Францын шигшээ тун эгзэгтэй байдлаар Евро 2012-н эрхээ халаасаллаа. Урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо тэд Боснигийн эсрэг хийсэн бөгөөд хожигдвол шууд эрхээ алдах аюулд байв. Бүх зүйл маш эгзэгтэй өрнөж Эдин Жеко 40 дэх минутад Боснид тэргүүллийг авчирлаа.
Харин 78 дахь минутад түүний Ситигийн багийн анд Самир Насри торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэснээр тооны харьцаа тэнцсэн юм. Насри 2007 оноос хойш шигшээ багтаа анхны гоолоо авчирч байна. Тэрээр ердөө гурван удаа л эх орныхоо төлөө гоолдож байсан билээ.
Тоглолт энэ чигээрээ дууссан бөгөөд Франчууд 21 оноотой хэсгээсээ тэргүүн байраар шалгарав. Харин Босни 20 оноотой аман хүзүүнд үлдлээ. Одоо тэд хасагдах шатанд сайн тогловол үлдсэн цөөн эрхийн нэгийг авах боломжтой.
Энэ хэсгийн Албани – Румыний тоглолт мөн 1 : 1-ээр тэнцсэн. Гэхдээ тэдний аль нь ч Европын аваргын эрхийг авч чадаагүй.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
***
D ХЭСЭГ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
