ОУХХ-ны ерөнхий нарий бичгийн дарга Жером Валке болон ОХУ-н спортын сайд Виталий Мутко нар 2018 оны дэлхийн аваргын зохион байгуулалалтын бэлтгэл ажлын талаар уулзаж ярилцлаа.
Валке энэ үеэр тэмцээнийг сайн зохион байгуулахын тулд их зүйл хийх хэрэгтэй байгаа талаар санууллаа. Мөн тэд сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн юм.
2018 оны дэлхийн аваргын зохион байгуулах хорооны анхны уулзалт ОХУ-н нийслэл Москва хотод явагдлаа.
ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валке болон ОХУ-н спортын сайд Виталий Мутко нар бэлтгэл ажлын явцад сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Энэ үеэр Валке 2014 оны Бразилийн дэлхийн аварга ОУХХ-ны нэн тэргүүний асуудал гэдгийг онцолсон юм.

”Үнэнийг хэлэхэд Бразилийн дэлхийн аварга бидний санаа тавих гол асуудал болчихоод байна. Харин Оросын хувьд бэлтгэл ажил дөнгөж л эхэлж байна”
Жером Валке – ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
Москвагийн замын түгжрэл нэн тэргүүний асуудал болоод байна.
Гэхдээ Валке “дэлхийн аваргын тусгай зам”-гаргаснаар асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.
Миний бодлоор Москвагийн шийдэх ёстой нэн тэргүүний асуудал бол замын түгжрэл. Энэ хотод амьдарч байгаа бүх л хүмүүс надтай адилхан бодолтой байгаа байх. Москвагийн зам гэж үнэхээр аймшигтай.
Дэлхийн аваргын үеэр тэмцээнд зориулсан тусгай зам гаргах нь хамгийн зөв шийдэл. Гэхдээ бид 2018 оны талаар ярьж байна шүү дээ. Бидэнд хангалттай цаг байна”
Жером Валке – ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
Хөрөнгө оруулалт болон зохион байгуулалтын асуудал дэлхийн аваргын тоглолт хүлээж авч байгаа бүх хотуудад тулгарч байна. Гэхдээ Валке ерөнхий цом ажлууд хийгдсэн байгаад баяртай байгаа.

“Хот болгон асар том үүрэг хариуцлага үүрч байгаа. Үүнд мэдээж асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Дэлхийн аваргын тоглолт хүлээж авч байгаа хотууд маш том давуу талыг эзэмшиж байгаа учраас тэмцээний өмнө сайн бэлтгэх ёстой.
Тийм ч болохоор энэ эхний уулзалт маш чухал гэдгийг сануулах нь зөв байх. Цаашдаа ч олон уулзалт, зохион байгуулагч хотуудад болох болно
Гэхдээ дахиад сануулахад ОУХХ 2018 оны дэлхийн аваргыг Орос улсад өгсөн явдал нь тэдний нөөц бололцоо өндөр гэдгийг харж үзсэн явдал юм “
Жером Валке – ОУХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
ОХУ-н спортын сайд Виталийн Мутко дэлхийн аваргад зориулсан Москвагийн шинэ цэнгэлдэх барих газрыг тусгаарласан гэж мэдэгдлээ.
(2018 оны дэлхийн аваргад зориулсан Москвагийн гадна орших шинэ цэнгэлдэхийн барилгын ажил зогссон талаар)
“Бид тэмцээний үеэр хоёр тусдаа хэсэгт тоглолтууд явуулах боломжгүй учраас энэ шийдвэрийг гаргасан. Москвагийн ойролцоох бүсэд хоёр цэнгэлдэх байхад хангалттай. Тиймээс илүү зардал гаргах шаардлагагүй гэж бид үзсэн юм”
Виталийн Мутко – ОХУ-ны спортын сайд
ОХУ 2018 дэлхийн аваргын зохион байгуулах эрхийг өнгөрсөн 12 сард авсан. Мөн тэдэнтэ хамт Катар 2022 оны дэлхийн аваргын эрхийг өвөртөлсөн билээ.
