2011-10-28
МИНИ САГСАН БӨМБӨГИЙН “SPRITE CUP-2011” ТЭМЦЭЭН
Rating: 10.0/10 (1 vote cast)

Мини сагсан бөмбөгийн 13 хүртлэх насныхны “Sprite cup-2011” аварга шалгаруулах тэмцээн 2011 оны 10 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын газар, 18 дугаар дунд сургуулийн спорт зааланд явагдах гэж байна.

Урьдчилсан байдлаар хөвгүүдийн 25, охидын 12 багийн 380 гаруй өсвөрийн сагсан бөмбөгчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдахаар мэдүүлэгээ ирүүлээд байна. Хөдөө орон нутгаас Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор, Хэнтий аймгийн “Алаг барс” баг, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 1 дүгээр 10 жилийн багууд оролцоно.

М-Си-Эс Кока-Кола ХК-тай мини сагсан бөмбөгийн холбоо “Sprite cup” тэмцээнийг хамтран зохион байгуулах бөгөөд цаашид хүрээгээ тэлж хөдөө орон нутаг руу чиглэсэн уралдаан тэмцээнийг зохион явуулах бодлого барьж ажиллана.

 

МИНИ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

Холбоо барих утас: 99105910


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax