2011-10-07
“Анжи” Тевес, Неймарыг “онилж” байна

Хөлбөмбөгийн ертөнцийн шин “Челси” хэмээн нэрлэгдээд байгаа Анжи клуб Карлос Тевес, Неймарыг авчирахаар бэлдэж байна. Өнгөрсөн зуны наймааны цонхоор Анжи асар хөрөнгө зарж Самуель Это’о болон Юрий Жирков гэсэн дэлхийн хэмжээний тоглогчдыг багтаа авчирсан билээ. Мөн Роберто Карлос саяхан тус багийн түр хугацааны дасгалжуулагчын албанд томилогдоод байгаа юм.

Хөрөнгө мөнгөөр хахаж байгаа тус багийн ээлжит бай нь Карлос Тевес болоод байна. Ирэх өвлийн цонхоор багаасаа явах нь бараг тодорхой болсон Тевесийн араас олон багууд хөөцөлдөж байна. Гэхдээ түүний тэнгэрт тулсан өндөр цалинг өгч дийлэх баг тийм ч олон биш.

Роберто Карлос мөн Сантосын хурц од Неймарыг авчирах талаар ам нээлээ. Хэдийгээр биелэх боломж бага ч гэсэн Криштиану Роналду, Жосе Моуриньо нарыг Анжи сонирхож байна.

Оросын премьер лигт Анжи 41 оноотой 8-р байранд явж байна.

 


Сэтгэгдэл:


Манчестер ситигийн хувьд Тевес бол баатар...Тэр ситиг чирч өдий зэрэгт хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог...Манчини бол яахавдээ...Сайн тоглогч нарыг баян эзнээр авхуулаал удирдсан болж байгаа хүн ш дээ үнэндээ бол тэрэнтэй тэрэнгүй ямарч дасгалжууулагч иймэрхүү тоглогч нартай байхад амжилт үзүүлнэ...Аргентинчууд минь хаа ч битгий бууж өг Аргентинчууд үргэлж шилдэг нь .... гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: Зоригт ван цаг: 12:10, 2011-10-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax