Дамиаогийн гоол Бразилийг хагас шигшээд шалгарууллаа

бичсэн: Tseko, 2012-08-06, 18:09

Бразилчууд 9 хүнтэй үлдсэн Хондурасын багийг буулган авч Олимпийн наадмын хагас шигшээд шалгарлаа. Ньюкасл хотод явагдсан уг тоглолт үзэх харах юм ихтэй болсон. Хондурасын Марио Мартинес 12 дахь минутад тооны харьцааг нээж Бразилийг хүнд байдалд оруулсан. Гэхдээ 33 дахь минутад Вильмер Крисанто улаан хуудас авснаар Хондурас хүн дутуу үлдсэн юм. Энэ давуу талаа ашиглан Бразилчууд тоог тэнцүүллээ. 38 дахь минутад Дамиао энэ гоолыг оруулсан бөгөөд эхний үе 1 : 1-ээр дууссан юм.

2-р үе эхлээд удаагүй байхад мөн л Хондурас сөрөг цохилт хийж Рохер Эспиноса алсын цохилтоор багтаа гоол авчирла...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Британий мөрөөдлийг Солонгосчууд үгүй хийлээ

бичсэн: Tseko, 2012-08-06, 18:06

Британий хөлбөмбөгийн түүхэнд гайхалтай ялалтыг авчирна хэмээн нэрлэгдэж байсан Олимпийн шигшээ баг харамсалтайгаар тэмцээнийг орхилоо. Тэд шөвгийн наймд Өмнөд Солонгосын багтай учраа таарсан бөгөөд үндсэн цаг нэмэлт цаг 1 : 1-н харьцаатай тэнцсэн учраас торгуулийн цохилтоор ялагчыг шийдэх болсон юм. Энэ шийдвэрлэх үед  Даниэль Старридж багаа хөөдөж цохилтоо алдсанаар Их Британичууд 4 : 5-н харьцаатай ялагдал хүлээлээ.

Британичууд үндсэн цагт хожих боломж байсан. Гэвч Арон Рэмси торгуулийн цохилтоо алдаж тооны харьцаа тэнцүү хэвээр үлдсэн ю. Тоглолт эхлээд 29 дахь минутад Чи Дон Вон то...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Видич эргэн ирж, Сити 4 : 0-ээр ялалт байгууллаа

бичсэн: Tseko, 2012-08-06, 18:04

Неманья Видич Валеренгатай хийсэн нөхөрсөг тоглолтонд эргэн ирж 60  минутыг талбайд өнгөрүүллээ. Осло хотод явагдсан уг тоглолт гоолгүй өндөрлөсөн юм. Зочин багийнхан тоглолтыг ерөнхийд нь илүүрхсэн бөгөөд Дэнни Уэлбэк болон Валенсия нарын аюултай цохилтыг эсрэг багийн хаалгач амжилттай зогсоосон юм.

Сер Алекс Фергусон уг тоглолтыг талбайн хажуугаас үзэж чадаагүй боловч Серби тоглогчыг эргэн ирсэнд баяртай байгаагаа өгүүлсэн байна. Видич Рио Фердинандтай хамт Юнайтедийн арын хамгаалалтыг сайн авч явж байсан юм.

Видич өнгөрсөн улирлын ихэнхийг бэртлийн улмаас өнжсөн юм. Харин ирэх улира...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Барса 10 хүнтэй Бетисийг буулган авлаа

бичсэн: Tseko, 2012-01-19, 17:58
Rating: 8.7/10 (9 votes cast)

Барса 10 хүнтэй үлдсэн Реал Бетисийг 4 : 2-оор буулган авч Реал Мадридын араас 5 онооны зөрүүтэй нэхсээр байна.

Камп Ноуд явагдсан уг тоглолтын 70 дахь минутад Бетисийн  Марио улаан хуудсаар торгуулж байгаа хүнд байдалд оруулсан юм.

Түүнийг хөөгдөхөөс өмнө тооны харьцаа 2 : 2 байсан бөгөөд хүн дутуу үлдсэн өрсөлдөгчөө Барса илүүрхэн Санчез, Месси хоёр гоол нэмж оруулснаар ялалт байгууллаа.

Тоглолтыг Барса эрчтэй эхлүүлж 12 дахь минут гэхэд Шави, Мессигийн хоёр гоолоор өрсөлдөгчөө тэргүүлж байлаа. Харин Рубен Кастро, Санта Крусын гоол тэдэнд гэнэтийн зүйл болсон...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дирк Новицки шилдэг 3 хүчний довтлогчийн нэг хараахан биш

бичсэн: Tseko, 2011-11-21, 19:30
ating: 8.8/10 (11 votes cast)

Новицки өнгөрсөн улиралд ч тэр, плэй оффт ч тэр гайхалтай жигд тоглолт үзүүлсэн билээ. Даллас Мавериксыг финалд шалгаруулсан гол хүчин зүйл гэж хэлж болно. Түүнийг ханиад яг л хоногоо хүлээж буй хүн шиг сулбагар харагдуулж байсан ч тэрээр тэсвэр хатуужил гарган Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчоор шалгарж чадсан юм.

Улирлын Үнэ Цэнэтэй тоглогчоор шалгарсан ч гэсэн би нэг их гайхахгүй л байх байсан. Учир нь Мавериксын Дирктэй хийсэн тоглолт, Диркгүй хийсэн тоглолтууд тэнгэр газар шиг л хол ялгаатай байсан юм. Дирк бол шилдэг тоглогч. Түүний аваргын цом алдрын танх...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих