Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны A хэсэгт багтсан Германы шигшээ өнөөдөр Туркийн талбайд зочлон тоглох гэж байна.
Тэд Испанбулын Turk Telecom Arena-д бэлтгэлээ базааж байна. Иохим Лөвийн баг сонгон шалгаруулалтын найман тоглолтоос 100 хувийн амжилттай яваа бөгөөд ирэх жилийн тэмцээний эрхээ альхэдийнэ авсан билээ.
Өнгөрсөн оны 10 сард энэ хоёр баг учраа таарахад Германчууд 3 : 0-ээр ялалт байгуулж байсан юм.
Германчууд энэ баасан гаригт Туркийн талбайд зочлон Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо хийж байна.
Иохим Лөвийн баг түүхийн хуудсыг шинээр нээхээр хичээж байгаа. Өмнө нь Германы шигшээ урьдчилсан шатны бүх тоглолтууддаа ялалт байгуулж байгаагүй юм.
Одоогоор Германчууд урьдчилсан шатны найман тоглолтоос найман хожил аваад байгаа билээ.
Өнгөрсөн оны 10 сард Германчууд Туркийг 3-0-ээр талбайдаа буулган авч байсан бөгөөд Мирослав Клозе дубль хийж, Месут Өзил нэг гоол нэмэрлэж байлаа.
Түүнээс хойш Туркчууд сонгон шалгаруулалтыг амжилттай үргэлжлүүлсэн бөгөөд одоогоор хэсэгтээ 2-р байранд жагсаж байна.
Турк талбайдаа Германы эсрэг сайн тоглодог уламжлалтай. Сүүлд хийсэн хоёр тоглолтоос тэд хоёр хжил аваад байгаа юм.
Сами Хэдира, Месут Өзил зэрэг шилдэг тоглогчдоо Германчууд Туркт авчирчээ. Хэдира бэртлийн улмаас Польш, Австрийн эсрэг хийсэн тоглолтыг өнжөөд байсан юм.
Германчууд урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо 10 сарын 11-нд Бельгийн эсрэг хийх юм.
