2011-11-21
Рики Рубио буцаад Испанийн лигт
Rating: 9.8/10 (6 votes cast)

Миннесота Тимберволвес багийн холбон тоглогч Рики Рубио хэрвээ ажил хаялтын улмаас НБА-н улирлын  бүх тоглолтууд цуцлагдвал сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлж байсан төрөлх баг болох Барселонад тоглох бодолтой байна. Рубио нэгэн фм радиод ярилцлага өгөх үеэрээ “Би хараахан шийдвэр гаргаагүй байгаа. Хэрвээ талууд тохиролцож чадалгүй улирал албан ёсоор цуцлагдвал мэдээж би зүгээр суухгүй өөр багт тоглоно. Ажил хаялтын үеэр Барселонад НБА-н шилдэг тоглогчод болох Пау Газол, Марк Газол нартай хамт тогловол надад маш том туршлага болох байх, тэднээс ч бас их юм сурна гэж найдаж байна” гэжээ.  21 настай шилдэг залуу холбон тоглогчийг Миннесота Тимберволвес баг 2009 оны 5 дах сонголтоор драфталж авсан боловч Рубио дахин 2 жил Испанийн лигт тоглохоор шийдсэн юм.

Сонирхуулахад: Миннесота Тимберволвес багийн бүрэлдэхүүнд сүүлийн 4 жилийн драфтын эхний 5 байраар сонгогдсон 5 тоглогч байна. Азтай гэх үү, зөв менежменттэй гэх үү? 

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax