2011-10-11
Энэ өдөр түүхнээ – 10 сарын 11

Мелвин Уитфилд (АНУ), 1924 – хөнгөн атлетик. 800 метрийн олимпийн 3 алтан медальт.

 

Бобби Чарльтон (Англи), 1937 – хөлбөмбөг. Шигшээбаг, Манчестер Юнайтед багийн хагас хамгаалагч. 1966 оны дэлхийн аварга, 1968 оны Европын Аваргуудын цомын аварга, Английн олон удаагийн аварга.

 

Мария Буэно (Бразил), 1939 – теннис. Их дуулгын 19 удаагийн аварга. (ганцаарчилсан 7, хос 11, холимог хос 1)

 

Савао Като (Япон), 1946 – гимнастик. 1968, 1972, 1976 оны олимпоос 8 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн.

 

Иржи Кохта (Чехословак), 1946 – хоккей. 1972 оны дэлхийн аварга.

 

Елена Чебукина (ЗХУ), 1965 – волейбол. 1988 оны олимпийн аварга, 1990 оны дэлхий, 1991 оны Европын аварга.

 

Елена Бережная (ОХУ), 1977 – уран гулгалт. 2002 оны олимп, Европ, дэлхийн хошой аварга. Антон Сихарулидзетэй хосолдог байсан.

Руслан Пономарьов (Украйн), 1983 – шатар. Их мастер, 2002-2004 оны дэлхийн аварга.

Мишель Ви (АНУ), 1989 – гольф. Америкийн гольфийн тэмцээн болон, LPGA-ийн түүхэн дэх хамгийн залуу оролцогч. Эрэгтэйчүүдтэй тоглож амжилт үзүүлсэн анхны эмэгтэй.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax