2011-10-10
Марадона “Тевес хэтэрхий өндөр үнэтэй”
Rating: 10.0/10 (3 votes cast)

Багаасаа явахын түүс болоод буй Карлос Тевесийн араас олон багууд хөөцөлдөж буй. Харин тэдний дотор Диего Марадонагийн удирдаж буй Эль Васль баг багтаж байсан. Гэхдээ Марадона нутгийнхаа тоглогчыг хэтэрхий үнэтэй учраас багтаа авчирахгүй хэмээн мэдэгдлээ.

Байерн Мюнхентэй хийсэн Аваргуудын лигийн тоглолтын дараа Роберто Манчини Тевесийн Сити дэх карьер дууссан гэдгийг нухацтайгаар зарласан. Дасгалжуулагчынхаа шийдвэрээс зөрж талбайд гарахаас татгалзсан түүнийг авахаар олон баг санаархаж байгаа.

Харин Диего Марадона Арабын лигийн тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Тевес хэтэрхий үнэтэй. Санхүүгийх хувьд энэ наймаа биелэх боломжгүй” хэмээн ярьсан байна.

Интер, PSG, Коринтианс багууд Тевесийн араас хөөцөлдөж байгаа юм. Бразилийн баг өнгөрсөн зуны цонхоор Тевесийн эргүүлэн авчирахаар хичээсэн ч үр дүнд хүрээгүй билээ. Ямартай ч өвлийн цонхоор Тевес Манчестерийг орхих нь тодорхой болсон.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax