Баяртай Бельги ! (Евро 2012 – А хэсэг)

бичсэн: Tseko, 2011-10-12, 22:51
Rating: 10.0/10 (3 votes cast)

Германчууд Евро 2012-н урьдчилсан шатын 100 хувийн амжилттайгаар дуусгалаа. Тэд 10 тоглолтоос 10 хожил авч 30 оноотой итгэл төгс тэмцээний эрхээ халаасалж байна.

Хэсгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Бельгийн эсрэг хийсэн сүүлийн тоглолтонд Месут Өзил, Шюррле, Марио Гомес нар гоолдож 3 : 1-ээр хожил авсан юм.  Маруан Феллаини цаг дуусахаас өмнө багтаа нэр төрийн гоол авчирсан юм.

Ийнхүү Бельгичүүд Германыг сүүлийн 57  жилд хожиж чадаагүй цувралаа үргэлжлүүллээ. Тэртээ 1954 онд Бельги Германыг нөхөрсөг тоглолтонд 2 : 0-ээр буулган авч байлаа.

Германы оруулсан сү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Олимпийн цэнгэлдэх”-ийн төлөөх тэмцэл үргэлжилсээр

бичсэн: Tseko, 2011-10-12, 22:49
Rating: 10.0/10 (3 votes cast)

Лондоны олимпийн цэнгэлдэхийг эзэмших эрхийн асуудал дахин сөхөгдлөө. Премьер лигийн Уэст Хэм клубыг олимпийн дараа энэ цэнгэлдэхийг авах ёстой байсан ч хэлэлцээрийн үеэр маргаан гарсан учраас дахин асуудлыг сөхөж үзэхээр болжээ.

Их Британий спортын сайд Хью Робертсон өнгөрсөн мягмар гаригт Уэст Хэм болон Ньюхэм Консулын хооронд байгуулсан гэрээ хүчингүй болсон гэдгийг зарлалаа.
486 сая фунтын өртгөөр боссон энэ цэнгэлдэх 2012 оны олимпийн дараа аль нэг багийн эзэмшилд түрээсээр очих юм.
Өнгөрсөн 5 сард премьер лигээс мултарсан Уэст Хэм клуб цэнгэлдэхийг ава...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Райн Гиггз шагнал гардлаа

бичсэн: Tseko, 2011-10-12, 22:49
Rating: 10.0/10 (3 votes cast)

Манчестер Юнайтедийн домогт тоглогч Райн Гиггз 2011 оны “Алтан хөл” шагналын эзэн боллоо. Тэрээр бусад нэр дэвшигчдээсээ өндөр санал авсан бөгөөд Монакод шагналаа гардаж авсан юм.
Монако хотод явагдсан шагнал гардуулах ёслол дээр дэлхийн олон одод цугласан байлаа. Алтан хөл шагналын төлөө Хавьер Занетти, Самуель Это’о, Шави гэсэн нэр хүндэй тоглогчид өрсөлдсөн бөгөөд Райн Гиггз тэдний дундаас онцгойрсон юм.
Монакогийн ханхүү Албертийн гараас шагналаа гардаж авсныхаа дараа Гиггз хөлийнхөө хэвийг Хааны ордны өмнөх Алдартнуудын талбайд үлдээсэн юм.

Энэхүү шаг...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Арсеналын арын хослол эргэн ирлээ

бичсэн: Tseko, 2011-10-12, 22:48
Rating: 9.7/10 (6 votes cast)

Арсеналын хамгаалагч Лоран Косельни, Йохан Журу нар бэлтэлдээ орлоо. Эдгээр тоглогчид шагай болон булчингийн бэртлийн улмаас багийнхаа Тоттенхэм, Олимпиакостой хийсэн тоглолтуудыг өнжсөн юм.

Тэд хоёулаа шигшээ багтаа тоглохоор явсан бөгөөд Косельни Францын шигшээ багийн сэлгээнд багтсан. Харин Журугийн хувьд торгуультай байсан учраас Швэйцарь – Уэльсийн тоглолтонд оролцсонгүй.

Сандерлэндтэй хийх энэ тойргийн тоглолтонд тэднийг эргэн ирнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Арсенал одоогоор 7 оноотой хүснэгтийн 15-р байранд жагсаж байна.


...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Спрайт хөгжлийн лигийн тоглолтын хуваарь

бичсэн: Tseko, 2011-10-11, 19:05
Rating: 10.0/10 (1 vote cast)

“TLG13 ТББ” ,   “М Си Эс  Кока Кола” компанитай хамтран зохион байгуулдаг  сонирхогчдын  сагсан бөмбөгийн  аварга шалгаруулах 2011-2012 оны   Спрайт хөгжлийн  лигийн ирэх  тоглолтуудын  хуваарийг танилцуулья.

 

10 сарын 15-нд  Мон-Алтиус БТДС-н спорт зааланд  Спрайт хөгжлийн  лигийн баруун бүсийн тоглолтууд явагдана.

1. Өмнөговь- МТ групп                                                 09:00

2.  DMF-Дорноговь сан                                                 09:50

3.  Санхүүгийн партизанууд- Суруга Монгол             10:40

4.  МҮДС- УБИС                       ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих