Манчестер Юнайтедийн домогт тоглогч Райн Гиггз 2011 оны “Алтан хөл” шагналын эзэн боллоо. Тэрээр бусад нэр дэвшигчдээсээ өндөр санал авсан бөгөөд Монакод шагналаа гардаж авсан юм.
Монако хотод явагдсан шагнал гардуулах ёслол дээр дэлхийн олон одод цугласан байлаа. Алтан хөл шагналын төлөө Хавьер Занетти, Самуель Это’о, Шави гэсэн нэр хүндэй тоглогчид өрсөлдсөн бөгөөд Райн Гиггз тэдний дундаас онцгойрсон юм.
Монакогийн ханхүү Албертийн гараас шагналаа гардаж авсныхаа дараа Гиггз хөлийнхөө хэвийг Хааны ордны өмнөх Алдартнуудын талбайд үлдээсэн юм.
Шагналыг зөвхөн 29-өөс дээш насны тоглогчидод олгодог бөгөөд нэг тоглогч нэг л удаа авах боломжтой
