2011-10-07
Туркчууд Европын аваргыг мөрөөдөж байна

Туркийн шигшээ Евро 2012-н урьдчилсан шатны ээлжит тоглолтоо Германы эсрэг талбайдаа хийх гэж байна. Тэд А хэсгийн 2-р байранд жагсаж байгаа бөгөөд харин Германчууд тэмцээний эрхээ альхэдийнэ халаалсан.

Гуус Хиддинкийн баг 3-р байранд яваа Бельгээс 2 оноогоор давуу байгаа юм.
Истанбулын Турк Телеком Арена цэнгэлдэх хүрээлэнд энэхүү тоглолт явагдана.

Германчууд урьдчилсан шатны 100 хувийн амжилтаа үргэлжлүүлэхээр хичээж байна. Хэрвээ тэд үлдсэн хоёр тоглолтдоо ялалт байгуулж чадвал түүхийг шинээр бүтээх юм. Харин Туркчуудад түүх сонин биш. Тэд зөвхөн Евро 2012 тэмцээнд шалгарахыг хүсч байгаа.

Шигшээ багийн дасгалжуулагч Гуус Хиддинк нурууны бэртлээс болж бүх л зунжин эмчлүүлсэн Хамит Алтинтопыг багийнхаа бүрэлдэхүүнд эргүүлэн дуудсан байна. .

“PSG багийн довтлогч Мевлут Эрдинк энэ тоглолтонд мөн дуудагдсан бол бэртэлтэй байгаа хаалгач Тольга Зэнгиний оронд Хакан Арикин дуудагджээ.
Иохим Лөвийн эмээж байгаа гол тоглогчдын нэг Фенербахче багийн хагас хамгаалагч Эмре Белзуглу бага зэргийг бэртэлтэй байгаа.

Гэхдээ тэрээр талбайд гарах аж.
Германы лигт тоглодог дөрвөн тоглогч эх орныхоо төлөө дуудагдсан байна.

Тэдний дотор Байер Леверкузений хамгаалагч Оемер Топрак шигшээ багийн дебутээ хийх гэж байгаа юм.
Довтлогч Тунай Торун, хагас хамгаалагч Мехмет Экичи, Гохан Торе нар мөн шигшээ багийнхаа амжилтанд туслах Германы туршлагатай залуус юм.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax