2011-10-12
Арсеналын арын хослол эргэн ирлээ
Rating: 9.7/10 (6 votes cast)

Арсеналын хамгаалагч Лоран Косельни, Йохан Журу нар бэлтэлдээ орлоо. Эдгээр тоглогчид шагай болон булчингийн бэртлийн улмаас багийнхаа Тоттенхэм, Олимпиакостой хийсэн тоглолтуудыг өнжсөн юм.

Тэд хоёулаа шигшээ багтаа тоглохоор явсан бөгөөд Косельни Францын шигшээ багийн сэлгээнд багтсан. Харин Журугийн хувьд торгуультай байсан учраас Швэйцарь – Уэльсийн тоглолтонд оролцсонгүй.

Сандерлэндтэй хийх энэ тойргийн тоглолтонд тэднийг эргэн ирнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Арсенал одоогоор 7 оноотой хүснэгтийн 15-р байранд жагсаж байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax