2012-08-06
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ МЭДЭЭЛЭЛ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын тэмцээн уралдаан өндөрлөж, талбайн хөлбөмбөгийн улирлууд эхэлж байна. Арлын Японы эмэгтэйчүүд Дэлхийн аварга болоод байхад Талын Монгол охидууд яагаад болохгүй гэж. Эзэн хичээвэл заяа хичээнээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-н ивээн тэтгэсэн охид эмэгтэйчүүдийн МХБХ-ны цомын тэмцээн  U-13, U-15, U-17, +18 хүртэл насны ангилалаар 2012 оны 5 дугаар сарын 23-27-ны хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны охидын талбайд зохиогдоно.

Уг тэмцээн маань Хөлбөмбөгөөр хичээллэгч охид эмэгтэйчүүдийн тоог олшруулж, байнгын сургалттай охид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг, клубыг бий болгох зорилготой юм.

Тэмцээний бүртгэл нь 2012 оны 5 дугаар сарын 18-ны 16 цагаас өмнө явагдаж дуусна.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны охид эмэгтэйчүүдийн тэмцээн эхлэхэд тун бага хугацаа үлдлээ.

Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax