон сэлгээний тоглогчдийн суухад зориулсан талбай бүхий Цэнгэлдэх Хүрээлэнд явагдах тэмцээнүүдэд онцлон хамаарагдана.

Техникийн талбай нь хэмжээ байрлалын хувьд Цэнгэлдэх хүрээлэн тус бүрт өөр өөр байдаг ч доорхи жагсаалтыг ерөнхийн заавар болгон гаргав.

  • Техникийн талбай нь урд талаараа хажуугийн шугамнаас 1 метрийн зайд байх бөгөөд суух суудалнуудаас хоёр тийш мөн 1 метр зайг эзэлнэ.
  • Энэхүү талбайг тодотгох үүднээс зураасаар тэмдэглэвэл зохино гэж үздэг.
  • Техникийн талбайд байх хүмүүсийн тоог тухайн тэмцээний журманд заана.
  • Техникийн талбайд байх хүмүүсийг тоглолт эхлэхийн өмнө тухайн тэмцээний журманд заасны дагуу тодруулна.
  • Тухайн үед зөвхөн нэг хүн тактикийн зааварчилгаа өгч болох бөгөөд зааварчилгаа өгч дуусмагцаа буцаад суудалдаа сууна.
  • Шүүгчийн зөвшөөрсний дагуу бэртсэн тоглогчийг үзэх зорилгоор ерөнхий болон гэмтлийн эмч талбайд орох зэрэг онцгой тохиолдлоос бусад үед дасгалжуулагч болон албаны бусад бүх хүмүүс Техникийн талбайн зураасны дотор байх ёстой.
  • Техникийн талбайд байгаа дасгалжуулагч болон бусад хүмүүс талбай дотроо дэг журамтай байх ёстой.

4 дэх шүүгч

  • Тэмцээний журмаар 4 дэх шүүгчийг томилж болох бөгөөд тэрээр гурван шүүгчдийн аль нэг нь ажил үүргээ үргэлжлүүлэх боломжгүй болвол орлоно.  Бүх хугацааны турш талбайн шүүгчид тусална.
  • Хэрвээ талбайн шүүгч үргэлжлүүлэх боломжгүй болвол түүнийг 4 дэх шүүгч орлох уу эсвэл ахлах туслах шүүгч орлож 4 дэх шүүгч нь туслах шүүгч болох уу гэдгийг тэмцээн эхлэхээс өмнө зохион байгуулагч тодорхой мэдэгдсэн байх ёстой.
  • 4 дэх шүүгч нь талбайн шүүгчээс тоглолтын өмнөх, явцын болон дараах үеийн тэмдэглэл хийх зэрэг үүргээ гүйцэтгэхэд нь тусална.
  • Тэрээр тоглолтын явцын сэлгээнүүд журмын дагуу хийгдэхэд туслах үүрэгтэй.
  • Шаардлагатай тохиолдлуудад тэрээр солих бөмбөгнүүдийг хариуцна. Шүүгчийн шийдвэрээр тоглолтын явцад хэрвээ бөмбөг солих болвол цаг алдагдлыг багасгах үүднээс тэрээр өөр бөмбөгийг оруулна.
  • Тэрээр сэлгээний тоглогчдийг талбай дээр гарахаас өмнө хувцас хэрэглэлийг нь шалгах эрхтэй. Хэрвээ тоглогчийн хувцас хэрэглэл Хөлбөмбөгийн Дүрмийн шаардлагыг хангаагүй байвал шүүгчид мэдэгдэнэ.
  • Андуу харснаас болж өөр тоглогчийг торгосон эсвэл тоглогч хоёр дахь торгууль авсан ч талбайгаас хөөгдөөгүй эсвэл шүүгч, туслах шүүгч нар тоглогчид балмад авир гаргасныг анзаараагүй тохиолдлуудад тэрээр шүүгчид заавал мэдэгдэх ёстой. Гэхдээ тухайн тоглолтын нөхцлүүдэд хамааралтай эцсийн шийдвэрийг гагцхүү талбайн шүүгч гаргах эрхтэй.
  • 4 дэх шүүгч нь тоглолтын явцад гарсан шүүгч, туслах шүүгч нарт анзаарагдаагүй дүрмийн бус үйлдлүүд болон бусад үйлдлүүдийн тухай илтгэлийг тоглолтын дараа зохих удирдлагуудад өгнө. 4 дэх шүүгч нь ийм илтгэл өгсөн тухайгаа шүүгч, туслах шүүгч нарт заавал мэдэгдэнэ.
  • Тэрээр техникийн талбайд суугаа хүмүүсээс хэн нэг нь хариуцлагагүй авирласан бол шүүгчид мэдэгдэх эрхтэй.

Сэтгэгдэл:


mergen
bas yahvee! medeelel higed bj boljiin! ghdee hurdan oruulaa rolling on the floor
Бичсэн: Tseko цаг: 20:11, 2011-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax