Реал Мадридын хамгаалагч Рауль Албиол шигшээ багийн бэлтгэлийн үеэр шанааны ясаа цуулжээ. Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны өмнөх бэлтэлээ хийж байхдаа тэрээр энэхүү бэртлийг авчээ. Мягмар гаригт Шотландтай хийх урьдчилсан шатны сүүлийн тоглолтыг тэрээр өнжих болсон байна.
Мадридын багийн удирдлага түүнийг хэр удаан хугацаагаар бэртсэн талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Реал Мадридын албан ёсны сайтад “Las Rozas дахь шигшээ багийн баазад бэлтгэл хийж байхдаа Рауль Албиол бэртэл авлаа. Шигшээ багийн эмч Оскар Селадагийн бидэнд өгсөн мэдээллээр түүний нүүрний шанааны яс бага зэрэг цуурсан юм байна’ гэжээ.
Чехийг 2 : 0-ээр хожсон тоглолтонд Шави Алонзо мөн бага зэргийн бэртэл авсан. Иймээс Шотландын эсрэг талбайд гарах эсэх нь тодорхойгүй байна. Испаничууд Европын аваргын эрхээ 100 хувийн амжилттайгаар альхэдийнэ халаасалсан.
Реал Мадрид энэ долоо хоногт Реал Бетисийг талбайдаа угтаж авна.

