2012-01-19
Барса 10 хүнтэй Бетисийг буулган авлаа
Rating: 8.7/10 (9 votes cast)

Барса 10 хүнтэй үлдсэн Реал Бетисийг 4 : 2-оор буулган авч Реал Мадридын араас 5 онооны зөрүүтэй нэхсээр байна.

Камп Ноуд явагдсан уг тоглолтын 70 дахь минутад Бетисийн  Марио улаан хуудсаар торгуулж байгаа хүнд байдалд оруулсан юм.

Түүнийг хөөгдөхөөс өмнө тооны харьцаа 2 : 2 байсан бөгөөд хүн дутуу үлдсэн өрсөлдөгчөө Барса илүүрхэн Санчез, Месси хоёр гоол нэмж оруулснаар ялалт байгууллаа.

Тоглолтыг Барса эрчтэй эхлүүлж 12 дахь минут гэхэд Шави, Мессигийн хоёр гоолоор өрсөлдөгчөө тэргүүлж байлаа. Харин Рубен Кастро, Санта Крусын гоол тэдэнд гэнэтийн зүйл болсон. Каталоны баг 2010  оны 9 сараас хойш талбайдаа хоёр гоол алдаагүй байсан юм. Мөн Барсагийн 12 тоглолт дараалан талбайдаа гоол алдаагүй байсан цуврал Кастрогийн гоолоор төгсгөл болсон.

Ингээд тооны харьцаа тэнцүү үргэлжилж байхад Марио багаа “чанасан” юм.

Барсагийн талбайд бөмбөг сайн эзэмшсэн баг дор хаяж 4 гоол алддаг гэсэн үзүүлэлт дахин батлагдлаа. Бетисийн өмнө Малага, Атлетико, Сарагоса гэсэн багууд ийм “амжилт” үзүүлж байсан.

 Барселона. Стадион “Камп Ноу”.
Шүүгч- Иглесиас Вильянуэва (Пуэнтедеуме).

БАРСЕЛОНА – БЕТИС – 4:2 (2:1)
Хави, 10 (1:0). Месси, 12 (2:0). Рубен Кастро, 32 (2:1). Санта Крус, 52 (2:2). Санчес, 75 (3:2). Месси, 86-с пенальти (4:2).
Барселона Бетис
 Виктор Вальдес  Касто
 Карлес Пуйоль  Исидоро
 Хавьер Маскерано  Марио
 Эрик Абидаль  Хосе Дорадо
 Исаак Куэнка, 46  Начо
 Серхио Бускетс  Сальва Севилья, 57
 Хави  Ириней, 46
 Андрес Иньеста, 88  Хосе Альберто Каньяс
 Сеск Фабрегас, 83  Джефферсон Монтеро
 Лионель Месси  Рубен Кастро
 Алексис Санчес  Хорхе Молина, 73
Сэлгээ:
 Даниэл Алвеш, 46  Роке Санта Крус, 46
 Тиаго Алькантара, 83  Матилья, 57
 Адриано, 88  Устариц, 73

Шар хуудас:

 Лионель Месси, 44  Ириней, 43
 Карлес Пуйоль, 49  Сальва Севилья, 46
 Андрес Иньеста, 69  Марио, 60
   Марио, 70
   Матилья, 81
   Хосе Дорадо, 85


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax