Бремений Везер цэнгэлдэхэд Бундеслигийн 9-р тойргын тоглолт Вердер Бремен болон Боруссиа Дортмунд багуудын тоглолтоор эхлэж, Дортмунд тун азтайгаар 0:2 харьцаатай Вердерийг хожив. Дортмунд энэ улирлын анхны дараалалсан гуравдах ялалтаа айлын талбайгаас авч байгаа нь энэ юм. Уг нь статистик түүх сөхвөөс Бременчүүд Дортмундын эрлэг гэж хэлж болхоор байх юм. Клаудио Писсаро бол Дортмундтай хийсэн бүх тоглолтонд гоол (6 гоол) оруулсан цорын ганц довтлогч. Гэхдээ энэ удаад Перу тоглогчид Вайденфеллерийн хаалганы торыг хөдөлгөх боломж олдсонгүй.
Талбайн эзэн Вердер тоглолтыг ерөнхийдөө өөрийн мэдэлд хянасаар тулааныг эхэлсэн юм. Харин аварга Дортмундын хувьд нэгдүгээр үеийн төгсгөл хэсэгт Иван Перисичийг (43) гоол оруулах хүртэл нөхцөл байдал тийм ч сайнгүй байлаа. Энэ нь Дортмунд тоглолт эхэлсэн цагаас Вердерийн хаалганд хийсэн ганц оновчтой цохилт байсан бөгөөд Пересичийн зүүн хөлийн сум мэт хүчтэй цохилт хоёрдугаар хаалгач Милицэд хаах бүү хэл харж амжих сөхөө өгсөнгүй. Иван Пересич үүний өмнөхөн хамгаалагч Сократисийг унагааж шар хуудас хүртээд байсан юм. Дортмунд тоглолтыг хошуучилж байсан авч тэдний тоглолт бүрэн дүүрэн хангалттай биш байв. Зарим тоглогчид тэр дундаа Кевин Гросскройц тоглолтонд ер харагдсангүй. Довтолгоонд Дортмундыг хөдөлгөгч ганц мотор бол яриангүй Марио Гөтце байсан юм. Ингээд нэгдүгээр үе тун санамсаргүй байдлаас сулхан байсан Дортмундын тэргүүлэлээр өндөрлөв. Хоёрдугаар үед нөхцөл байдал өмнөх шигээ өрнөсөөр. Мэдээж Вердерчүүд довтолгоог эрчимжүүлсээр, харин Дортмунд ерөнхийдөө хамгаалж тоглож байлаа. Хоёрдугаар үе эхлээд ер удалгүй Иван Перисич өнөөх Сократисийг дахин унагааж хоёрдах шар хуудсаа авч талбайгаас хөөгдөв. Вердерийн довтолгоо, булангын цохилтууд ээлж дарааллан хар шаруудыг сандаргаж байлаа.. Тооны харьцааг тэнцүүлчихээр хэд хэдэн боломжоо Вердерчүүд ашиглаж чадсангүй. Хүн дутуу Дортмундын сонор сэрэмж харин ч илүү болжээ. Хиймэл отон тоглолтоор талбайн эздийг олон ч удаа урхидав. Дортмундад сайн хамгаалах л чухал байв. Гэхдээ Дортмунд хамгаалах биш харин довтлох философитой баг гэдгээ дахин нэг удаа нотлов. Роберт Левандовскийн эхлүүлсэн сөрөг довтолгоо булангын цохилт болов. Дортмунд тоглолтын турш цөөхөн хэдэн булангын цохилт авсаны нэг нь энэ байв. Булангын цохилтыг Маттс Хуммельс хаалга руу чиглүүлж, ойж ирсэн бөмбөгийг дахин Патрик Овомойелад (73) дамжуулсанаар тоглолтын хоёрдах гоол оров. Мөн л санамсаргүй байдлаас Дортмунд хүн дутуу хэрнээ тооны харьцааг ахиулав. Үлдсэн хугацаанд Вердер бүх л хүчээрээ чармайсан боловч үр дүн г огтхон ч өөрчилж чадсангүй тоглолтоо өндөрлүүллээ.
Дашрамд дурдахад баруун жигүүрийн хамгаалагч Патрик Овомойела нь гэмтэлтэй байгаа Лукас Пишекийг орлож талбайд гарсан юм. Тэрбээр өмнө нь Вердер Бремен клуб тоглож байсан бөгөөд цагтаа шигшээ багийн бүрэлдхүүнд багтаж байлаа.
Бремений өөрийн талбай дээр дарааллан дөрөв ялсан сайхан цуврал тасалдав. Дортмунд 16 оноотой Байерн Мюнхений араас нэхэж эхэлсэн бол Бремен оноо мөн 16 оноотой бөмбөгний зөрүүгээр дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Өнөөдөр Бундеслигийн 9-р тойргын бусад тоглолтууд үргэлжилэн явагдана.
| ВЕРДЕР – БОРУССИЯ Д – 0:2 (0:1) | |
| Вердер | Боруссия Д |
| Себастьян Милиц | Роман Вайденфеллер |
| Сократис Папастатопулос | Патрик Овомойела |
| Налдо | Невен Суботич |
| Андреас Вольф, 74 | Матц Хуммельс |
| Лукас Шмиц | Крис Лөве |
| Филипп Баргфреде, 62 | Свен Бендер |
| Клеменс Фритц | Илкай Гюндоган, 74 |
| Аарон Хунт | Иван Перишич |
| Марко Марин | Марио Гөтце, 89 |
| Маркус Розенберг | Кевин Гросскройтц |
| Клаудио Писарро | Роберт Левандовски, 87 |
| Сэлгээ: | |
| Мемет Экижи, 62 | Себастьян Кель, 74 |
| Сандро Вагнер, 74 | Лукас Барриос, 87 |
| Мориц Лейтнер, 89 | |
Шар улаан хуудас: | |
| Андреас Вольф, 16 | Иван Перисич, 39 |
| Невен Суботич, 45 | |
| Иван Перисич, 47 | |
