2011-10-28
Фабргегас, Кануте “эвлэрчээ”
Rating: 10.0/10 (5 votes cast)

Ческ Фабрегас – Фредрик Кануте нар Ла лигийн тоглолтын үеэр маргалдаж гар зөрүүлээд амжсан. Харин тэд энэ маргаанынхаа дараа утсаар ярьж эвлэрсэнд Барсагийн дасгалжуулагч Пеп Гвардьола баяртай байна.
Камп Ноуд явагдсан Барса – Севильягийн уг тоглолт 0 : 0-ээр өндөрлөсөн юм. Фабрегас ням гаригт Мали тоглогчыг аль өнгөний үзлээр доромжлоогүй гэдгээ мэдэгдсэн ажээ.
Испани хагас хамгаалагч өөрийнхөө твиттер хуудсандаа “Севильягийн ямар ч тоглогчыг би арьс өнгөний үзлээр доромжлоогүй гэдгээ баталж байна” хэмээн бичсэн байсан юм.
Харин Кануте тоглолтын цаг дуусаж байх үед олныг хамарсан үймээн өрнөхөд өөрийг нь доромжилсон гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ ямар үг хэлсэн тухай , Фабрегасын нэрийг онцлон дурьдаагүй юм.

Тэрээр твиттер хуудсандаа “түүний зан авир надтай адил тааруу байсан. Асуудал шийдэгдсэн. Дахиж сөхөөд байх хэрэгүй байхгүй” хэмээжээ.
Дараа нь хоёр тоглогчид утсаар ярилцаж эвлэрчээ.
Гвардьола хэвлэлийн бага хурлын үеэр
Орчин үед бүгдээрээ твиттер, фэйсбүүкээр харилцах болжээ. Тэгэхээр хүн болгонд өөрсдийгөө илэрхийлэх боломж олдож байна гэсэн үг. Харин би энэ бүхэнд оролцмооргүй байна. Энэ бол зөвхөн миний л хувийн бодол болохоор бусад нь яах нь өөрсдийнх нь хэрэг. Хүмүүс ядаж л хоорондоо утсаар ярилцаж байгаа нь сайшаалтай. Жишээлбэл Ческ , Кануте хоёр утсаар ярилцаад асуудлаа шийдэж чадсанд баяртай байна.
Барса Ла лигийн 3-р байранд 18 оноотой бичигдэж байгаа. Тэдний өмнө Леванте 20 оноотой, Реал 19 оноотой жагсаж байгаа юм.
Гвардьола сүүлийн үеийн шахуу хувиараас болж тоглогчид нь ядарч байгааг онцоллоо.
Бидний өмнө маш олон тоглолтууд хүлээж байна. Сүүлийн дөрвөн жилийн турш улирал болгон 60 тоглолтонд оролцсон залуус манай багт байгаа. Дээр нь нэмээд олон улсын тоглолтууд, аваргуудын лиг, Европ дэлхийн аварга гээд амралтгүй яваа тоглогчид ч зөндөө бий. Тэгээд амарч амжаагүй байхад нь шинэ улирал эхлээд Реалын эсрэг Супер цом, Европын супер цом гээд цувраад эхлэхээр хүн чинь ядрахгүй яахавдээ” хэмээв.
Гвардьолагийн хүндэлж явдаг дасгалжуулагчдын нэг бол Манчестер Юнайтедийн бос Сер Алекс Фергусон. Өнгөрсөн долоо хоногт явагдсан Манчестерийн дербийн талаар Пеп өөрийнхөө бодлыг хуваалцлаа. 6-1-ээр Ситигийн хожлоор өндөрлөсөн уг тоглолтын дараа Цэнхэрүүд хүснэгтийг 5 онооны зөрүүтэй тэргүүлэх болсон юм.
“Юнайтед бол дэлхийн хамгийн аугаа түүхтэй багуудын нэг. Өчигдрийн ялагдлаас шалтгаалахгүйгээр энэ бүхэн хэвээрээ үлдэнэ. Харин Сити жил ирэх тусам сайжирч байгаа нь сайн дасгалжуулагчтай холбоотой. Мэдээж сайн хөрөнгө оруулалт энэ бүхэнд нөлөөлж байгаа нь тодорхой.”


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax