Арсеналын хамгаалагч Томас Вермален багтайгаа удаан хугацааны гэрээ байгууллаа. 2009 онд Аяксаас ирснээсээ хойш Вермален Их Буучдын арын шугамыг илт хүчирхэгжүүлсэн. Гэвч Бельги эрийн Арсенал дахь карьерийг бэртэл гэмтэл сааруулсан бөгөөд сүүлийн 18 сарын хугацаанд ердөө 9 удаа л талбайд гарсан юм.
Харин түүнийг бэртлээсээ эргэж ирэх хугацааг тааруулан Арсенал шинэ гэрээ санал болголоо. 10 сарын 29-нд Челсигийн эсрэг хийх тулаанд тэрээр эргэж ирэх боломжтой аж.
2009-10 оны улирлын оны шилдэг багт орсон тэрээр “Надад багийн эзэд болон фенүүд итгэж байгаад баяртай байна. Би үргэлж эндээ үлдэхийг хүссээр ирсэн. Шинэ гэрээ байгуулсандаа баяртай байна” хэмээжээ.
Өдгөө 26 настай Вермален улирал эхэлснээс хойш 2 удаа талбайд гарсан.
