2011-10-10
Капелло “Рүүнид бодох цаг өгнө”
Rating: 10.0/10 (4 votes cast)

Монтенегрогийн эсрэг хийсэн Европын аваргын урьдчилсан шатны тоглолтонд  улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн Уэйн Рүүниг тойрсон асуудал үргэлжилсээр байна.

Английн шигшээн дасгалжуулагч Фабио Капелло түүнийг Евро 2012 эхэлтэл хэсэг хугацаанд гарааны бүрэлдэхүүнээс хасахаар шийджээ.

Гэхдээ энэ нь Рүүниг Еврод авч орохгүй гэсэн үг биш гэдгийг түүний ярианаас ойлгож болно.

“Ирэх нэг юм уу хоёр тоглолтонд Рүүниг амрааж бодох цаг өгөх болно. Хэрвээ тэр асуудлаа шийдсэн гэж бодол эргээд гарааны 11-т эргээд багтахад асуудал байхгүй.

Заримдаа би буруу шийдвэр гаргадаг ч гэсэн үргэлж шилдэг тоглогчдыг багтаа тоглуулахыг хичээдэг. Арсеналы эсрэг Дефо маш сайн тоглож байсан. Тийм учраас би түүнд боломж олгохоор шийдсэн. Бас Даниель Старриж ч мөн адил”

Английн шигшээ ирэх сард Уэмбли цэнгэлдэхэд Испани хийх нөхөрсөг тоглолт   хийх болно. Харин Уэйн Рүүниг талбайд гаргахгүй гэдгээ Капелло хэллээ.

“Рүүни талбайд гарахгүй. Би шинэ тоглогчид, шинэ тактик туршиж үзмээр байна. Зарим тоглолтонд сэлгээнээс орж ирж болно. Гэхдээ гараанд багтахгүй. Евро эхлэхээс өмнө би багийнхаа бүрэлдэхүүнийг нэг сайн цэгцэлмээр байна.”

Европын аваргад оролцох бүрэлдэхүүнээ зарлахын өмнө Английн шигшээ гурван нөхөрсөг тоглолт хийнэ. Харин үүнийг Фабио ухаалаг ашиглахыг хүсч байна.

“Бэртэлтэй байгаа ч гэсэн тун сайн тоглогчид шигшээ багийнхаа дуудлагыг хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Жишээлбэл Жек Уилшир, Стевен Жеррард, Гэри Кэхилл, Фил Жонс. Мөн Кайл Уолкер, Мика Ричардс, Дэнни Уэлбэк гэж сайн залуус ирээдүйнхээ дуудлагыг хүлээж байгаа.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax