Аваргуудын лигийн С хэсэгт Бухарестын “Национал” цэнгэлдэх хүрээлэнд Манчестер Юнайтед зочлон тоглох гэж байна. Юнайтед хэсгийн шат эхэлснээс хойш хожил авч чадаагүй байгаа бөгөөд 2 оноотой хэсгийн 3-р байранд бичигдэж байгаа юм. Харин маргааш
Оцелулын талбайд хийх тоглолтонд дуудагдсан тоглогчдын дунд Рио Фердинанд байсангүй.
Ливерпультэй хийсэн хүнд хэцүү тулаанд Рио 90 минут тоглосон болохоор энэ тоглолтыг өнжиж байгаа аж. Долоо хоногийн сүүлээр Юнайтед Ман Сититэй тоглох билээ.
Харин бэртлээсээ эргэж ирсэн Неманья Видич Аваргуудын лигийн тоглолтонд оролцох юм байна. Улирлын нээлтийн тоглолтоос хойш багтаа тус болоогүй Серби хамгаалагч Европын аваргын урьдчилсан шатанд эх орныхоо төлөө тоглосон. Гэхдээ Ливерпулийн эсрэг түүний Сер Алекс гаргалгүй амраахаар шийдсэн юм.
Энфилдэд зочлоогүй Бербатов Бухарест руу багтайгаа хамт ниссэн бол Фил Жонсын бэртэл ч бас эдгэрсэн гэнэ.
Хари Том Клеверли, Рафаел нар эдгэрээгүй байгаа ч тун удахгүй эргэж ирнэ гэдгийг Фергусон амлаж байгаа юм.
