2011-10-20
Манчестер Юнайтед чухал 3 оноогоо авлаа
Rating: 9.3/10 (8 votes cast)

Английн Премьер лигийн хүчирхэг клуб Манчестер Юнайтед  Румыний  даруухан клуб Оцелулийн  талбайд айлчлан тоглож , хоёр торгуулийн цохилтоор хожил авлаа.

Тоглолтын нэгдүгээр үед онц сонирхолтой үйл явдалгүй өнгөрөв. Алекс Фергусоны цэргүүдээс Нани, Эвра болон Каррик нар хамгийн эхний гоолын боломжуудыг гаргав. Хоёрдугаар үед эхний үеийн дүр зураг ерөнхийдөө давтагдав. Мэдээж  Манчестер Юнайтед давуу тоглож байлаа, гэхдээ Оцелул зөвхөн хамгаалаад өнгөрсөнгүй, тун давгүй сөрөг довтолгоонуудыг хийгээд амжсан юм. Харин Манчестер Юнайтедийн ээлжит довтолгоогоор Руунийгийн дамжуулалтыг Оцелул багийн ахлагч  Нягу гараараа хааж шар хуудас хүртэв.Ингээд тоглолтын 64 дэх минутад Уэйн Рүүни 11 метрийн торгуулийн цохилтоор гоолын салхийг хагалав. Хэдэн минутын дараа шүүгч Видичийн аюултай алдаанд  улаан хуудас өгч талбайгаас хөөв. Хүн илүү Румынчууд тооны харьцааг тэнцүүлэх оролдлого хийсэн боловч энэ үдэш “Улаан чөтгөрүүд” тэднээс илүү азтай байлаа.  Тоглолтын төгсгөлд Милан Перендиа хоёрдахь шар хуудсаа авч талбайгаас чөлөөлөгдөв. Нэмэлт цагт Ливиу Антал Руунийг 16 шугам дотор унагааж дахин 11 метрийн торгууль болов. Ингээд Рууний эхний гоолыг хийсэн тэр буландаа дахин цохиж гоолдсоноор хожлоо баталгаажуулав.

“С” хэсэгт Бенфика  Швейцарийн Базелийг 0:2 хожиж хүснэгтийг тэргүүлж байна. Манчестер Юнайтед   хоёр тэнцээний дараа анхны хожлоо авч 5 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж байна.

ОЦЕЛУЛ – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 0:2 (0:0)
 Рүүни, 64-с 11 метрийн трргууль(0:1). Рүүни, 90+2-11 метрийн трргууль (0:2).
Оцелул Манчестер Юнайтед
 Бранко Граховац  Андерс Линдегор
 Корнел Рыпэ  Патрик Эвра
 Ливиу Антал  Крис Смоллинг
 Сержиу Костин  Неманья Видич
 Адриан Сэлэжяну  Фабио (76)
 Милан Перендия  Андерсон
 Иоан Филипп  Майкл Кэррик
 Сорин Фрунзе (83)  Луиш Нани
 Ионуц Нягу (72)  Антонио Валенсия (71)
 Габриэл Журжиу  Уэйн Рүүни
 Братислав Пуношевац (87)  Хавьер Эрнандес
Сэлгээ
 Мариус Пена, 72  Жонни Эванс, 71
 Силвиу Илие, 83  Фил Жонс, 76
 Габриэль Вильянти, 87  

Шар улаан хуудас

 Корнел Рыпэ, 52  Майкл Кэррик, 55
 Милан Перендия, 56  
 Ионуц Нягу, 62  
 Сержиу Костин, 64  
 Габриэл Журжиу, 81  
 Милан Перендиа, 89 (2 жк)  Неманья Видич, 66

 

ГРУППА С.

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД (Англи), БЕНФИКА (Лиссабон, Португал),
БАЗЕЛЬ (Швейцар), ОЦЕЛУЛ (Румын).

 

N Баг Т Х Тн Хж Гоол Оноо
1   БЕНФИКА 3 2 1 0 4-1 7
2   МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 3 1 2 0 6-4 5
3   БАЗЕЛЬ 3 1 1 1 5-6 4
4   ОЦЕЛУЛ 3 0 0 3 1-5 0

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax