Хөлбөмбөг сонирхогчдодоо зориулаад олон улсын тавцанд хамгийн олон цом авсан багуудыг танилцуулья. Энэхүү жагсаалтыг Египетийн клуб тэргүүлсэн бол ТОП 5-д Аргентиний хоёр баг орсон байна.
1.АЛЬ-АХЛИ (ЕГИПЕТ) 19
Олон улсын тавцанд хамгийн олон цом авсан баг нь бидний сайн мэдэх “Реал”, “Ливерпуль”, “Милан”, “Бавари”-гийн аль нь ч биш, Египетийн “Аль-Ахли” клуб аж. Тус баг тивийнхээ Аваргуудын лигт зургаа, цомтой багуудын цомын тэмцээнд дөрөв, супер цомын тэмцээнд мөн дөрвөн удаа түрүүлсэн. Түүнчлэн Арабын Аваргуудын цомд нэг, Супер цомд хоёр, цомтой багуудын цомын тэмцээнд нэг, Ази, Африкийн клубүүдийн цомыг нэг удаа хүртжээ. Африк даяар 50 сая хөгжөөн дэмжигчийн армитай гэхээр “Аль-Ахли” яах аргагүй хар тивийнхээ шилдэг нь аж.
2.БОКА ХУНИОРС (АРГЕНТИН) 18
“Бока” Либертадоресийн цомд зургаа, Тив хоорондын цомд гурав, Америкийн цомд дөрөв, Америкийн супер цомд нэг, Мастеруудын цомд нэг, Алтан цомд нэг, Өмнөд Америкийн цомд хоёр удаа өнгөлсөн амжилттай. Тэд ойролцоогоор 15-17 сая хөгжөөн дэмжигчтэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ Аргентины хамгийн алдартай клубт тооцогддог.
3.МИЛАН (ИТАЛИ) 18
“Хар-улаанууд” Аваргуудын лигт долоо, UEFA-гийн цомд хоёр, UEFA-гийн супер цомд тав, Тив хоорондын цомд гурав, клубүүдийн ДАШТ-д нэг удаа түрүүлсэн амжилттай.
4.БАРСЕЛОНА (ИСПАНИ) 16
Каталончууд Аваргуудын лигт дөрөв, Цомтой багуудын цомд дөрөв, Хот хоорондын цомд гурав, Супер цомд дөрөв, клубүүдийн ДАШТ-д нэг удаа түрүүлсэн амжилттай. Мессигийн багийн энэхүү үзүүлэлт ойрын үед нэмэгдэх биз ээ.
5.ИНДЕПЕНДЬЕНТЕ (АРГЕНТИН) 16
Либертадоресийн цомд долоо, Тив хоорондын цомд хоёр, Супер цомд хоёр, Америкийн цомд гурав, Америкийн супер цомд нэг, Өмнөд Америкийн цомд нэг түрүүлсэн.
6.РЕАЛ МАДРИД (ИСПАНИ) 15
Аваргуудын лигийн ес, UEFAгийн цомын хоёр, Супер цомын нэг, тив хоорондын цомын гурван түрүү мадридчуудад харьяалагддаг. Хэдийгээр тэд авсан цомынхоо тоогоор зургаад жагсаж буй ч чанараар нь авч үзвэл яах аргагүй тэргүүн байрт заларна.
7.АЯКС (ГОЛЛАНД) 12
Голландын алдарт клуб маань Аваргуудын лигт дөрөв, UEFAгийн цомд нэг, Цомтой багуудын цомд нэг, UEFA-гийн супер цомд гурав, тив хоорондын цомд хоёр, Интертотогийн цомд нэг удаа өнгөлж байлаа. Харамсалтай нь энэ агуу баг 1995 оноос хойш Европын тавцанд нэг ч цом авч чадаагүй явна.
