2011-10-20
Монгол улсын ерөнхийлөгч Интерийн төв байранд зочиллоо
Rating: 9.7/10 (7 votes cast)

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Италийн алдарт Интер Милан багийнт төв оффист зочилжээ. Энэ үеэрээ тэрээр Интерийн ерөнхийлөгч Массимо Моратти, довтлогч Диего Форлан нартай уулзаж ярилцсан аж.

Тэрээр Интерийг дэмждэг гэдгээ өгүүлээд монголд ч бас өөртэй нь адил Италийн хөлбөмбөгийг үзэж, сонирхдог олон фенүүд байдаг тухай дурьдсан.

Мөн монгол хүүхдүүдийг Интерийн академид суралцах замыг нээхэд туслахыг хүссэн юм. Массимо Моратти  Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзсан нь нэр төрийн хэрэг хэмээгээд түүний хүсэлтэнд туслахаа амласан юм.

 

***


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax