Манчестер Сити премьер лигийн хүснэгтийн тэргүүн байранд бичигдэж эхэллээ. Тэд Астон Виллаг 4 : 1-ээр буулган авсан бөгөөд 22 оноотой болж Юнайтедийн дээр гарлаа. Манчестерийн Чөтгөрүүд үүний өмнө Ливерпультэй 1 : 1-ээр тэнцээд байсан билээ.
Ситигийн гоолын салхийг 28 дахь минутад Марио Балотелли хагалсан. Тэрээр булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг унаж гуядан фенүүдийнхээ урмыг сэргээсэн гайхалтай гоол оруулсан юм.
2-р үе эхлээд удаагүй байхад Адам Жонсон Стивен Уорнокын алдааг ашиглан тооны харьцааг холдуулсан бол Компани удалгүй 3 : 0 болголоо. Хэдийгээр Уорнок алдаагаа цайруулахаар 65 дахь минутад гоол оруулсан ч багтаа нэр төрийг л авчирлаа. 71 дэх минутад Милнер тоглолтын эцсийн цэгийг тавьж багийнхаа хожлыг баталгуужуулсан юм.
Сити улирал эхэлснээс хойш 8 тоглолтонд 28 гоол оруулаад байгаа нь түүхэн амжилт. Премьер лигийн эрин эхэлснээс хойш ямар ч баг 8 тойргийн дараа ийм олон гоол оруулж байгаагүй. Арсенал 09/10 оны улиралд 27 гоол хийж байсан.
Мөн тэд улирал эхэлснээс хойш булангаас 5 гоол хийгээд байгаа нь бас л бусад багуудад наалдахааргүй үзүүлэлт.
![]()
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
