2011-11-21
Чичарито Юнайтедийн хожлын баатар
Rating: 9.8/10 (4 votes cast)

Манчестер Юнайтед Соунсиг 1 : 0-ээр буулган авч Ситигийн араас 5 онооны зөрүүтэй нэхсээр байна.

Цорын ганц хожлын бөмбөгийг багтаа Чичарито авчирлаа, Тэрээр 11 дэх минутад Райн Гиггзийн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг чулуу болгож улирлын 5 дахь гоолоо орууллаа. Юнайтед гурван тойрог дараалан 1 : 0-ээр ялалт байгуулж байна.

Өмнө нь тэд 2007 оны 8 сарын сүүлээр ийм үр дүнг гаргаж байсан юм. Скотт Синклейр Уэльсийн багаас гоол хийх хамгийн сайхан боломжыг алдсан. Соунси улирал эхэлснээс хойш талбайдаа анхны ялагдлаа амслаа.

Тоглолтын турш тэд Юнайтедийн хаалга руу чиглэсэн ганц цохилт хийсэн бол Чөтгөрүүд 13 цохилтынхоо 5-г хаалга руу чиглүүлжээ. Хэдийгээр гоол оруулаагүй ч гэсэн Уэйн Рүүни тун сайн байсныг үнэлэх хэрэгтэй.

. Суонси. Стадион “Либерти”. 20295 үзэгч.
Шүүгч- Майк Дин (Хесволл).

СУОНСИ – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 0:1 (0:1)
Эрнандес, 11 (0:1).
Суонси Манчестер Юнайтед
 Михел Ворм  Давид Де Хеа
 Анхель  Фил Джонс
 Гарри Монк  Рио Фердинанд
 Эшли Уиллиамс  Неманья Видич
 Нил Тэйлор  Патрис Эвра, 51
 Нэтан Дайер  Луиш Нани
 Уэйн Роутледж, 46  Майкл Кэррик
 Марк Гоуер, 79
 Райан Гиггз, 76
 Леон Бриттон  Пак Джи Сун
 Скотт Синклейр  Уэйн Руни
 Дэнни Грэм  Хавьер Эрнандес, 84
Сэлгээ :
 Джо Аллен, 46  Фабио, 51
 Стивен Добби, 79  Даррен Флетчер, 76
   Антонио Валенсия, 84

Шар хуудас :

   Патрис Эвра, 47

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax