2011-10-14
Рүүни гурван тоглолтоор торгууллаа
Rating: 10.0/10 (3 votes cast)

Английн шигшээ багийн довтлогч Уэйн Рүүни Монтенегрогийн эсрэг авсан улаан хуудаснаасаа болж гурван тоглолтоор торгууллаа. Ийнхүү тэрээр Евро 2012 тэмцээний хэсгийн тоглолтуудыг өнжих болж байна. Гэхдээ Английн хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн энэ шийтгэлийн эсрэг давж заалдахаар бэлдэж байгаа аж.

Рүүни Европын аваргын урьдчилсан шатны сүүлийн тоглолтонд Монтенегрогийн тоглогч Миадраг Жудовичийг өшиглөж талбайгаас хөөгдсөн. Ирэх зун хүртэл Английн шигшээ УЕФА-д бүртгэлтэй ямар нэгэн тэмцээнд оролцохгүй учраас Рүүнигийн торгууль Еврод хэрэгжих болж байна.

Английн хөлбөмбөгийн холбоо гурав хоногийн дотор давж заалдах эрхтэй. 2008 онд Андрэй Аршавин мөн ийм байдалд орж байсан. Гэхдээ тэрээр 2 тоглолтоор торгуулсан тул хэсгийн шат дуусахаас өмнө эргэн ирж байсан юм. Харин Рүүни хэсгийн шат дууссаны дараа л эргэж ирэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ мэдээж Англичууд хасагдах шатанд үлдсэн тохиолдолд.
Европын аваргын сугалаа 12 сарын 2-нд явагдана.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax