Football:Шинэ “Буучин”

бичсэн: Tseko, 2011-08-21, 13:30

Арсенал бас нэгэн залуу довтлогчоор эгнээгээ хүчирхэгжүүллээ. 19 настай Коста Рика тоглогч Жоел Кэмпбеллийг тэд нутгийнх нь Саприсса багаас худалдан авлаа.

Арсене Венгер түүнийг баруун, зүүн жигүүрт аль аль талд тоглож чаддаг хэмээн үнэлжээ. 1.78 метр өндөртэй энэ залуу тоглогч шигшээ багтаа альхэдийнэ дуудагдаад эхэлсэн. 2011 он гарснаас хойш тэрээр 6 удаа эх орныхоо төлөө талбайд гарчээ.


...
төрөл:
сэтгэгдэл: |

Football:Видич “удна”, Рио “удахгүй

бичсэн: Tseko, 2011-08-21, 13:30

Манчестер Юнайтедийн бэртлийн тухай шинэ мэдээ дуулдлаа. Премьер лигийн нээлтийн тоглолтонд бэртэл авсан Неманья Видич дээд тал нь 5 долоо хоног тоглож чадахгүй болсон тухай Сер Алекс Фергусон мэдээллээ. Харин 6 долоо хоног талбайд гарахгүй гэгдэж байсан Рио Фердинанд Арсеналтай хийх 3-р тойргийн тоглолтонд бэлэн болно гэж тэрээр ярьсан.

“Өнгөрсөн долоо хоногт бид Риогийн бэртлийн нилээд хүнд гэж бодож байлаа. Харин Видичийнх гаднаас нь харахад гайгүй юм шиг байсан. Харин нарийн шинжилгээ хийсний дараа бүх зүйл эсрэгээрээ болох нь тодорхой болсон. Видичийн хөлийн булчин эвгүй болсон уч...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Football:Премьер лигийн шүгэл дуугарахын өмнө…2011/12

бичсэн: Tseko, 2011-08-11, 17:25

Английн премьер лигийн сэтгэл хөдөлгөм шинэ улирал эхлэхэд бэлэн боллоо.  Багууд зуны наймааны цонхоор чадах чинээгээрээ хүчээ зузаалж, шинэ тоглогчид авчирсан учраас  шинэ өнгө төрхтэй премьер лигийн өрсөлдөөнийг үзэх гэсэн фенүүдийн хүлээлт өндөр байгаа байх. Ингэх ч учиртай. Өнгөрсөн улиралд түрүү авсан Манчестер Юнайтедийг  премьер лигийн эрин эхэлснээс хойш аварга авсан хамгийн тааруу бүрэлдэхүүнтэй баг гэж шүүмжлэх хүмүүс олон байгаа.

Гэтэл тэд аман хүзүүдсэн  Челсигээс бүтэл бүтэн 9 оноогоор тасархай тэргүүлсэн нь бусад “топ”-уудад олон юм бодогдуулсан байх. Сүүлийн 10 жилд лав ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Football:Испаничуудын “хохирол”-той хожигдол

бичсэн: Tseko, 2011-08-11, 13:25

Испаний шигшээ Италитэй хийсэн нөхөрсөг тоглолтонд 1 : 2-оор дийлдлээ.  Гэхдээ үүнээс илүү  Торрес, Пикегийн бэртэл тэдний санааг зовоож байна. Италийн Бари хотод явагдсан уг тоглолтыг талбайд эзэд эрчтэй эхлүүлсэн.

11′ дэх минутад Рикардо Монтоливо Кришитогийн дамжуулалтаар Испаний хаалгыг мялаалаа. 15 дахь минутад Испаний байдал улам хүндэрч Фернандо Торрес бэртэл аван Льорентегоор сэлгэгдсэн юм. Эхний хагас дуусахаас 8 минутын өмнө Хаби Алонсо торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулсан ч энэ гоол багтаа нэр төрийн үнэ цэнэтэй байлаа.

Барсагийн хамгаалагч Пике нэгдүгээр үеийн төг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Basketball:Айверсон гэмтжээ

бичсэн: Tseko, 2011-08-11, 13:19

Туркийн лигт хүчин зүтгэж буй Аллен Айверсон шагайндаа гэмтэл авсны улмаас 2 сар орчим талбайд гарч чадахгүй болжээ. Туркийн хэвлэл түүнийг гэмтсэний дараа зодог тайлах тухай бодож буй гэж мэдээлсэн боловч өчигдөр менежер нь няцаасан байна. Айверсон өчигдөр шагайны гэмтлээ эдгээх, мэс засал хийлгэхээр АНУ-д эргэн ирсэн гэнэ. Түүнийг эргэн очиход Туркийн лигийн плей-оффын тоглолт эхлэх бөгөөд тэр плей-оффт л багтаа тус хүргэх нь ээ. Хэрэв тэр зодог тайлах аваас хоёр жилийн дөрвөн сая долларын цалингаа авч чадахгүйд хүрнэ.

Агуу тоглогч Аллен Айверсонд гэмтлээ хурдан эдгээгээд Туркийн ава...

төрөл:
сэтгэгдэл: |