2011-10-12
Баяртай Бельги ! (Евро 2012 – А хэсэг)
Rating: 10.0/10 (3 votes cast)

Германчууд Евро 2012-н урьдчилсан шатын 100 хувийн амжилттайгаар дуусгалаа. Тэд 10 тоглолтоос 10 хожил авч 30 оноотой итгэл төгс тэмцээний эрхээ халаасалж байна.

Хэсгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Бельгийн эсрэг хийсэн сүүлийн тоглолтонд Месут Өзил, Шюррле, Марио Гомес нар гоолдож 3 : 1-ээр хожил авсан юм.  Маруан Феллаини цаг дуусахаас өмнө багтаа нэр төрийн гоол авчирсан юм.

Ийнхүү Бельгичүүд Германыг сүүлийн 57  жилд хожиж чадаагүй цувралаа үргэлжлүүллээ. Тэртээ 1954 онд Бельги Германыг нөхөрсөг тоглолтонд 2 : 0-ээр буулган авч байлаа.

Германы оруулсан сүүлийн 8 гоолыг 8 өөр тоглогч оруулаад байна.

Дюссельдорф хотын   ”LTU Арена” цэнгэлдэхэд авсан Германы энэ хожил Бельгийн Еврод орох мөрөөдлийг үгүй хийлээ. Учир нь эсрэг талд Туркийн шигшээ Азербайжаныг Бурак Йылмазын гоолоор 1 : 0-ээр буулган авснаар  хэсгийн 2-р байранд 17 оноотой шалгарч байна. Харин Бельги 15 оноотой үлдэж дараагийн Евро хүртэл хүлээхээр болов.

 

10 сарын 11. Дюссельдорф. Стадион “LTU Арена”.
Шүүгч – Свейн Оддвар Моен (Норвеги).

ГЕРМАНИЯ – БЕЛЬГИЯ – 3:1 (2:0)
 Өзил, 30 (1:0). Шюррле, 33 (2:0). Гомес, 48 (3:0). Феллаини, 86 (3:1).
Германия Бельгия
 Мануэль Нойер  Симон Миньоле
 Бенедикт Хеведес  Лоран Симан
 Матс Хуммельс  Николас Ломбертс
 Сами Хедира  Венсан Компани
 Месут Ёзил  Ян Вертонген
 Андре Шюррле  Тимми Симонс
 Томас Мюллер (71)  Эден Азар
 Филипп Лам (84)  Маруан Феллаини
 Пер Мертесакер  Марвин Огунжими (46)
 Тони Кроос  Аксель Витсель
 Марио Гомес (76)  Мусса Дембеле (65)
Сэлгээ 
 Марко Ройс, 71  Ромелу Лукаку, 46
 Какау, 76  Дрис Мертенс, 65
 Илкай Гюндоган, 84  

Шар хуудас

 Сами Хедира, 76  Аксель Витсель, 84

 А ХЭСЭГ

 #

 Багууд

 ТТ  Х  Т  Хж  +/- О
1   ГЕРМАН 10 10 0 0 34-7 30
2   ТУРК 10 5 2 3 13-11 17
3   БЕЛЬГИ 10 4 3 3 21-15 15
4   АВСТРИ 10 3 3 4 16-17 12
5   АЗЕРБАЙЖАН 10 2 1 7 10-26 7
6   КАЗАХСТАН 10 1 1 8 6-24 4

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax