2011-10-18
Де Росси “Бидний хожлыг хулгайлчихлаа
Rating: 9.8/10 (5 votes cast)

Ромагийн хагас хамгаалагч Даниеле Де Росси 2 : 1-ээр өндөрлөсөн “Нийслэлийн дерби”-гийн шүүлтэнд сэтгэл дундуур байна. Лацио уг тулаанд 10 хүнтэй Ромаг буулган авсан юм. 51 дэх минутад талбайн шүүгч Паоло Тальявенто тоглолтыг тэр чигт нь өөрчилсөн шийдвэр гаргасан бөгөөд Симон Кьяерийг талбайгаас хөөж Лациод торгуулийн цохилт өгсөн юм. Харин Эрнанеш үүнийг нь амжилттай болгосноор тооны харьцаа тэнцсэн билээ. Улмаар цаг дуусах мөчид Клозе хожлын бөмбөгийг Лациод авчирсан юм.

Харин Де Росси талбайн шүүгчийн шийдвэрийг буруу хэмээн үзэж байгаа аж. “Тальявенто бол Италийн сайн шүүгчдийн нэг. Гэхдээ ийм зүйл хийсэн нь түүний алдаа.  Хожлоо ингэж хулгайлуулсны дараа надад ярих хүсэл алга”

Энэ хооронд багтаа пенальти авчирсан Брокки өөрийгөө  жүжиглээгүй гэж мэдэгдлээ. Тэрээр дербидээ дараалж ялагдсан Лациогийн хар цуврал дууссанд баяртай байна.

“Би жүжиглээгүй ээ. Надаас татсан болохоор эрчиндээ уначихсан. Тэрнээс биш жүжиглэсэн бол би яаж тэгж унаж чадах юм. Фенүүдийнхээ удаан хүлээсэн хожлыг авчирсандаа баяртай байна.”

7 тойргийн дараах байдлаар Лацио 11 оноотой 4-р байранд, Рома 8 оноотой  12-р байранд явна.       (†)


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax