“Нийслэл лиг”-ийн II тойрог 11-нд эхэлнэ

бичсэн: Tseko, 2012-08-09, 15:37
Олон легионер тоглогчтойгоор онцлог болж байгаа МХБХ-ны “Албан ёсны түнш” АПУ Трейдинг ХХК-тай хамтран зохион байгуулдаг “Нийслэл лиг-2012” тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд наймдугаар сарын 11-19-нд Эрдэнэт хотноо явагдах боллоо.

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны “GOAL-5” дугаар төслийн хүрээнд Улаанбаатарт ганц байдаг стандард хөлбөмбөгийн талбайг тойруулан үзэгчдийн суудал барих ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед лигийн “Эрчим” клуб талбай байгуулахаар болсон. Харамсалтай нь байгаль цаг агаараас шалтгаалан хугацаандаа орохгүйн улмаас ийнхүү лигийн тэмцээн Эрдэнэтийн Хангарьд та...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Челси” хоёр Хазардтай боллоо

бичсэн: Tseko, 2012-08-08, 14:35
Зуны солилцооны цонхыг ашиглан Францын “Лиг-1”-ээс Эден Хазардыг эгнээндээ нэгтгэсэн Премьер лигийн “Челси” клуб дахин нэг Хазардтай боллоо. Тодруулбал, Францын “Лиг-2”-ын “Ленс” клубын тоглогч Торган Хазард ахынхаа хамт Английн багт хүчин зүтгэх болсон байна. Өдгөө 19 настай тэрбээр өнгөрсөн улиралд “Ленс” багийн төлөө ердөө 11 тоглолтод оролцсон, мөн Бельгийн 16, 17, 18 ба 19-өөс доош насны шигшээ багтаа тоглож байсан юм. 21 настай Эдений тухайд 32 сая фунт стерлингээр “Челси” клубт ирсэн билээ.

Торган улирлын тоглолтууд эхлэх хүртэл “Челси” клубын 21-ээс доош насныхны ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ирэх улиралд “Челси”-гээс хүлээх найман зүйл

бичсэн: Tseko, 2012-08-08, 14:34


1. 4-2-3-1 Байрлал.
РДМ өнгөрсөн улиралд хэрэгжүүлсэн энэ байрлалаа хадгалана. Шугамыг Торрес тэргүүлэх бөгөөд түүний чанх ард нь шинэ залуу од Хазард найдвартай байрлана.

2. Шалгарсан хамгаалалт. Аваргуудын лиг болон Холбооны цомыг хүртэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл бол хамгаалалтын шугамыг найдвартай болгосон явдал. РДМ улирлын төгсгөлд хэрэгжүүлсэн хамгаалалтын тактикийг яг барихгүй ч  шугамыг системэй байлгахад анхаарна.

3. Фрэнк Лампард голдуу хамгаалалт дэмжинэ. 4-2-3-1 байрлалд Челсигийн фэнүүд Лампардыг арын хоёр хагас хамгаалагчийн нэгээр төсөөлөх хэрэгтэй. Хааяа довтло...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бүх нийтийн хөлбөмбөгийн баяр болно

бичсэн: Tseko, 2012-08-08, 14:33
Монголын хөлбөмбөгийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран “Хүүхэд, хөлбөмбөг, ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд 21 аймаг тус бүрээс нэг хүнийг Улаанбаатар хотод авчирч, наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний хооронд болох хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтад хамруулах аж. Мөн есдүгээр сард Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудад очиж, гурав хоногийн дасгалжуулагчийн сургалт явуулах аж. Дээрх сургалтуудыг ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ МЭДЭЭЛЭЛ

бичсэн: Tseko, 2012-08-06, 18:12

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын тэмцээн уралдаан өндөрлөж, талбайн хөлбөмбөгийн улирлууд эхэлж байна. Арлын Японы эмэгтэйчүүд Дэлхийн аварга болоод байхад Талын Монгол охидууд яагаад болохгүй гэж. Эзэн хичээвэл заяа хичээнээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-н ивээн тэтгэсэн охид эмэгтэйчүүдийн МХБХ-ны цомын тэмцээн  U-13, U-15, U-17, +18 хүртэл насны ангилалаар 2012 оны 5 дугаар сарын 23-27-ны хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны охидын талбайд зохиогдоно.

Уг тэмцээн маань Хөлбөмбөгөөр хичээллэгч охид эмэгтэйчүүдийн ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих