Олимпик Лион бол эзэн хааны Реал Мадридын таагүй өрсөлдөгч байсаар ирсэн. Гэхдээ Хосе Муриньо “галактикийн” багийг удирдах болсон үеэс байдал өөрчлөгджээ. Тийм ч учраас Лионыг энэ удаа 4:0 харьцаатай төвөггүй буулган авсан юм. Энэ хоёр баг нь аваргуудын лигийн тоглолтонд сүүлийн жилүүдэд 9 удаа таарч тоглосон бөгөөд нэгнийхээ тоглолтыг бараг “А” ,” Б “ –гүй мэддэг ах дүүс мэт болсон гэж болно.
Гэхдээ энэ тоглолт хэний ч нүдийг баясгах гал гарсан өрсөлдөөнгүй, зөвхөн нэг тал руу довтолсон байдалтай явагдав. Бензема (19) тоглолтын салхийг хагалсан бол хоёрдугаар үед Хедира , Мезут Өзил(47, 55) нар тооны харьцааг 3:0 болгон ахиулжээ. Төгсгөл хэсэгт Рамос (81) гоолдсоноор тоглолтонд цэг тавьсан юм.
Францын багуудаас чансаа өндөртэй , олон улсын тавцанд лигийнхээ нүүрийг тахладаг Лионы хувьд энэ тоглолтонд Мадридын эсрэг Испанийн дундаж багийн хэмжээнд л тоглов. Лионоос Икер Касильясийн хаалганд гоол оруулахаар санаа сэдэл, техник ур чадвар огтхон ч илэрсэнгүй.
Реал Мадрид 3 хожилтой 9 оноогоор хүснэгтийг тэргүүлж байгаа бол Диномо Загребийг 0:2 хожсон Аякс удаалж байна.
| РЕАЛ МАДРИД – ЛИОН – 4:0 (1:0) | |
| Реал Мадрид | Лион |
| Икер Касильяс | Уго Льорис |
| Пепе | Бакари Коне |
| Серхио Рамос | Деян Ловрен |
| Марсело | Антони Ревейер |
| Альваро Арбелоа | Гейда Фофана |
| Сами Хедира (61) | Али Сиссохо |
| Месут Өзил (66) | Ким Чельстрем |
| Хаби Алонсо | Йоанн Гуркюфф (66) |
| Криштиану Роналду | Мишел Бастос |
| Карим Бензема (72) | Бафетимби Гомис (80) |
| Анхель Ди Мария | Жимми Бриан |
| Сэлгээ | |
| Фабиу Коэнтрау, 61 | Эдерсон, 66 |
| Кака, 66 | Мухамаду Дабо, 80 |
| Гонсало Игуаин, 72 | |
Шар хуудас | |
| Хаби Алонсо, 40 | Бакари Коне, 69 |
| Криштиану Роналду, 85 | Жимми Бриан, 75 |

ГРУППА D.
![]()
| РЕАЛ (Мадрид, Испан), ЛИОН (Франц), АЯКС (Голланд), ДИНАМО (Загреб, Хорват). |
|
| N | Баг | Т | Х | Т | Хж | Гоол | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | | 3 | 3 | 0 | 0 | 8-0 | 9 |
| 2 | | 3 | 1 | 1 | 1 | 2-3 | 4 |
| 3 | | 3 | 1 | 1 | 1 | 2-4 | 4 |
| 4 | | 3 | 0 | 0 | 3 | 0-5 | 0 |
