Челсигийн дасгалжуулагч Андре Виллаш-Боаш баг нь Саломон Калуд шинэ гэрээ санал болгосон тухай ам нээлээ.
Дидье Дрогба, Николья Анелка болон Саломон Калу гэсэн Челсигийн довтолгооны гурван тоглогчын гэрээ ирэх зун дуусна. Харин Виллаш-Боаш тэднийг үлдээхийг зорьж байна.
Калу 2006 онд Фэйноордоос 8 сая фунтээр ирсэн. Түүнээс хойш 146 лигийн тоглолтонд оролцож 46 гоол оруулаад байна. Гэхдээ тэрээр үүнээс 57 тоглолтонд сэлгээнээс талбайд гарсан бөгөөд Виллаш-Боашыг ирснээс хойш хоёр л удаа гараанд гарчээ. Гэсэн ч Виллаш-Боаш түүнийг багийнхаа ирээдүйн нэг хэсэг хэмээн батлаж байна. Мөн Дрогба, Анелкад ч шинэ гэрээ санал болгох тухай ярилаа.
