2011-11-21
Ливерпуль “Гүүр”-нээс хожилтай буцлаа
Rating: 10.0/10 (5 votes cast)

Глен Жонсоны цаг дуусах мөчид оруулсан гоолын ачаар Ливерпуль Челсиг “Стэмфорд Бридж” цэнгэлдэхэд нь 2 : 1-ээр буулган авлаа. Ийнхүү тэд 22 оноотой болж хүснэгтинй 6-р байр луу урагшиллаа. Гэхдээ хүснэгтийг тэргүүлж байгаа Ситигээс хоёул 12 оноо алдаж байгаа.

33 дахь минутад Макси Родригес Белламигийн дамжуулалтаар тооны харьцааг нээсэн. Өмнө нь Максигийн гоол оруулсан 7 тоглолтонд бүгдэд нь хожил авч байсан болохоор Копууд идэвхитэй довтолж эхэллээ.

55 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Даниель Старридж Челсид тэнцээний гоолыг авчирсан. Гэвч Жонсон түүний хөдөлмөрийг үгүй хийсэн юм.Челси сүүлийн 4 тоглолтоос 3 ялагдал амсаж Виллаш Боашын байр суурь хэцүүдэж эхэллээ.

Тэд тоглолтын турш 14 удаа оновчгүй цохилт хийсэн нь улирал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

Цаг дуусахаас өмнө Ливерпулийн хуучин цэргүүд болох Фернандо Торрес,  Рауль Мейрелеш нар сэлгээгээр орж ирлээ. Гэвч тэд хуучин багийнхаа эсрэг сайн тоглолт гаргаж чадсангүй.

Лондон. Стадион “Стэмфорд Бридж”. 41820 үзэгч.
Шүүгч- Ли Проберт (Уилтшир).

ЧЕЛСИ – ЛИВЕРПУЛЬ – 1:2 (0:1)
Макси Родригес, 33 (0:1). Старридж, 55 (1:1). Джонсон, 87 (1:2).
Челси Ливерпуль
 Петр Чех  Пепе Рейна
 Бранислав Иванович  Глен Джонсон
 Давид Луис  Мартин Шкртел
 Джон Терри  Даниэль Аггер
 Эшли Коул  Хосе Энрике
 Рамирес, 84  Дирк Кёйт
 Джон Оби Микел, 46  Лукас
 Фрэнк Лэмпард  Чарли Адам
 Флоран Малуда  Макси Родригес, 78
 Дидье Дрогба, 84  Крейг Беллами, 67
 Хуан Мата  Луис Суарес, 90
Сэлгээ
 Даниэль Старридж, 46  Джордан Хендерсон, 67
 Рауль Мейрелеш, 84  Стюарт Даунинг, 78
 Фернандо Торрес, 84  Эндрю Кэрролл, 90

Шар хуудас :

 Давид Луис, 42  Лукас, 29
 Рамирес, 62  Дирк Кёйт, 64
 Бранислав Иванович, 79

 

 

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax