2012-08-08
Бүх нийтийн хөлбөмбөгийн баяр болно
Монголын хөлбөмбөгийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран “Хүүхэд, хөлбөмбөг, ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд 21 аймаг тус бүрээс нэг хүнийг Улаанбаатар хотод авчирч, наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний хооронд болох хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтад хамруулах аж. Мөн есдүгээр сард Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудад очиж, гурав хоногийн дасгалжуулагчийн сургалт явуулах аж. Дээрх сургалтуудыг Дэлхийн хөлбөмбөгийн  холбоотой хамтран зохион байгуулж явуулах юм байна.  “Хүүхэд, хөлбөмбөг, хөгжил” хөтөлбөрийн нээлт нь ирэх есдүгээр сарын  1-нд Сүхбаатарын талбай дээр болох гэж байна. Нээлтийн ёслолын үйл ажллагаанд FIFA-гийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох гэнэ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax