- ЗОРИЛГО
- Өсвөр үеийнхнийг биеийн тамир,спортоор тогтмол хичээллүүлэх;
- Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх;
- Өсвөрийн мини сагсан бөмбөгчдийн ур чадварыг дээшлүүлэх;
- ЕБС- ийн сагсан бөмбөгийн баг, тамирчдын түвшинг тогтоох;
- Шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах, олон улсын тэмцээнд оролцоход оршино.
- Тэмцээн зохион байгуулах бүрэлдэхүүн
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Мини сагсан бөмбөгийн холбоо, М-Си-Эс Кока Кола ХХКомпани байна. Тэмцээнийг Мини СБХ-ноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн зохион явуулна.
- Тэмцээн зохион явуулах журам, байр, хугацаа, тоглолтын аргачилал
3.1. ЕБС-ийн 13 хүртэлх насны өсвөр үеийнхний “ SPRITE CUP “ мини сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2011 оны 10 дугаар сарын 25 – 30 өдрүүдэд Спортын төв ордон, Хан- Уул дүүргийн спорт зааланд 7 хоног үргэлжлэн зохион явуулна. Тэмцээний шигшээ тоглолтууд Хан – Уул спорт хорооны зааланд явагдана. Техникийн зөвлөгөөн 2011 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 16 цагт ҮБТДС-ийн 201 тоот өрөөнд болно. Тэмцээнд оролцох баг тус бүрийн хураамж 40000 төгрөг.
3.2. Сугалааны тохиролоор багууд урьдчилсан, хагас ба шигшээ тоглолтонд аль хэсэгт орж тоглох талаарх хүснэгтийг хавсаргав.
3.3. Хэсэгтээ багууд тойргоор тоглож, эхний хоёр байранд орсон багууд дараагийн шатанд шалгарна. Дараагийн шатанд шалгарсан багууд дахин хэсэгт хуваагдан хэсэгтээ тойргоор тоглож, эхний байранд орсон багууд хагас шигшээд олимпийн тоглолтын аргачилал (олимпийн систем)-аар тоглон, шигшээ тоглолтонд хожсон багууд аваргын төлөө, хожигдсон нь 3 дугаар байрын төлөө тоглоно.
3.4. Урьдчилсан, хагас ба шигшээ тоглолтууд нь 4 үе, үе тус бүр 6 минутын хугацаатай тоглоно. 3.5. Тэмцээн 7 өдөр үргэлжлэх бөгөөд урьдчилсан тоглолтууд эхний 5 өдөр / 1 өдөрт 12 тоглолт /, 6 дахь өдөр хагас шигшээ тоглолт / 8 тоглолт /, 7 дахь өдөр шигшээ тоглолт / медалийн төлөөх 4 тоглолт / явагдаж дүнгээ гаргана.
- ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧИД , БАГШ НАРТ ТАВИХ ШААРДЛАГА
4.1. Тэмцээнд зөвхөн ЕБС- ийн охид, хөвгүүд оролцоно. / 1998 оноос хойш төрсөн /
4.2. Тэмцээний үеэр маргаантай асуудал гарвал оролцогчдын хувийн хэрэг, төрсний гэрчилгээг үндэслэж шийдвэрлэнэ.
4.3. Тэмцээнд оролцож байгаа багийн мэдүүлэгт (10 тоглогчоос илүүгүй) бичигдсэн оролцогчид тоглох ба тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн эмчийн эрүүл мэндийн магадлагаатай байх ёстой.
4.4. Мини сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эсэхээ тэмцээн эхлэхээс 7 хоногийн өмнө 99105910 дугаар утасаар холбоо барьж заавал мэдэгдэнэ. Энэ нь тэмцээн зохион явуулах үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ.
4.5. Бие даасан сагсан бөмбөгийн клуб, спортын хороонд харьяалагддаг охид, хөвгүүдийн баг тэмцээнд оролцохгүй. Багууд тэмцээнийг зохион явуулах дүрмийг зөрчвөл (нас хэтэрсэн тоглогч оруулах, өөр аймаг, дүүрэг, сургуулиас тоглогч авах г.м) багаар нь тэмцээнд оролцох эрхийг нь хасна. Зөрчил гаргасан тухайн багийн оролцогч, багш нарт Мини СБХолбооны зөвлөлөөр хэлэлцүүлж, тодорхой хугацаагаар тоглох болон тэмцээнд баг авч орох эрхийг нь хасах, албан газарт нь албан тоот бичиг явуулах хүртэл арга хэмжээ авах болно.
- ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ НӨХЦӨЛ
Сагсан бөмбөгийн тэмцээн явагдах спорт зааланд ерөнхий ивээн тэтгэгч М-Си-Эс Кока Кола ХХКомпанийн брэндийн бүтээгдэхүүнийг илэрхийлсэн зурагт хуудас, анонс, багуудын туг, бусад анонс байрлуулсан байх бөгөөд сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчилах, хөгжөөн дэмжигчдийг өргөнөөр татан оролцуулахын тулд шилдэг хөгжөөн дэмжигч хамт олныг шалгаруулах, нээлт, хаалт, тэмцээний үйл явц, багийн талаарх мэдээллийг олон түмэнд хүргэх зорилгоор хэвлэл, мэдээллийн салбартай хамтран ажиллах нөхцөлөөр хангасан байна.
- ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ , БАГУУДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
6.1 Мини сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй багууд зөвхөн ИВЭЭН ТЭТГЭГЧ М-Си-Эс Кока Кола ХХК-ийн бүтээгдэхүүнүүд болох Coca-Cola, Coca-Cola Ligth, Coca-Cola Zero, Bonaqua, Nestea, SPRITE, Fanta, Minute Maid брэндүүдийг хэрэглүүлэхийг тэмцээн зохион байгуулах зөвлөл хариуцаж ажиллах
6.2 Баг тамирчдын хувцас, хэрэглэлийн урд болон ар талын хувийн дугаарын дээд хэсэгт 10*10 харьцаатайгаар “ SPRITE ” логог байрлуулах
6.3 Мини сагсан бөмбөгийн АШТ-ний Сурталчилгааны материал / анонс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэмцээн Зохион байгуулагдах Спорт зааланд SPRITE брэнд бүхий лого, сурталчилгааны хулдаасан хэвлэл зэрэг байрлах болно.
6.4 Тэмцээнд оролцож буй баг тамирчид хэвлэл мэдээлэл / телевиз, сонин, вэб сайт / -аар ярилцлага, хэвлэлийн бага хурал хийхдээ Ивээн тэтгэгч М-Си-Эс Кока Кола ХХК дурьдах
6.5 Тэмцээнд оролцож буй баг тамирчид / хөдөө орон нутаг / М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй тогтсон хуваарийн дагуу компаний автобусаар ирж танилцаж гарын бэлэг авах
- ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Тэргүүн байранд шалгарсан багт аваргын цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 2, 3 байранд шалгарсан багуудад мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана. Тэмцээнийн өсөх ирээдүйтэй 2 тоглогч, шилдэг 2 багшийг зохион байгуулагч Мини СБХолбоо болон шүүгч, багш нарын саналаар тодруулж, ерөнхий ивээн тэтгэгч “М-Си-Эс Кока Кола” ХХКомпанийн тусгай шагналыг олгоно.
Хавсралт №1
1. Хэсгийн урьдчилсан тоглолт
| A | B | C | D | E | F |
| 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
| 2 | 2 | 2 | 2 | 2 | 2 |
| 3 | 3 | 3 | 3 | 3 | 3 |
| 4 | 4 | 4 | 4 | 4 | 4 |
2. Хэсгийн урьдчилсан тоглолт
| G | H | I | K |
| A1 | A2 | B1 | B2 |
| C2 | C1 | D2 | D1 |
| E1 | E2 | F1 | F2 |
3. ХАГАС ШИГШЭЭ тоглолт
G1 – K1
H1 – I1
4. ШИГШЭЭ тоглолт
Хожсон багууд аваргын төлөө
Хожигдсон багууд 3-р байрны төлөө
