2011-10-16
Ливерпулийн хожлыг Чичарито “хулгайллаа”
Rating: 10.0/10 (3 votes cast)

Английн “дерби”-н 153 дахь тулаан 1 : 1-ээр тэнцээгээр өндөрлөлөө. Энэ удaa Ливерпуль талбайдаа Ман Юнайтедийг хүлээж авсан юм. 81 дэх минут хүртэл Ливерпуль тоглолтыг тэргүүлж байлаа. Стивен Жеррардын гайхалтай чөлөөт цохилт Копуудад хожил авчирч болох байсан ч Чичарито сэлгээгээр орж ирэн тэдний хожлыг тэнцээ болгож хувиргалаa. Тэрээр 81 дэх минута булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөн тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Ливерпульчууд тоглолтын турш илүүрхсэн ч үүнийгээ гоолоор батлаж чадсангүй. Үүний цаана Юнайтедийн залуу хаалгач Давид де Хеа байлаа. Тэрээр өөр лүүгээ ирсэн нийт 5 цохилтыг амжилтай хаасан юм. Харин Юнайтедаас 2 удаа хаалга руу чиглэсэн цохилт иржээ. Хэрвээ Ливерпуль энэ тулаанд хожсон бол Юнайтедийг талбайдаа 4 дараалан буулган авах байлаа. Сүүлд тэд 1979 онд энэ амжилтыг үзүүлж байлаа. Гэвч Хавьер Эрнандез тэдний амжилтыг замд нь зогсоолоо.

Сер Алекс Фергусон энэ чухал тулаанд олон шилдэг тоглогчдоо гаргаагүй нь анхаарал татаж байв. Тэрээр Уэйн Рүүни, Луйш Нани, Андерсон, Кэррик нарыг суулгаж залуу тоглогчдыг гараанд багтаасан байв. Үүнийхээ горыг ч тэд амсаж 34 дэх минутад гоол алдах тун дөхлөө. Гэвч Луйс Суаресийн цохисин бөмбөгийг Де Хеа хааж багаа аварсан юм. Эхний үеийн онцлох үйл явдал энэ байлаа. Харин 2-р үед бүх үйл явдал өрнөлөө.

68 дахь минутад  Луис Суаресийг 16-гийн гадна Фердинанд унагаснаар Ливерпульчууд чөлөөт цохилт авлаа. Удаан хугацааны бэртлээсээ эргэн ирсэн Жеррард энэ чөлөөт цохилтыг амжилттай гүйцэтгэн багтаа тэргүүллийг авчирлаа.
Энэ гоолын дараа Луиш Нани, Уэйн Рүүни нар талбайд гарч ирлээ.
Удалгүй 76 дахь минутад Хавьер Эрнандес ч талбайд ирж ирсэн.

Тэрээр 81 дэх минутад багтаа маш чухал тэнцээний бөмбөгийг авчирсан юм. Ливерпульчууд цаг дуусахаас өмнө хожил авах боломжтой байсан ч Де Хеа тэдний замд саад боллоо. Ийнхүү тоглолт тэнцээгээр өндөрлөж хоёр баг 1 оноо хуваалаа.






 

10 сарын 15. Ливерпуль. Стадион “Энфилд”. 45065 үзэгч.
Шүүгч- Андре Марринер (Бирмингем).

ЛИВЕРПУЛЬ – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 1:1 (0:0)
Джеррард, 68 (1:0). Эрнандес, 81 (1:1).
Ливерпуль Манчестер Юнайтед
 Пепе Рейна  Давид Де Хеа
 Мартин Келли  Крис Смоллинг
 Джейми Каррагер  Джонни Эванс
 Мартин Шкртел  Рио Фердинанд
 Хосе Энрике  Патрис Эвра
 Лукас, 57  Пак Джи Сун, 69
 Чарли Адам  Фил Джонс, 76
 Стивен Джеррард  Даррен Флетчер
 Дирк Кёйт  Эшли Янг, 69
 Луис Суарес  Райан Гиггз
 Стюарт Даунинг  Дэнни Уэлбек
Сэлгээ:
 Джордан Хендерсон, 57  Луиш Нани, 69
   Уэйн Руни, 69
   Хавьер Эрнандес, 76

Шар хуудас:

 Лукас, 28  Эшли Янг, 43
   Рио Фердинанд, 54
   Патрис Эвра, 65

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax