Энэ улирлыг дуусгаад Ювентусын домог тоглогч Алессандро Дель Пьеро зодог тайлахаар болжээ. Ювентусын хувьцаа эзэмшигчдийн уулзалтан дээр багийн эзэн Андреа Агнелли энэ талаар мэдэгдсэн байна.
Өдгөө 36 настай клубын бүх цаг үеийн мэргэн бууч Дель Пьерогийн гэрээ ирэх зун гэхэд дуусах юм байна. 1993 оноос “Хөгшин хадагтай” нарыг төлөөлж байгаа Дель Пьеро нийт 682 тоглолтонд 285 гоол оруулсан бөгөөд таван Сери А лигийн түрүү нэг аваргуудын цомтой билээ.
***
Марсельтэй хийсэн аваргуудын лигийн тоглолтын үеэр Арсеналын залуу тоглогч Карл Женкинсон бэртэл авчээ. Тэрээр он гартал талбайд гарахгүй болсон Бакари Саньягийн орон зайг нөхөж байсан юм.
Одоогоор энэ бэртэл хэр хүнд гэдэг нь тодорхойгүй байна. Арсене Венгер түүний бэртлийг хүнд биш хэмээн найдаж байгаа аж.
***
Бямба гаригт барсагийн эсрэг хийх чухал тоглолтонд Севильягийн гол тоглогч Альваро Негредо оролцох боломжгүй болсон байна. Испаний довтлогч энэ сарын эхээр Атлетикотой хийсэн тоглолтонд бэртэл авсан бөгөөд эмнэлэгийн шинжилгээгээр талбайд гарч болохгүй нь батлагдсан юм.
Хари 10 сарын 26-нд Расингийн эсрэг тэрээр эргэж ирэх боломжтой ажээ.
