2011-10-07
Испани 100 хувийн амжилтаа үргэлжлүүлэх үү ?

Испани болон Чехийн шигшээ Евро 2012 тэмцээний I хэсгийн ээлжит тоглолтоо Праг хотод хийх гэж байна. Испаничууд 6 тоглолтоос 6 хожил авч альхэдийнэ дараагийн шатны эрхээ халаасалсан.

Харин Чехийн шигшээ 2-р байрын төлөө Шотландын багтай өрсөлдөж байгаа юм. Чехийн багийн ахлагч Томаш Росицки Испаний эсрэг сайн үр дүн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Испаничууд Еврогийн урьдчилсан шатны 100 хувийн амжилтаа Чехийн эсрэг хадгалахыг хүсч байна. Тэд Праг хотод хүрэлцэн ирээд байгаад бөгөөд тоглолтын өмнөх бэлтгэлээ базааж байна.
Фернандо Торрес энэ тоглолтоор шигшээ багийн гоолгүй цувралаа дуусгахыг хүсч байна.

Эль Нино хамгийн сүүлд өнгөрсөн оны 9 сард Лихтенштэйний хаалганд дубль хийж байсан юм.
Хэдийгээр ирэх жил Польш – Украйнд зочлох эрхээ авсан ч гэсэн Испаничууд хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ авчирсан байна.
Шигшээ багийн дасгалжуулагч Виценте дель Боске Чехийн эсрэг гаргах бүрэлдэхүүнээ хэвлэлийнхэнд зарлахыг хүссэнгүй.
Испаничууд 2008 оны Европын аваргын урьдчилсан шатанд 1 : 1 –ээр тэнцсэнээс хойш 20 дараалан хожил байгуулаад байгаа юм.
Хамгийн сүүлд 2006 оны 10 сард 2 : 0-ээр ялагдал хүлээж байсан бөгөө түүнээс хойш 25 тоглолт ялагдалгүй явж байгаа юм.
Хуучин Чехсловакийн бүрэлдэхүүнд байсан Чехийн эсрэг Испаничууд тийм ч үр дүн үзүүлж байгаагүй. Эдгээр багууд хоорондоо зургаан удаа тулахад нэг тэнцэж үлдсэн нь Испани ялагдаж байжээ.

Урьдчилсан шатны эхэнд эдгээр багууд учраа таарахад Давид Вильягийн хоёр гоолыг Петр Чех алдаж 2-1-ээр Испаничууд талбайдаа хожиж байсан юм
Чехийн ахлагч Томаш Росицки Испаний эсрэг сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна.

Чехийн шигшээ I хэсгийн 2-р байрын төлөө Шотландтай өрсөлдөж байгаа бөгөөд урьдчилсан шат дуусахад 2 тоглолт үлдээд байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax