Германы аварга Борусси Дортмундад олон улсын тавцанд амжилт олж байсан үе бий. Тэртээ 1966 онд европын цомын аваргаар тодорч, 1997 онд аваргуудын лигт түрүүлж нэр хүндтэй цомуудыг хүртсэн Германы анхдагч клуб болж байсан . Тэднийг 2011 оны Германы аварга болход олон хүн Юрген Клопын баг аваргуудын лигт ёстой юм дуулгана хэмээн шагширч байсан нь бодит байдал дээр өөр дүр зурагтай хоцорч буй нь харамсалтай байна.
Дортмунд аваргуудын лигийн хэсэгт Грекийн Олимпиакосд 3:1 харьцаатай хожигдож нэгхэн оноотой хэсгийнхээ хамгийн сүүлийн байрт бичигдэж байна. Гурван тоглолтын дараахи байдлаар нийт 7 гоол алдсан тааруу үзүүлэлт нь Дормундын төдийгүй Германы фенүүдийг гонсойлгож байна.
Хоёр багийн хувьд энэ тоглолт ямар чухал болохыг сайн ойлгож байсан.Тоглолтын 8 дах минутад Марканогийн дамжуулсан бөмбөг Олебас эхний гоолыг мөргөж оруулав. Гоол алдсаны дараа Дортмунд тоглолтондоо эргэн ирхэд хэсэг хугацаа зарцуулав. Гэхдээ Марио Гөтцегийн дамжуулалтыг хүлээн авсан Левандовский 16 шугамаас маш хүчтэй цохилтоор тооны харьцааг тэнцүүлэв. Үүний дараа Дортмундчууд өрсөлдөгчөө нэгмөсөн буулгаж авахыг хүссэн боловч харамсалтай нь энэ үдэш аз тэднийг ивээсэнгүй. Шинжи Кагава хоёр ч удаа гоолын боломжыг алдав. Ингээд Дортмунд довтолгооны төгсгөлийг гүйцэд хийж чадалгүй, “чи хийхгүй бол би хийнэ” хэмээх хөлбөмбөгийн бичигдээгүй дүрмээр ээлжит гоолоо алдав. Нэгдүгээр үе дуусахаас өмнөхөн Миральясын оновчтой дамжуулалтыг Жеббур гоол болгожээ.
Хоёрдугаар үед Олимпиакосийн давамгайлал дор болж өнгөрөв. Дортмунд довтлогооны оролдлогууд бүтэлгүй болсоор дуусаж байв. Ингээд тоглолтын 78 дах минутад Модесто багтаа гуравдах гоолыг авчирч тоглолтын хувь заяаг эргэлзээгүй шийдсэн юм.
| ОЛИМПИАКОС – БОРУССИЯ Д – 3:1 (2:1) | |
| | |
| Олимпиакос | Боруссия Д |
| Франко Костанцо | Роман Вайденфеллер |
| Франсуа Модесто | Невен Суботич |
| Улоф Мельберг | Матс Хуммельс |
| Хосе Олебас | Лукаш Пищек |
| Авраам Пападопулос | Марсель Шмельцер |
| Иван Маркано | Марио Гөтце (82) |
| Пабло Орбаис | Илкай Гюндоган (56) |
| Ариэль Ибагаса | Свен Бендер |
| Жан Макун (73) | Иван Перишич |
| Рафик Жеббур (87) | Синдзи Кагава (66) |
| Кевин Миральяс (90+1) | Роберт Левандовски |
| Сэлгээ | |
| Яннис Манятис, 73 | Мориц Лайтнер, 56 |
| Марко Пантелич, 87 | Якуб Блащиковски, 66 |
| Яннис Фетфацидис, 90+1 | Кевин Гросскройц, 82 |
Шар хуудас | |
| Марсель Шмельцер, 59 | |
