Барса талбайдаа Чехийн Виктория багийг хүлээн авч 2 : 0-ээр буулган авлаа. “Камп Ноу” цэнгэлдэхэд явагдсан уг тоглолтыг Барсагийн илт давамгайлал дор явагдан гэж таамаглаж байсан нь зөрсөнгүй. Иньеста 10 дахь минутад Мессигийн тусламжтайгаар тооны харьцааг нээж, Вилья 82 дахь минутад багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.
Лео Месси хоёр удаа шон онож азгүйтээгүй бол тооны харьцаа бүр хол байх байлаа. Викториячууд тоглолтын турш ганц ч цохилт хийж чадсангүй. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Барса – Арсеналын тулаанд ийм зүйл тохиолдож байсан билээ. Их Буучид тэр тулаанд ганц ч цохилт Каталоны баг руу хийгээгүй юм.
Барса 77 хувьтай бөмбөгөө эзэмшиж 18 цохилт эсрэг баг руугээ хийсэн байна. Тэд 3 тойргийн дараа 7 оноотой хэсгээ тэргүүлж байна.АС Милан тэдэнтэй адил 7 оноотой ч гоолын зөрүүгээр ард нь бичигдэж байгаа.
10 сарын 19. Барселона. Стадион “Камп Ноу”. | |
| БАРСЕЛОНА – ВИКТОРИЯ – 2:0 (1:0) | |
| | |
| Барселона | Виктория |
| Виктор Вальдес | Марек Чех |
| Даниэл Алвес | Давид Лимберски |
| Хавьер Маскерано | Давид Быстронь |
| Эрик Абидаль | Мариан Чишовски |
| Адриано | Вацлав Пиларж (75) |
| Серхио Бускетс | Павел Хорват |
| Хави | Милан Петржела (86) |
| Андрей Иньеста (85) | Петр Ирачек |
| Педро Родригес | Даниэл Коларж |
| Лионель Месси | Францишек Райторал |
Давид Вилья (8![]() | Марек Бакош (5![]() |
| Сэлгээ | |
| Сейду Кейта, 85 | Михал Дюриш, 58 |
| Исаак Куэнка, 88 | Мартин Фильо, 75 |
| Владимир Дарида, 86 | |
Шар хуудас | |

