2011-10-06
” Ибра “Би хөлбөмбөгөөс уйдаж байна”
Rating: 7.5/10 (4 votes cast)

АС Миланы довтлогч Златан Ибрагимович хөлбөмбөгөөс уйдаж, зодог тайлах талаар бодож эхэлжээ. Өнгөрсөн даваа гаригт 30 нас хүрсэн Ибра гурван улсын лигт (Недерланд, Итали, Испани) тоглохдоо найман жил дараалан лигийн түрүү авсан гайхалтай амжилтыг үзүүлээд байна. Харин одоо тэрээр хөлбөмбөгөөс уйдаж эхэлж байгаа гэнэ.

“Хөлбөмбөг хуучин шиг намайг өдөөхөө больжээ. Өмнө нь би үүнээс өөр зүйл боддоггүй байсан бол одоо өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй болж эхэллээ. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж хувийн амьдралдаа цаг гаргах шаардлагатай болоод байна”

Ибрагийн Милантай байгуулсан гэрээ 2015 онд дуусна. Харин энэ хугацааг дуустал тоглож чадах эсэхтээ тэрээр эргэлзэж байна.

“Би өөрийнхөө хүсэл сонирхлоор тоглож байгаа. Гэхдээ цагаан үстэй болтлоо тоглоно гэж байхүй. Шилдэг тоглолтоо үзүүлсээр байхдаа зодог тайлахыг хүсч байна. Өмнө нь би ямар ч асуудалгүй 40  метрээс цөм цохидог байсан бол одоо өөр болжээ. Бага багаар хөгширч байгаагаа мэдэрч байна ”

Ибра шинэ улирал эхэлснээс хойш бүх тэмцээнд гурван гоол оруулчихаад байгаа.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax