2011-11-21
Дирк Новицки шилдэг 3 хүчний довтлогчийн нэг хараахан биш
ating: 8.8/10 (11 votes cast)

Новицки өнгөрсөн улиралд ч тэр, плэй оффт ч тэр гайхалтай жигд тоглолт үзүүлсэн билээ. Даллас Мавериксыг финалд шалгаруулсан гол хүчин зүйл гэж хэлж болно. Түүнийг ханиад яг л хоногоо хүлээж буй хүн шиг сулбагар харагдуулж байсан ч тэрээр тэсвэр хатуужил гарган Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчоор шалгарж чадсан юм.

Улирлын Үнэ Цэнэтэй тоглогчоор шалгарсан ч гэсэн би нэг их гайхахгүй л байх байсан. Учир нь Мавериксын Дирктэй хийсэн тоглолт, Диркгүй хийсэн тоглолтууд тэнгэр газар шиг л хол ялгаатай байсан юм. Дирк бол шилдэг тоглогч. Түүний аваргын цом алдрын танхимд нэрээ мөнхлөхөд нь томоохон түлхэц үзүүлэх нь гарцаагүй. Төдийлөн харагдаад байдаггүй жигд тоглолттой, тогтмол амжилттай тоглогч ч гэсэн яагаад ч юм бараг л бүх хүн түүнийг сульдаатай, хэзээ ч аварга авж чадахгүй гэж гоочилдог байсан. Харин Дирк энэ талаар ганц ч үг амнаасаа унагаагүй сэтгэлийн хатуужилтай нэгэн.

Гэхдээ аваргын цом түүнийг бүх цаг үеийн шилдэг 3 хүчний довтлогчийн нэг болгоход хангалтгүй юм. Дирк одоо тоглож буй шилдэг 10 тоглогчдын нэг яалтчгүй мөн. Шилдэг 5-д ч багтаж болох юм. Мавериксын дасгалжуулагч Рик Карлайл харин шилдгүүдийн тоонд багтаж амжаагүй л явна. Энэ талаар ярихад арай эрт байж магадгүй. Гэхдээ л тэр олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний эцэст биелэгдэшгүй мэт зорилгоо биелүүлж чадсан юм. Өнгөрсөн жилийн финалын үеэр хүн бүр Миами Хит багийн 6 дугаартай тоглогчийн талаар хэлэлцэж байсан болохоор энэ удаад тэр сэдвийг түр хойш тавьж, Европ тивээс төрсөн 2 дах Улирлын MVP-н талаар ярилцъя.
Дирк Новицки бүх цаг үеийн шидэг хүчний довтлогчдын нэг мөн үү? Гэвэл мэдээж мөн. Гэхдээ шилдэг 3-н нэг биш.

2011 оны финалаас өмнө

1. Данкан
2. Баркли
3. Гарнетт
4. Мэлоун
5. Новицки

2011 оны финалаас хойш

1. Данкан
2. Баркли
3. Гарнетт
4. Новицки
5. Мэлоун

• Данканыг бүх цаг үеийн шилдэг хүчний довтлогчоор нэрлэхэд маргах хүн байхгүй байх гэж бодож байна. Түүний гайхалтай статистак үзүүлэлт, гавъяа шагналыг бүгдийг нь дурдна гэвэл цаг нилээн шаардагдна.

• Яагаад Баркли хоёрт гэж? Тэр аварга болоогүй шүү дээ… гэж та маргах байх. Гашуун ч гэсэн үнэн. Гэхдээ багийн спортод аваргын цом хамгийн чухал зүйл гэсэн том эндүүрлийг өөрчлөхөд түүний гайхалтай статистак үзүүлэлт хангалттай. Ялангуяа 6’6” өндөртэй тоглогчийн хувьд. Роунд Моунд Ребоунд хочит Баркли НБА-д тоглосон 16 улирлынхаа 15-д нь хоёр оронтой самбараас бөмбөг авалт, 14-өөс дээш оноо дунджилсан юм. Харин 13 удаа плэй оффт тоглохдоо 23 оноо, 13 самбар дунджилсан байна. 93 оны финалын 4 дэх тоглолтонд 32 оноо, 12 самбар, 10 дамжуулалт хүртэл хийж байсан удаатай. Гэхдээ л тэр Жорданы үед тоглож байсан азтай бас азгүй нэгэн.

• Гарнетт Баркли шиг шилдэг оноо түүгч биш ч самбар доор түүнээс илүү, Гарнетт Дирк шиг мэргэн бууч биш ч хамгаалалтаараа түүнтэй харьцуулшгүй. Аварга авсан жил болох 2008 оны плэй офф, финалд Гарнетт шилдэг тоглолт үзүүлсэн хэдий ч 2004 онд Миннесотад байхдаа үзүүлж байсан плэй оффын тоглолтыг нь гүйцэхгүй. Тус плэй оффт 24 оноо, 14 самбар дунджилсан ба олон ч удаа 30-аас дээш оноо, 20-оос дээш самбар авж байсан юм. Гарнетт бидэнд боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг тодоор харуулсан билээ.

• Харин Дирк Мэлоун хоёрын статистак үзүүлэлт ерөнхийдөө ойролцоо. Гэхдээ Новицки талбайн хаанаас ч оноо авах чадвартай бл Мэлоун тийм биш. Диркийн дундын зайн эргэлттэй, уналттай шидэлтийг хэрхэн хамгаалах вэ? гэж Эндриү Байнум, Ник Коллисон, Жоел Энтони нараас асуу. Тэд хариулж чадахгүй л болов уу…

 

Сонирхуулахад :

Новицки 2006 оны финалд: Дундаж оноо 22.8, чөлөөт шидэлт 89.1 хувь

2011 оны финалд: Дундаж оноо 26, чөлөөт шидэлт 97.8 хувь

2011 оны финалын цувралын 4 дүгээр үед Новицки нийт 62 оноо авж, 24 удаа торгуулын шидэлт гүйцэтгэснээ бүгдийг нь амжилттай болгосон байна. Харин Уэйд, Леброн нар тус цувралын 4 дүгээр үед нийлээд 62 оноо авж, 14 удаа торгуулын шидэлт гүйцэтгэж 11-ийг нь амжилттай болгосон байна.

Финалд трипл хийсэн дөрөвхөн актив тоглогч байдаг ба тэдгээр нь:

Жэйсон Кид 2002

Тим Данкан 2003

Ражон Рондо 2010

Леброн Жэймс 2011


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax